Авлигын жинхэнэ “Загалмайлсан эцэг” хэн бэ?” “
2015/04/16
Тавантолгойн гэрээ яригдаж буй энэ цаг үед дараах сонирхолтой ярилцлагыг уншигчдын хүсэлтээр дахин нийтэлж байна.
“Спирт бал бурам”-ын булхайнаас жинхэнэ авлигын сүлжээ эхлэсэн үү?
Улс төр судлаач Н.Дугартай ярилцлаа.
-Хэдэн жилийн өмнө нээрээ М.Энхсайхан Монголын Үндсэн хуулийг АНУ-д боловсруулж батлуулсан, биднийг хууран мэхэлсэн гэж ярьж бичиж байсныг тодхон санаж байна.
-Үндсэн хуулийг баталцсан Энхсайхан нь УБХ-ын гишүүн, эдийн засгийн байнгын хорооны дарга, ардчиллын нөлөө бүхий лийдэр, мөн эрх мэдэлтэй ч байсан, тиймээс хариуцлагаас хуваалцах хүний нэг өөрөө мөн.
-Энэ бүхнийг М.Энхсайхан Ардчилсан намынхандаа хандаж хэлэв үү?
-Би тэгж үзэхгүй байна. М.Энхсайхан бол 1991 оны 3-р сарын 21-нд МАХН-ын шинэчлэх програмыг боловсруулсан 15 эрдэмтний нэг бөгөөд 1990 оны 3-р сарын 21 билүү, 22-ны Үнэн сонинд програмаа нийтлүүлж байсан. Энэхүү 15 эрдэмтнийг Зардыхан зохион байгуулж, Ж.Батмөнх тусгайлан хүлээн авч үүрэг даалгавар өгч дээрх програмыг боловсруулсан байдаг.
Энхсайхан Ардчилсан намаас авах ёстой эрх мэдэл, эд хөрөнгөө хангалттай авсан. 1998 онд Ерөнхий сайдаасаа улс төрийн шалтгаанаар огцорсон ч гэсэн Ардчилсан намынхаа төлөө 2004 оны сонгууль хүртэл М.Энхсайхан идэвхтэй байр суурийг илэрхийлж эзэлж байсан. МоАН-ын анхны дарга Э.Бат-Үүл 1990 оны АИХ-ын сонгуульд ялагдсаныхаа дараа М.Энхсайханыг “өндөр боловсролтой мундаг эдийн засагч хүнд намын даргаа өгч байна” гэж мэдэгдэл хийж байсныг санаж байгаа биз дээ.
-М.Энхсайхан намынхантайгаа зөрчилдөх болсон шалтгаан яг юунд байсан юм бол?
-Тэрээр 2004 оны УИХ-ын сонгуулийн дараагаас эхэлж Ардчилсан намын лийдрүүдтэй зөрчилд орсон. 2003 оны 1 сард Ардчилсан намын дарга болж байх тэр үед үндсэндээ Эх орон – Ардчилал эвсэл албан бусаар байгуулагдчихсан байсан. Энхсайханыг Ардчилсан намын дарга болонгуут АН дотор Алтангадас гэдэг нам дамнасан шинэ фракц бий болж, эх орон ардчилал эвслийг албажуулж 2004 оны сонгуульд идэвхтэй бэлдэх боломжийг Энхсайханд олгоогүй. Тэрээр Фракц хоорондын зөрчлийг зохицуулах гэж дотроо ажиллахаасаа илүү зөрчлийг дэвэргэж байгаад таарсан. Нөгөө талаас Эх орон – Ардчилал эвсэл сонгуульд ялах боломжтойг мэдрээгүй, нэг суудалтай намыг 20 суудалтай болговол хангалттай, энэ нь миний гавъяа болно гэж тооцоолж, тэгж ч ярьдаг байсан. Тэрээр уг эвслийг маш идэвхгүй удирдсан, эцэст нь эвслийн төв штабаа хэн ч биш улс төрийг мөнгө гэж ярьдаг П.Цагаанд өгчихөөд Хөвсгөл яваад өгсөн.
Сонгуулийн дараа П.Цагаан нь Энхсайхан надад 200-аад сая төгрөгтэй эвслийн штабыг өгсөн. Би энэ штабыг хөл дээр нь босгож ялалт авчирлаа ш дээ гэж сайрхаж ярьж байсан удаатай. Үнэндээ бол ялалт авчирсан биш ялагдал авчирсан. Хэд хэдэн тойргийг МАХН-тай наймаалцсан нөхөр.
