Өнөөдөр “Нийслэл хот нэг өдөр сүндэрлээгүй” гэрэл зургийн үзэсгэлэн Тусгаар тогтнолын ордонд нээлтээ хийлээ.Нийслэл Улаанбаатар хотын хөгжил дэвшлийн замыг  хамтдаа туулж ирсэн Нийслэлийн МАН-ын хорооны 90 жилийн ой энэ сард тохиож байна. Түүхэн хугацааны туршид бүтээн байгуулсныг гэрчлэх баримт бүхий гэрэл зургийн үзэсгэлэнг нийслэлчүүддээ толилуулж байна.

 

 1926 онд Ардын цэнгэлдэх хүрээлэн буюу Бөмбөгөр ногоон сүндэрлэсэн нь Улаанбаатар хотыг чимсэн хамгийн том барилга байгууламж байжээ. Түүнээс өмнө одоогийн "Улаанбаатар" зочид буудлын хавьд хоёр давхар цувраа гурван байшин байсан нь Засгийн газар, Намын хороо, Эвлэлийн хороо байв. Нийслэл хотын үе үеийн бүтээн байгуулалтыг харуулсан түүхэн ховор зургийг Та энэ үзэсгэлэнгээс сонирхоорой. Гэрэл зургийн үзэсгэлэн энэ сарыг дуустал үргэлжилнэ.