Ү.Oюунчимэг: Mиний охины аминд хүрсэн цагдаа нар ялаас мултарч байгаа
2015/04/15
“Цагдаа нар охиныг минь дайрч, амь насыг нь хөнөөсөн хэрэг гарснаас хойш найман сар болж байна. Энэ хугацаанд бүтэн шөнө нойртой хонож чадсангүй.
Үргэлж л талийгаач болсон охиноо бодож уйлж сууна даа, эгч нь. Хэрэг гарснаас хойш хууль хяналтын байгууллага ядарсан хүнийг дээрэлхэж доромжилдог. Мөнгө төгрөгтэй, эрх мэдэлтэй хүнд л үйлчилдэг юм байна гэдгийгяс махандаа шингэтэл ойлгосон” хэмээн ярих эмэгтэйг Ү.Оюунчимэг гэдэг. Сүхбаатар дүүргийн XIII хорооны нутаг дэвсгэр таван буудлын автобусны буудлын ойролцоо өнгөрсөн оны есдүгээр сарын 10-нд СЭҮ 00-23 дугаартай цагдаагийн байгууллагын замын урсгал сөрж автомашинд мөргүүлж харамсалтайгаар амь насаа алдсан О.Сэрчмаа охины ээж юм. Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Цагдаагийн хэлтсийн дарга, дэд хурандаа Б.Саранбаатар жолооч Ц.Ууганбаатарын хамтаар явж байхдаа энэхүү хэргийг үйлдсэн билээ. Хэргийн талаар талийгаач охины ээж Ү.Оюунчимэгтэй ярилцлаа.
-Төрийн машин унасан цагдаа нар хууль зөрчин замын урсгал сөрж явахдаа охиныг чинь дайрчхөнөөсөн хэрэг гарсан. Цагдаа нар юунаас болжзамын урсгал сөрсөн юм бол. Энэ талаар тодруулахгүй юу?
-Хэрэг гардаг аймшигт өглөө би ажилдаа эрт явсан. Хоёр охиныхоо хацар дээрүнсчихээд 07:00 цаг болж байхад гэрээсээ гарсан. Миний охин хичээлдээ явах гээд хувцсаа өмсөөд “Миний ээж ажлаа сайн хийгээрэй” гэж хэлээд үлдсэн. Намайг ажилд гарснаас хойш удалгүй сургууль руугаа явсан юм билээ. Талийгаач маань гарцаар зам хөндлөн гарч явах үед замын эсрэг талаас урсгал сөрж явсан цагдаагийн машин хурдтай давхиж явахдаа мөргөж амь насыг нь хөнөөсөн. Охин минь машинд мөргүүлээд их хол газар шидэгдсэн байсан. Мөргөсөн машиных нь салхины шил хагарч, хамар, гүүпер зэрэг нь цааш чихэгдээд орчихсон. Их гэрэл нь хагарсан байсан. Тэгэхээр цагдаагийн машин ямар хурдтай явж байсан нь тодорхой байгаа. Машины төмөр цаашаа чихэгдээд орчихсон байхад миний нялх охины бие ямар болсон байх вэ. Бодох бүрийд сэтгэл урагдах юм. Осол гараад удаагүй байхад хэргийн газарт очсон. Охины минь дээгүүр даавуугаар бүтээчихсэн зам дээр хэвтэж байсан. Бүтээлгийг нь сөхөж хараадэхлээд хүүхдээ танихгүй байсан. Хүн танихын аргагүй болчихсон байсан юм. Хацар дээр нь байдаг мэнгээр л миний охин мөн болохыг мэдсэн. Монгол Улсын хууль журмыг сахин биелүүлэх ёстой цагдаагийн албан хаагч нар өөрсдөө хууль зөрчиж яваад охиныг минь хөнөөчихсөн шүү дээ. Хэргийг үйлдсэн цагдаа нар Сэлэнгэ аймгаас хотод ажлаар ирж хоночихоод өглөө эрт буцаж явсан гэсэн. Бид хавтаст хэрэгтэй танилцсан. Жолоочоор явж байсан Ууганбаатар гэх цагдаа “Дарга зам түгжирчихсэн байна. Яараад байна. Замын эсрэг урсгал руу ороод сөрөөд яв гэж тушаал өгсөн”гэх утга бүхий мэдүүлэг өгсөн байдаг. Харин Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Цагдаагийн хэлтсийн дарга, дэд хурандаа Б.Саранбаатар “Яаралтай ажилтай явж байгаад хүүхэд мөргөчихсөн” гэж тайлбар өгсөн байдаг. Цагдаагийн дарга нь удирдах албан тушаалтны хувьд машин барьж явсан жолоочдоо тушаал өгсөн. Даргынхаа өгсөн тушаалыг доод албан тушаалтан ньбиелүүлж явахдаа охиныг минь дайрч, аминд нь хүрсэн юм. Одоо харин буруутай этгээд нь хэргээс мултарч, тушаал гүйцэтгэсэн нь 3.5 жил хоригдох гэж байна.