Ер нь Энхсайхан ч бай, П.Цагаан ч бай сонгуулийн штабаа зөв удирдаад явсан бол УИХ-ын 76 суудлын 45 орчим суудлыг авах боломж байсан. Сонгуулийн үр дүнгээр МАХН, АН-ын аль нь ч олонх болоогүй хамтарсан засгийн газар байгуулагдах нөхцөл байдал бий болсон тэр үед Энхсайхан нэг хэсэг шоконд байж цаг алдсан, эвслийн ерөнхий менежерийн хувьд хамтарсан засгийн газрын ерөнхий сайд, УИХ-ын дарга хоёрын нэгийг нь авна гэж өөртөө хэт итгэж, хүсэл дээр хясах гэгч зарчмаар алгуурласан. Ийнхүү түүний идэвхгүй шоконд байх хооронд гудамжинд явж байсан хүн ерөнхий сайд болчихсон. Үүнээс болж Энхсайхан болон Ардчилсан намын хооронд том зөрчил бий болсон юм. Гудамжнаас еренхий сайд болсон хүн нь М.Энхсайханд ямар ч бялуу хүртээгээгүй төдийгүй, гадаадад явж байхад нь намын даргыг нь булааж авсан.
Ер нь М.Энхсайхан бол асуудалд бодитой ханддаггүй, сайн ойлгодоггүй, ажил хэрэгч дүр исгэсэн хүн юм билээ. Очсон газраа тараадаг дампууруулдаг, 80-аад оны сүүлчээр эдийн засгийн хүрээлэнг бөөн бужигнаан хийж тараасан. Тэр ерөнхий сайд болж зарчмын том том алдаануудыг гаргасан. Ер нь ямар ч ажилд хариуцлагагүй хандаж, удирдаж зохион байгуулж байгаа улс төрийн ажил ч бай, бизнесийн ажил ч бай унагааж явсан түүхтэй юм билээ. Миний мэдэх хэд хэдэн компаниуд найз нөхөдтэйгээ нийлж үүсгэн байгуулаад өөрөө удирддаг, эцэст нь эдгээр компаниуд бүгд дампуурдаг.
-М.Энхсайхан үүнийг шударгаар хэлж байгаа юм биш үү? Монголын өнөөгийн алдаа завхрал Үндсэн хуулиас эхтэй төдийгүй өнөөгийн өөрчлөлт шинэчлэлт бол улс төр, эдийн засаг, хуулийн алуурчдын засаглал гэдгийг л хэлээд байгаа гэж ойлгосон?
-Үндсэн хуулийн алдаа завхрал нь Чимид гуайтай төдийгүй С.Баяртай холбож ярих нь зүйд нийцнэ. С.Баяр Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, Үндсэн хуулийг боловсруулах ажлын хэсгийн ахлагч нь байсан.
Үндсэн хууль батлагдахын өмнө “Азийн сан”-гийн шугамаар С.Баяр тэргүүтэй УБХ-ын гишүүд, Үндсэн хуулийн эх боловсруулах ажлын хэсгийнхэн АНУ-ын олон хотуудаар аялж, олон их дээд сургуулиудаар зочилж эрдэмтэн судлаачдаас Үндсэн хуулийн үзэл баримтлал, агуулгаар лекц сонсож, семинарт оролцож, айлчлалын төгсгөлд Сан Франциско хот дахь “Азийн сан”-гийн байранд зочилсон. “Азийн сан”-гийн удирдлага, төлөөлөгчдийн бүрэлдэхүүнтэй уулзалт ярилцлага зохион бай-гуулсан. Ярилцлагыг “Азийн сан”-гийн удирдлага нээж хэлэхдээ “Та нар манай олон хотуудаар явж, олон их дээд сургуулийн эрдэмтэн докторуудаас их юм сонсож ойлгоо биз дээ. Ингээд та нартай айлчлалын талаар болон Үндсэн хуулийн үзэл баримтлалаар ярилцлага хийх гэж урьсан юм. Баяр даргатай тусад нь ярилцана” гээд түүнийг ярилцлагаас гаргасан гэдэг. Бодвол С.Баяртай тусгайлан уулзаж ярилцсан байх. Төлөөлөгчид эх орондоо ирж, Үндсэн хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийнхэн Ардын их хуралдаанд төслөө оруулж батлуулсан. Үндсэн хууль батлагдсаны дараа сар ч бололгүй С.Баяр УБХ-ын гишүүнээсээ татгалзаж АНУ руу явсан. Энэ бол анхаарал татах, судалвал зохих асуудал мөн.
-Саяхан өгсөн ярилцлагадаа С.Баяр АНУ-д очоод 1993- 1996 он хүртэл “жижиг улсын аюулгүй байдлын асуудлаар” судалгаа хийж байсан. Уг нь эрдмийн зэрэг хамгаалах сэдэв байгаа юм. Одоо үүнийгээ үргэлжлүүлж мөн Монголын аюулгүй байдлаар судалгаа хийж байна гэх аясын юм ярьсан байсан. Та Баяр даргыг дурьдаж их сонин дүгнэлт гаргалаа.
-Би баримт ярьж, дүгнэлт л хийж байна. Дээрх онуудад Америкт юу хийж байсныг би мэдэхгүй л дээ. Гэхдээ энэ бол сонирхолтой асуудал. Баяр одоо юу гэж ярьж ч, юу гэж ч хэлж болно ш дээ. Ер нь л 90-ээд оны эхэн үеэс Баяр Америкт элчин сайдаар явах асуудал ил далд хэлбэрээр илэрхийлэгдэж, их яригддаг байсан.
