Нийслэлийн МАН-ын хорооны 90 жилийн ойн өдрүүд Тусгаар тогтнолын гадаа талбайд үргэлжилж байна. Өнөөдөр Чингэлтэй дүүргийн МАН-ын хорооныхон 90 жилийн ойн өдөрлөгөө зохион байгууллаа. Нийслэлийн иргэд 26 хоногийн туршид зохион байгуулж байгаа аянд иргэд идэвхтэй оролцож байна. Хүрэлцэн ирсэн иргэд хотын иргэний эрүүл, аюулгүй амьдрах орчин, агаарын бохирдол, шинээр батлагдсан хууль, замын түгжрэл, хогны уут болон тулгамдаж буй бусад асуудлаар саналаа өгч, гарын үсгээ үлдээж байгаа юм. Мөн “Голден жем” клубын мэргэжлийн багш нараар иог болон фитнесийн дасгал хөдөлгөөн заалгаж, урлагийн тоглолт сонирхон, спортын тоглоом тоглож байна. Өнөөдрийн өдөрлөгт ЧД-ийн намын үүрийн гишүүд, урлагийн авьяастнууд урлагийн тоглолтоо сонирхууллаа. Мөн оролцож байгаа иргэд дуу дуулж, бүжиг бүжиглэн цагийг зугаатай өнгөрүүллээ. Нийслэлийн МАН-ын хорооны 90 жилийн ойн хүрээнд Чингэлтэй дүүргээс санаачлан  “Замын хөдөлгөөнд соёлтой оролцож хэвшье” аяныг зохион байгуулж байгаа юм байна.