-Буруутай этгээд хэргээс мултарч гэм буруугүй болсон гэлээ. Энэ талаар тодруулахгүй юу?
-Тэр өдөр Долоон буудлаас хотын төв рүү чиглэсэн авто зам түгжирчихсэн байсан. Тэр үед Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Цагдаагийн хэлтсийн дарга, дэд хурандаа Б.Саранбаатар урсгал сөрөөд яв гэж тушаал өгсөн байдаг. Ууганбаатар даргынхаа өгсөн тушаалыг биелүүлсэн байдаг. Б.Саранбаатар мэдүүлгээ өөр өөрөөр өгсөн байдаг. Эхлээд осол гарах үед байхгүй байсан гээд. Сүүлдээ осол болоход машинд байсан нь тодорхой болохоор “Яарч яваад урсгал сөрсөн” гээд сүүлдээ “Миний бие өвдөөд түргэн тусламж дуудаад ирэхгүй. Тэгээд л замын эсрэг урсгалаар явсан сөрсөн. Би зорчигч, машин барьж яваад осол гаргасан хүн бол Ууганбаатар” гэх мэтээр анх өгсөн мэдүүлгээ хэд хэдэн янзаар өөрчилсөн байна лээ. Ингээд прокурорын дэргэдэх мөрдөн байцаах газар татан буугдсан болохоор цагдаа цагдаагийнхаа үйлдсэн хэргийг шалгасан. Хэргийг шалгасан цагдаа нар Б.Саранбаатарыг хэрэгт ямар ч буруугүй гээдгэрчийн мэдүүлэг авсан байсан. Прокурор хэргийг хянаад шүүхэд шилжүүлсэн юм. Анхан шатны шүүхээржолооч Ууганбаатарт 3.5 жилийн хорих ял оноосон. Харин Б.Саранбаатарыг ямар ч буруугүй, зорчигч гэж үзсэн юм. Тэгэхээр нь бид гомдол гаргасан. Харин давж заалдах шатны шүүхээс Саранбаатарыг энэ хэрэгт буруутай гэж үзэн, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан. Ингээд Б.Саранбаатарт хууль бус тушаал өгсөн, урсгал сөрсөн гэсэн хоёр үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн. Тэгсэн прокурор Б.Саранбаатарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгочихсон. Хэргийг хянаж байгаа Баасанхүү гэдэг прокурор Саранбаатарын өмгөөлөгчтэй нийлж байгаад түүнд үүсгэсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон юм билээ. Охиныг минь дайрсан Ууганбаатарт улсын яллагч 3.5 жилийн хорих ялаар шийтгэх ял төлөвлөсөн байсан. Хүний аминд хүрсэн хүнд ийм л ял өгсөн. Уг нь хуулиндаа долоон жил хүртэлх хугацаагаар хорих ялаар шийтгэдэг юм билээ. Ууганбаатарын 3.5 жилийн хорих ял нь анх гэмт хэрэг үйлдсэн. Гэм буруугаа ухамсарлаж байгаа гээд ял нь хөнгөрч тэнсэн харгалзах болон эсвэл хэдхэн сар шоронд суугаад л хуулийн дагуу магадлангаар орж суллагдана гэсэн. Хэрэв осол гардагөдөр Б.Саранбаатар урсгал сөрж яв гэж Ууганбаатарт тушаал өгөөгүй байсан бол миний охин амьд байх байсан.