“Спирт бал бурам”-ын булхайнаас жинхэнэ авлигын сүлжээ эхлэсэн үү?
АНУ-д жижиг улсын аюулгүй байдлын асуудлаар судалгаа хийж байсан гэдэг нь өөрөө сонирхолтой төдийгүй халхавчийн асуудал байхаа гэж бид бодож байна. Үндсэн хууль батлагдсаны дараа, Оюутолгойн гэрээ батлагдсаны дараа, 7-р сарын 1-ний хэрэг явдал хууль хяналтын байгууллагад шалгагдангуут АНУ руу явж амьдарч суурьшиж байгаа нь сонирхолтой. Оросын улс төрийн судалгаагаар мэргэшсэн хүнтэй Монголд ирэхэд нь би санамсаргүй уулзалдсан. Тэр хүн ярианыхаа дундуур “7-р сарын 1-ний үймээнийг Баяр өөрөө зохион байгуулчихаад бидэн рүү чихсэн. Ер нь 2004 он гэхэд Баяр манай хүн биш, Америкийн хүн болсон нь тодорхой болсон” гэж ярьж байсан. 7-р сарын 1-ний үймээний хэргийг надад тохох гэж Баяр тагнуулынханд үүрэг өгсөн, тагнуулынхан намайг барьсан, хорьсон, шалгасан. Үнэн зөвийг нь тогтоосон. С.Баярын хувьд хулгайч хулгайчийг бариарай гэж хашгирдаг шиг л юм болсон. Тагнуулынхан хулгайчийн үгэнд орохгүй байх л даа.
-Та ер нь улс төрийн өндөр албан тушаал бүхий хүмүүст их таагүй хандах юм аа даа? Та тэд нартай хамтарч ажил- лаж байсан уу?
-Би ерөнхийд нь ямар ёс суртахуунгүй хүмүүс төрийн дээд албан тушаал хашиж байгааг мэдэж байна. Тэдний ёс зүйгүй байдал эх орон, ард түмнээ гэсэн өчүүхэн зүрх сэтгэлгүйд нь байнга харшилтай байсан. Хулгайч нар төр засгийн хүндлэл талархлыг нийгмийн баялгийг бүтээгч нараас илүү хүлээж байна. Олигархиуд Монголын баялгийг цөлмөж байгаа бол төрийн томчууд улс орны эрх ашгийг гадныханд найр тавин өгч байна. Би тэд нартай хамтарч ажиллаж байгаагүй. Би тэдэнд зүтгэж тэдэнтэй хамтран ажиллах нь ёс зүйгүй хэрэг болно гэж боддог хүн.
-С.Баяр Оюутолгойн гэрээтэй ямар холбоотой вэ?
-Оюутолгойн гэрээнээс өрмийг нь С.Баяр хамаж, шавхрууг нь нөгөөдүүл нь долоосон гэж учир мэдэх улсууд ярьдаг юм билээ. Рио Тинтогийн ерөнхий захирал байсан Жон Макентай нэг биш удаа уулзаж байсан юм.
-Жон Макен гэж яг хэн билээ?
-2005 онд иргэний хөдөлгөөнүүд жагсаж, Оюутолгойн гэрээг батлуулахгүй гэж, Фридландыг хулгайч луйварчингаар нь цоллон эсэргүүцэж байсан тэр үед олон улсын хөрөнгийн бирж дээр Оюутолгойн хувьцааны ханш навс унаж байсанд Айвенхоугийн удирдлага дүгнэлт хийж Фридландыг ажлаас нь чөлөөлж хүндэт ерөнхийлөгч болгож, харин Рио Тинтогийн Жон Макеныг ерөнхий захирал болгосон юм билээ. Тэрээр ерөнхий захирал болсныхоо дараа Монголд ирж газар дээр нь нөхцөл байдлыг судалж, олон сар болсон.
-Та тэгээд тэр хүнтэй уулзаж байсан хэрэг үү? Ямар шугамаар холбогдон уулзав аа?
-Хэд хэдэн удаа уулзсан. 2005, 2006 оны Иргэний хөдөлгөөнүүдийн гол бодлого над дээр зангидагдаж байсан учраас надтай уулзах санал тавьсан. Иргэний хөдөлгөөнүүд Оюутолгойн тогтвортой байдлын гэрээг яаран сандран батлуулахгүй байх, Тавантолгойн орд газрыг гадныханд зарах гэж байсныг илчилж төрд авах, төрийн өндөр албан тушаал хашиж байсан авлигач олигархиуд хариуцлагад тооцох тухай л асуудал байсан. Уулзалт нэлээд хэдэн цаг үргэлжилдэг байсан. Уулзах бүртээ нэг л асуудлыг сонирхож байсан.
-Тэр асуудал нь юу юм бол?
