“Цас цагаан охин” хэмээх энэрэл ухаарлын сайхан дууг хүүхэд ахуй насандаа МУГЖ Э.Бүрнээбаяртай ээж охин болон хамтран дуулж уран бүтээлчийн гараагаа эхлүүлж байсан Т.Аминаг өдгөө танихгүй хүн ховор. Бяцхан охин том болж  "Universe best songs" наадамд оролцож шаггүй дуучин болсон гэдгээ батлан харуулж чадсан авьаслаг эмэгтэй дуучдын нэг. 

Тэрбээр СУИС-ийн эстрад дуулаачийн ангийг онц дүнтэй төгсч өдгөө Монгол Улсын Филармонийн гоцлол дуучнаар ажиллаж яваа залуухан сайхан бүсгүй. Өнгөрсөн онд Соёлын тэргүүний цол тэмдгээр энгэрээ мялаасан дууч бүсгүйн багын төрхийг гэр зургийн хальснаа үлджээ. Өхөөрдөм хөөрхөн төрхтэй баяцхан Энхманлай ахтайгаа атаман зогсож байна.

Д.Ана