Одоо дараагийн шүүх хурал хэдийд болох талаар бидэнд ямар ч мэдээлэл алга. Хэргийг хянаж байгаа Баасанхүү прокурор хаана болохыг хэлэхгүй байгаа. Шүүх рүү шилжүүлчихсэн. Шилжүүлэх газар нь шилжүүлсэн. Шүүх өөрсдөө та нарт хэлнэ биз гэж даапаалсан. Хэргийг шалгаж байгаа цагдаа, хянаж байгаа прокурор гээд төрийн албан хаагч нарын дарамт шахалт, мөнгөтэй эрх мэдэлтэй хүнд үйлчилж, ядарсан иргэнийг хүний тооноос хасдаг юм байна гэдгийг яс махандаа шингэтэл ойлгосон. Хэргийг хууль хяналтын байгууллагууд үнэн зөвөөр нь шийдэхгүй удааж байгаа болохоор Монгол улсынхаа Ерөнхийлөгчид хандаж өргөдөл бичсэн. Мөн Цагдаагийн Ерөнхий газрын даргад өргөдөл өгсөн. Одоо болтол өгсөн өргөдлийн хариу ирээгүй л байна.
-Таны гэнэ хэргээс болоод ажлаасаа гарчихсан гэсэн?
-Тийм ээ. Хэргийг үнэн зөв шийдүүлэх гэж явсаар байгаад ажлаа хийж чадахгүй болсон.Манай ажлын дарга охиныхоо хэргийг дуусгаад ажилдаа эргэж ирээрэй гээд урт хугацааны чөлөө өгсөн. Хууль хяналтын байгууллагаар явахаар ажил хийх боломжгүй болчихдог юм билээ. Одоо цалин мөнгө байхгүй болохоор амьдрал хэцүү байгаа. Гэртээ хоосон хонох дээрээ тулаад байна. Хэрэг гарснаас хойш нэг ч шөнө бүтэн нойртой хонож үзсэнгүй. Унтуулдаг хүчтэй эм уугаад ч нэмэр алга. Бага охин минь өдөр болгон эгчийгээ нэхэж уйлж байна. “Эгч нь их хол явчихсан. Зөндөө удаж байж ирнэ” гэж хуураад өдий хүрлээ. Гэвч зулай дээр нь гишгэж төрсөн ганц эгчийгээ удахгүйирнэ гээд хүлээгээд байх юм. Хоолоо ч идэхгүй. Эгчдээаягатай хоолоо өгнө гээдоройболгон тавина. Хэн нэгэн гэрт орж ирж байгаа хөлийн чимээг сонсоод лөмнөөс нь гүйнэ.Эгч нь биш болохоор урамгүй эргээд алхдаг юм. Сүүлдээ талийгаач болсон эгчийгээ санаж бэтгэрээд болохоо байхаар нь арга барагдаад тавхан настай охиндоо “Эгч нь хэзээ ч дахиж эргэж ирэхгүй. Бурхан болчихсон. Үхчихсэн” гэж хэллээ. Ингэж хэлэхээс өөр сонголт үнэндээбайсангүй.
-Талийгаач охин тань цагдаа болно гэж мөрөөддөг байсан гэж ангийнхан нь ярьж байна лээ?