-Хөрөнгийн бирж дээрээс Оюутолгойн хувьцаанаас 19.9 хувийг худалдаж аваад зогссон компаний тухай л сонирхож байсан. Бодвол монголчууд авсан байх гэсэн хардлагатай байсан. Би Жон Макенаас: “Яагаад 19.9 хувийг аваад зогссон юм болоо, энэ ямар учиртай юм бэ” гэж асуухад тэрбээр “Хөрөнгийн биржийн олон улсын алтан дүрэм байдаг. 20 хувиас дээш хувьцаа эзэмшигчийг бирж дээр нэр цохон зарладаг. Харин 20 хувиас доош хувьцаа эзэмшигчдийн нэрийг нууцалдаг. Үүнийг маш сайн мэддэг хүн 19.9 хувийг авсан байна” гээд Монголд энэ хувьцааг авч болох баян хүн байна уу, эсвэл Засгийн газар авсан байж болох уу гэж сонирхож байсан. Хэр хэмжээний мөнгөөр энэ хувьцааг авч болох вэ гэхэд “500 сая долларын үнэ хүрнэ, ийм мөнгөтэй хүн танайд байна уу” гэж асуусан. Мөн хэрэв Монголын Засгийн газар, эсвэл хувь хүн 19,9 хувийг авсан бол хуулийн дагуу эзэмших 34 хувьтайгаа нийлээд 54 хувийг нь Монголын тал эзэмших болж байна, тийм бол бидэнд (Рио Тинто) ашиггүй гэж ярьж байсан. Би дотроо Монголын засгийн газар ч бай, монгол хувь хүн ч бай авсан бол болж байна гэж бодоод л өнгөрсөн.
Гэтэл 2006 оны намрын чуулган дээр УИХ-ын төрийн мөнгөний бодлогын асуудлыг хэлэлцэхэд Засгийн газрын нөөц мөнгөнөөс 500 сая доллар алга болсон тухай яриа гарсан юм. Энэ үеэр дөнгөж томилогдоод байсан Монгол банкны ерөнхийлөгч Батсүхээс асуухад Би сайн мэдэхгүй байна гэхэд гишүүд Монгол банкны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан О.Чулуунбатыг авчирч 500 саяын асуудлаар байцаахаар болсон. Гэвч дахиж энэ хурал болоогүй, сураг чимээгүй алга болсон, 500 сая долларын асуудлыг огтхон ч хөндөөгүй, О.Чулуунбат УИХ дээр ирж байцаагдаагүй тайлан тавиагүй, бүх зүйл нам болсон. Тэгээд би боддог юм. Манай нөхдүүд 500 саяар Оюутолгойн хувьцааг авсан байж болох юм. Хэрвээ монгол хүмүүс аваад Оюутолгойн хувьцааг эзэмшиж байгаа бол сайн байна. Улсынхаа мөнгө хулгайлаад Оюутолгойн хувьцааг аваад, түүнийгээ дахиад цааш нь зарсан бол өөр асуудал.
-Үүнийг хэн авсан байж болох вэ?
-Мэдэхгүй дээ. Голомтын Баясгалан энэ тэр хүмүүс тэр үед олон сар гадаадын хөрөнгийн бирж дээр ажилласан, үйлдвэр худалдааны сайд нь олон удаа гадаадад явж ямар ямар хүмүүстэй уулзалдсан тухай нарийн тоо баримтыг ярьж байсан. Оюутолгой төслөө бид хаяхгүй. Бидний үгийг сонсож бидэнтэй тохирохгүй бол төслөө зогсоож уурхайгаа консерваци тавиад явна. Монголын улс төрчид, бизнесүүд бидэнтэй хэзээ тохиролцоно тэр цагт бид орж ирнэ гэж ярьсан. Үүнээс хойш олон жил энэ төсөл зогсонги байдалд байж байгаад 2009 онд гэрээ батлагдсан. Жон Макентай уулзаж ярилцаж байсны хувьд Оюутолгойн гэрээ яаж батлагдахыг анхааралтай сонирхож байсан. Энэ төслийг баталсан тухайн үеийн Засгийн газрын тэргүүн С.Баяр, одоогийн ерөн-хийлөгч Ц.Элбэгдорж нарын эрх ашгаа нэлээд сайн шингээсэн гэж би боддог. Учрыг гадарлах зарим эрх мэдэлтэнгүүд тэгж ярьдаг.
-Тэр үеийн иргэний хөдөлгөөнүүд гэгч нь Оюутолгойн гэрээг батлуулах зорилготой, Фридландаас мөнгө авсан хөлсний этгээдүүд, тагнуулууд, туршуулууд, хутган үймүүлэгчид, тархи угаагчид байсан гэсэн яриа их байна. Та нар бол ард түмний тэмцлийг нухчин дарагчид байсан юм биш үү.
-Би бол Оюутолгой, Таван- толгойг л Монголын төрд ашигтайгаар авч хоцрох тухай асуудлыг л ярьдаг байсан. Ер нь анх Эрүүл нийгэм-Иргэний хөдөлгөөн улс төрийн зорилготой гарч ирсэн юм билээ. Энэ нь 2005 оны ерөнхийлөгчийн сонгуулиар Эрдэнэбатыг гаргаж ирэхийн төлөө, түүний санхүүжилтээр дэмжлэгтэйгээр байгуулагдсан гэдгийг сүүлд нь би мэдсэн. Хүмүүс мартаагүй бол Эрүүл нийгэм Иргэний хөдөлгөөний эхний шаардлага бол ерөөсөө л Н.Энхбаярыг ерөнхийлөгчид дэвшүүлэхгүй байх, мөн улс төрийн хариуцлага тооцох шаардлага байсан. Сүүлд иргэний хөдөлгөөнүүдийн зарим зүтгэлтэн Фридландад, зарим нь Элбэгдоржид, зарим нь Энхбаярт үйлчилж худалдагдаж эхэлсэн. Үүнийг бол баримттайгаар ярьж болно.
Миний хувьд Оюутолгойн гэрээг Монголын талд ашигтай байгуулах таван толгойг гадныханд заруулахгүй байх зорилго байсан. Энэ зорилгоо би тодорхой хэмжээнд биелүүлсэн, зохих газрууд нь мэдэж байгаа байх. Миний барьж байсан байр суурь зарчим зарим улс төрчид, эрх мэдэлтэнгүүд Айвенхоугийнханд таалагдаагүй учир, тэд Иргэний хөдөлгөөний зарим удирдагчдыг худалдаж авсан. Эзэд нь тэдэнд намайг зайлуулахыг шахсан шаардсан. Тэд зорилгоо биелүүлсэн. Эрх мэдэлтэнгүүд, улс төрчид, бизнесүүд, иргэний хөдөл-гөөний зарим удирдагчдад “Та нар Дугарын үгээр явлаа, Дугарыг шахаж гарга” гэж үүрэг өгсөн байдаг юм. Нөгөөдүүл нь намайг шахаж гаргачихаад “одоо бид мөнгө хийнэ, 5-ыг 5 гэхгүй, 10-ыг 10 гэхгүйгээр авна. Дугараас болж бид ядуу зүдүү амьдарч байна” гэж ярьцгаасан байдаг. Иргэний хөдөлгөөнөөр далимдуулж мөнгө босгож улс төр хийсэн зарим нөхдүүд одоо УИХ-д сууж байна. Тэд ямар ч бизнес эрхлээгүй байж яаж баяжсан нь сонирхолтой бөгөөд тодорхой. Тэд наанаа эх оронч дүр эсгэж цаанаа эзэддээ үйлчилж, хөлсөө авч байгаа нь нууц биш.
-2004, 2005 оны сонгууль Фридландын дэмжлэгтэй сонгууль байсан юм биш үү?
-Фридландын дэмжлэгтэй байсан гэдгийг би нотолж мэдэхгүй. Ямар ч байсан их өрийг дарахад шаардлагатай байсан 50 сая долларыг Фридланд тодорхой зорилготойгоор өгсөн байдаг. 2004 оны сонгуулиар МАХН ялна, Н.Энхбаяр дахиад ерөнхий сайд болно, Оюутолгойн гэрээ ямар ч бэрхшээл саадгүйгээр Айвенхоу Майнзд ашигтайгаар шийдэгдэнэ гэж тооцсон. Н.Энхбаяр ч тэгж ойлгуулсан юм билээ. Ийм нууц тохиролцооны мэдээлэл надад байсан учраас ямар ч байсан МАХН-ыг ялуулж Н.Энхбаярыг ерөнхий сайд болгож болохгүй юм байна гэж бодож, Эх орон – Ардчилал эвслийг зохион байгуулах ажлыг шууд гардан хийсэн юм. 2004 оны сонгуульд МАХН ялагдаж Н.Энхбаяр ерөнхий сайд болж чадаагүйд Фридланд ихэд бухимдаж Энхбаяртай харьцаагаа муутгаж С.Баяр, Ц.Элбэгдорж нартай харьцаа тогтоосон. Тэд нар нь манай нам ялвал, би ерөнхийлөгч болвол Оюутолгойн гэрээг яаралтай баталж, эдийн засгийн эргэлтэнд оруулна гэж ард түмэнд амлаж байлаа шдээ. Оюутолгойн гэрээг яаралтай баталж эдийн засгийн эргэлтэнд оруулах гэдэг бол нэг асуудал, хамгийн чухал нь Монголын төрд Монголын ард түмэнд ашигтай байх нь хамгийн чухал асуудал. Тэд гол ба гол бус асуудлаа ялгаж зааглаагүй, ойлгож мэддэггүй улс төрч төрийн өндөр албан тушаалтангууд юм боловуу эсвэл…
-М-Си-Эс компанийн хувьцаа эзэмшигчид улс төрч дарга нар байдаг. Тухайлбал Ардын намын Мөнх-Оргил тус компанийн хувьцаа эзэмшигч. Энэ компани бүх тендерийг авахаас гадна Монголыг дампууруулж байна гэж Буянгийн Жаргалсайхан хэллээ.