-Тийм ээ. Бурхан болохоос хэдхэн хоногийн өмнө охинтойгоо ирээдүйд ямар мэргэжилтэй хүн болох талаар ярилцсан юм. “Ээж ээ, би тангараг өргөсөн цагдаа хүн болно. Эх орондоо хэрэгтэй шударга хүн болно. Та охиныгоо хэдхэн жил хүлээчих. Охин нь сургуулиа төгсөөд ажилд ороод дүү, ээж хоёрыгоо хүнээс дутахгүй сайхан авч явна” гэж ярьж байсан. Миний охин ээждээ зориулж их олон сэтгэлийн нандин үгтэй захиа бичиж байсан. Ээжийгээ үргэлж баярлуулж, бахархах сэтгэлийг минь төрүүлдэг байлаа. Хичээлдээ ч сайн сурна. Би хүүхдээ хүний дайтай өсгөж, дээд боловсролтой болгохын төлөө өөрт байгаа бүхнээ зориулна гэж боддог байлаа. Гэвч энэ бүхэн минь талаар болчихлоо. Эцэг, эхчүүдэд хандаж хэлэхэд сургуулийн хүүхдүүдээ битгий ганцааранг нь явуулж байгаарай. Хэрэв тэгвэл хамгийн хайртай зүйлээсээ хагацаж, над шиг ингэж зовж шаналах болно шүү гэж хэлмээр байна. Миний туулж байгаа зовлон өөр хүмүүст битгий тохиолдоосой билээ.
Э.БААТАР
Зочин · 2015/04/21
mongoliin huuliig yamar ch tohioldold tsagdaa ch bai dargach bai dagaj mordoh , huuliin omno ijil tegsh erhtei daih tiim huulitai baidag bish biluu. Saranbaatar gedeg toriin hubtsas form, ajil, alban tu****laar ooriigoo henees ch iluu gej eruutei hunleg bus bodoltoi, nadaas oor hen baihav gej mongoliin jiriin ard irgedeer togloom hiij ireeduun tsetseg shig nyalh huuhdiig alsan aluurching huuliin mash hatuu haruitslaga tootsoosoo bilee. Mongoliin huuli hezee unen uilchildeg boloh bol toriin ondorloguudee. ta ch hun, jiriin bid ch hun shuu erhem huuli sahiula****daa.
Зочин · 2015/04/17
medeej darga tu****gaagui bhad esreg ursgald orood davhij yavdag jolooch gej yu bh ve,alban uurgee guicetgej yavaagui teed darga nhajuud n suuchaad...huulichid yasan muuhai yum beee
Зочин · 2015/04/17
Ter Saranbaatar yl zavshij,yfarsan hyneer togloj baigaa uvaigyi etgeed ym b/naa.Ter ch adilhan yl avah l estoi.
Зочин · 2015/04/16
Цагдаа хүнд хууль үйлчилдэггүй болчихсон уу шүү дээ. Орхон аймгийн цагдаагийн газарт ажиллаж байсан Эрдэнэбат дарга гэгч этгээд гэхэд тэтгэврийн хүний захиалсан ха******ны хаалганы оронд өөрийн хувийн аж ахуйдаа юм хийлгээд шүүхээс явуулсан бичгийг нь тахарын албанд явуулахгүй хүнийг нуун ажлыг хийлгэхгүй даргыг дарамтлан цагийг нь ажилласнаар тавиулсан ба өөрөө дэвшээд алга болсон. Монголд цагдаагийн дарганцар хэрэгтэй алба юм уу. Цагдаа нь зөвхөн хэрэгтэй юм шиг. Ийм ******сайн дарганцаруудл хууль замхруулж байна шүүдээ. Өөр хэлэх юм их л байх, дарганцарууд л даруулга их хэрэгтэй байна.
Зочин · 2015/04/16
iim humuus tged argacaagad hergees multarlaa gej bodohod t****aa amidral ni uudluhvv.yun tarina tuuniige huraana gdg bhaa.
Зочин · 2015/04/16
iim humuus tged argacaagad hergees multarlaa gej bodohod t****aa amidral ni uudluhvv.yun tarina tuuniige huraana gdg bhaa.
Зочин · 2015/04/16
Хуулийнхан тэгнэ. Тэнд шударга хүн их ******ор. Тэмүүжин шүүгч нарын цалинг 2-6 сая болгож шүүгч нарыг шударга, боловсролтой, ухаалаг болгоно гэсэн үлгэр дуусваа
Зочин · 2015/04/16
Hunii huvi zayagaar mun ch ih togloh yumaaa
Зочин · 2015/04/16
Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!