-Зөвхөн Мөнх-Оргил ч биш, манай улс төрийн өндөр албан тушаалтнуудын ихэнх нь М-Си-Эс-ийн хувьцаа эзэмшигч албан ба албан бус ТУЗ-ын дарга гишүүнээр ажилладаг. Засаг солигдох болгонд ТУЗ-ынхаа гишүүдийг өөрчилж, шинээр томилогдсон өөрсөддөө ашигтай, хэрэгтэй Засгийн газрын гишүүдийг оронд нь томилдог. Нэг үгээр хэлэх юм бол тэр ТУЗ-ын гишүүд нь албан тушаалаар томилогддог дүрэмтэй юм шиг байгаа юм. Ер нь Монголд суугаа гадаадын элчин сайдын яамд, төвдөө М-Си-Эс-ийг мөнгөний төлөө улс эх орноо худалдаж магадгүй компани, тийм учраас М-Си-Эс-тэй харьцахдаа болгоомжтой байхыг анхааруулдаг гэсэн.
Гадны томоохон херөнгө оруулагч компаниудын эзэд “М-Си-Эс- тэй ярьсан яриа дараа нь тун удалгүй засгийн газрын шийдвэр болж гардаг юм билээ. Иймд Монголын засгийн газартай ярьснаас М-Си-Эс-тэй ярьсан нь дээр” гэж ярьж байхыг би олон удаа сонссон. М-Си-Эс бол улсаасаа илүү хэрэглээтэй, улсаасаа илүү эрх мэдэлтэй, улс төрчдөөсөө илүү улс төрийн бодлого тодорхойлдог, төр засгийн удирдагчаасаа илүү төр засгийн нэрийг барьж гадаадын төр засгийн нөлөө бүхий хүмүүс, компаниудтай гэрээ хэлцэл хийж, хувийн эрх ашгаа Монголын төрөөс дээгүүр тавьдаг компани юм биш үү. Шударга төртэй ардчилал хөгжсөн оронд бол ийм компанийн хууль бус үйлдэлд хариуцлага хүлээлгэж, монопол байдлыг задалдаг гэсэн.
-Женко Баттулга М-Си-Эсийн үндэсний эсрэг компани 2300 тендер Монголд зарлагдсанаас 1800 тендерийг М-Си- Эс авсан тухай өөрийн өгсөн ярилцлаган дээрээ мэдэгдсэн. М-Си-Эс-ийн хувьцаа эзэмшигчид албан тушаал цаг үеийг дагаж өөрчлөгддөг хэрэг үү?
- Тийм. Гэхдээ өөрчлөгддөггүй том нөхдүүд байдаг. Тухайлбал Ц.Элбэгдорж, С.Баярцогт, Мөнх-Оргил гэх мэт улс төрч болон өндөр албан тушаалтангууд М-Си-Эсийн гол хувьцаа эзэмшигчид.
-Женко, М-Си-Эс хоёр муудалцаад байгаа. Гэтэл Женкогийн цаана бас Ц.Элбэгдорж байдаг биз дээ.
-Тэр нь ч тийм. Гэхдээ түүний том эрх ашиг нь М-Си-Эс. Женко одоо түүнд ТҮЦ-ний мөнгө л болсон.
-Юу ярьж байна аа. Та үнэхээр нотолж чадах уу?
-Ер нь л бүгд ойлгомжтой шүү дээ.
-Энэ тухайгаа тодорхой ярихгүй юу?
-Ер нь М-Си-Эс-ийн цаана нуугдмал томчуул байна гэж ойлгож болох уу? Лав ерөнхийлөгч П.Очирбат байгаа.
-Монголын томоохон компанийн эзэн нэг зүйл дээр харамсдаг тухайгаа надад ярьж байсан. Тэр нь юу гэвэл: “Би үргэлж гар утсаа салгаж унтдаг. Тэр шөнө би гар утсаа салгаагүй нь миний хамгийн том алдаа. Тэр шөнө 2 цаг хагасын үед гар утас дугараад байхаар авбал Ерөнхий сайд Элбэгдорж ярьж байна. Та Ордонд яаралтай хүрээд ирэхгүй юу, тантай ярих яаралтай ажил байна гэхээр нь би нэгдүгээрт Ордонд орох зөвшөөрөл байхгүй, бас шөнө орой болсон байна, өглөө эрт болохгүй юу гэхэд яг одоо яримаар байна, орох асуудлыг би зохицуулна. Та яаралтай Ордонд миний өрөөнд хүрээд ир гэж хэлэхэд нь хажуу байранд байдаг жолоочоо сэрээж гурван цагт давхиад очсон. Ингээд ордны аркаар бие хамгаалагч нар тосож ерөнхий сайдын өрөөнд оруулсан. Амар мэнд асуугаад Та Зүүн хараагийн Спирт бал бурамын маргааш болох дуудлага худалдаанд оролцохоор саналаа өгсөн байна лээ. Танд зөвлөхөд барилгынхаа салбараар дагнавал яасан юм бэ? Түүнийг чинь төрийн бодлогоор дэмжье, танд барилгын салбарт манлайлахад тань засгийн газрын зүгээс тусалъя. Сонсголон бармашийн төрийн өмчийн 30 хувийн хувьцааг баланснаас балансад танай компанид шилжүүлье, харин та спирт бал бурамын дуудлага худалдаанаас өргөдлөө татаад авчих гэхэд нь би за ч гээгүй, үгүй ч гээгүй бодож суух зуур тэрээр утсаа авч З.Энхболд дарга уу, Сонсголон бармашийн 30 хувийг эдний компанид шилжүүлэх засгийн газрын захирамжийг маргааш надаас аваарай, Спирт бал бурамын дуудлага худалдаанаас өргөдлийг нь татаад авчихаарай гэхэд нь цаанаас нь Та тэр компанитай тохирсон юм уу гэж асууж байгаа бололтой. Би тохирсон, одоо уулзаад сууж байна гэж хэлэхэд нв яах ч арга олдоогүй гэж ярьдаг юм.
Би тэр үед их мөнгөтэй байсан, ямар ч үнээр хамаагүй Спирт бал бурамыг авахаар дансандаа 1.2 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлсэн, түүнээс дээш үнээр ч хамаагүй би авна гэсэн бодолтой байсан. Тэр үед анхны дуудах үнэ нь 600 сая байсан гээд “Тэр шөнө гай нь ирсэн юм шиг утсаа салгаагүй…
Зөвхөн дансанд нь 800-гаад сая төгрөг, агуулахын бараа нь бараг 2 тэрбум байсан. Спирт бал бурам бол маш ашигтай бизнес” хэмээн тэрбээр харамсан ярьж байсан.
Хэдэн хоногийн дараа дээрх компанийн эзэн Төрийн өмчийн хороон дээр очиж Сонсголон Бармашийн хайрганы улсын үйлдвэрийн 30 хувийн хувьцааг шилжүүлсэн захирамжаа авахаар очиход засгийн газрын тийм захирамж гараагүй, түүнийг танд өгөх боломжгүй гэж хэлэхэд нь Ц.Элбэгдоржид хэрхэн хулхидуулснаа ойлгосон.
Хулхидуулсан тэр компанийн захирал, Элбэгдорж хоёрын зөрчил өнөөдөр хүртэл үргэлжилдэг. Учир нь тэр компанийн захирал сүүлдээ УИХ-ын гишүүн болсон, нэг биш удаа УИХ-ын чуулган дээр хулгайч муурын тухай ярьсан байдаг. Хулгайч муур хаяагаар ороод ирэхээр хаалгаар хөөгөөд гаргана, хаяа хатавчаа битүүлээд хаалгаа хаа-чихаад байхад тооноор ороод ирдэг, хулгайч муураас бид салж чадахгүй байна гэж гудамжнаас ерөнхий сайд болсон Элбэгдорж руу дайрч байсан. Хариуд нь Ц.Элбэгдорж түүнийг сайдын суудлаас нь огцруулсан. Ийнхүү Ц.Элбэгдорж М-Си-Эс-ийн буюу Зүүн хараагийн Спирт бал бурмын далд хувьцаа эзэмшигч, мөн Баяр-цогт бас нэг хувьцаа эзэмшигч нь, учир нь түүний аавын Товхон хаан компанийг Баярцогт маш хямд үнээр худалдан авсан Спирт-Бал-Бурамын улаан буудайн бэлтгэн нийлүүлэгч.
-Та М-Си-Эс-ийн компанийн талаар ярьж байна. Гэтэл “Зууны мэдээ” сонинд Жен-ко хэрхэн Мах импекс, Талх чихэр, тэр ч байтугай Баянгол зочид буудлыг 44 сая төгрөгийн нэртэйгээр дансанд нь 2 сая доллартай агуу их том обьектыг хэрхэн авсан тухайг бодвол М-Си-Эс-ийнхэн бичүүлсэн болов уу?
-Хэн бичүүлснийг нь би мэдэхгүй. Ямар ч байсан захиалагч байж л таараа.
-Тэгэхээр энэ хувьчлалд мөн л томчуул орсон байж таарна.
-Мэдээж.
-М-Си-Эст Энержи ресурс, Спирт бал бурам, Tiger, Кока Кола гэх мэт компаниудынхаа хүчинд хөл дээрээ боссон юм биш үү?
-Ер нь бол согтууруулах ундааны бизнест хөл тавьж, амжилт олсон компани гэж би хувьдаа үздэг юм. Гэхдээ Спирт бал бурам, Тiger-аар хөл дээрээ босохоосоо илүү тендерээр хөл дээрээ боссон гэвэл илүү үнэмшилтэй. Төрөөс зарласан тендер болгонд зориулж нэг охин компани байгуулдаг. Дараа нь татан буулгадаг. Тооцож үзэхэд 400-аад охин компани байгуулсан байдаг. Нэг охин компанийн нэрээр тендер аваад л дараа нь татан буулгадаг гэсэн. Монгол шиг жижиг зах зээлтэй оронд ганц хоёрхон жилийн дотор 600-аад сая доллартай болсныг нь гадаадынхан гайхдаг. Төсвийн мөнгөөр хөлжсөн, хулгайч компани гэж дүгнэдэг юм билээ. Энержи ресурс бол Таван толгойг ард түмнээс хулгайлахын тулд байгуулсан компани. Энэ компанид нөлөө бүхий улс төрчид төрийн өндөр албан тушаалтангууд тухайлбал П.Очирбат, Сү.Батболд, Г.Батхүү, Д.Идэвхтэн, Ц.Мөнх-Оргил, Батж.Батбаяр гэх мэт нөхдүүд харьяалагдаж хувьцаа эзэмшдэг нь нууц биш болсон. Энержи ресурсынхан эхлээд Тавантолгойг гадныханд маш хямд зарж мөнгийг нь хувааж авах гэж байгаад бүтэлгүйтсэн. Тавантолгойг гадныханд маш хямд зарж мөнгийг нь хувааж авах гэж байгаад бүтэлгүйтсэн. Таван-толгойн орд газрыг олон нийт, нэр бүхий хүмүүсийн шахалт шаардлагаар төрд буцааж өгөхөөс өөр замгүй болсон энэ үед С.Баяр ерөнхий сайд байсан үе таарсан. Тэд Тавантолгойг болж өгвөл 100 хувь, эс болбоос 51 хувийг нь авч хоцрох зорилгоор С.Баяртай яриа хэлцэлд оролцсон, үүнийг нь Ц.Балдорж зохицуулах гэж оролдсон. Тавантолгойг төрд буцааж авах өгөх үйл явцын дунд С.Баяр, Ц.Балдорж нар өөрсдийн эрх ашгаа хэрхэн хангах, хангуулах тухай л асуудал байсан. Энэ асуудлаар Ц.Балдорж Энержи ресурсынхантай, тухайлбал, Од, Оджаргал нартай хэд хоног архидан найзан дундаа ярилцацгаасан. Харамсалтай нь архидалт нь Ц.Балдоржийн амь насанд хүрч Н.Баганбанди ард түмний өмнө уйлж, Од, Оджаргал нар нь нисдэг тэргээр эмнэлэгт хүргэгдэж хордлогоо тайлснаар амьд үлдсэн. Үүний үр дүнд геологи хайгуулын ганц ч өрөм тавиагүй Энержи ресурсынхан Тавантолгойн ордоос Ухаахудаг гэх өрмийг Засгийн газрын тогтоол гаргуулан өөрсөддөө авч үлдэж чадсан төдийгүй, хэтдээ Тавантолгойг бүхэлд нь өөрсдийн хяналтанд байлгах сонирхолтой байгаа.
-Сэтгүүлч Ц.Балдоржийн үхэл Тавантолгойтой холбоотой болж таарах нь уу?
-Тийм ээ, тэр үед С.Баяр Тавантолгойг 100 хувь авна гэж наанаа мэдэгдэж цаагуураа тэндээс хувь хүртэх сонирхолтой, сонирхлоо Ц.Балдоржоор дамжуулан илэрхийлж байсан гэсэн үг.
-Та үүнийгээ нотолж чадах УУ?
-Би бол цаасанд итгэдэггүй. Бичгээр үлдээсэн бүхэн өөрийн ул мөртэй байдаг. Бичиг баримт бүхэн хэнд ч үл захирагдах өөрийн гэсэн хувь тавилантай. Дээд зэргийн нууцлалаа эрсдэлд оруулахгүйн тулд хувилдагчид хуйвал-даанаа цаасан дээр үлдээхийг хүсдэггүй. Тийм учраас би цаасанд итгэдэггүй. Аман мэдээлэл бол хамгийн үнэ цэнэтэй үнэн мэдээлэл байдаг. Түүх үүнийг нотолдог. Логикийн хувьд баталдаг, батлагддаг.
Н. Дугар: Эрдэнэт, Оюутолгой бол ерөнхийлөгч, ерөнхий сайд нарын сонгуульд ялах гол шалтгаан
-Ухаахудагийн нөөц Тавантолгойн нөөцөөс олон дахин бага жижигхэн орд. Нөгөө талаас Энержи Ресурсынхан Тавантолгойн ордын нөөцийг нэмэгдүүлсэн гэх үндэслэлээр Ухаахудагийг авч хоцорсон юм биш үү?
-Үгүй дээ. Ухаа худаг бол Тавантолгойн ордын коксжих нүүрсний гол цөм, өндөр агуулгатай коксжих нүүрсний ихэнх нь энд байдаг. Уурхайчдын ярьдгаар шууд хүрздээд ачихаар орд. Хөрс хуулалт багатай, 35 метр гэж байгаа. Би дээр хэлсэн нэг ч хайгуулын өрөм тавиагүй гэж. Энержи ресурсынхан Тавантолгойн ордын улсын төсвөөр хийсэн хайгуулын ажлын тайланг эрдэс баялгийн фондоос ямар ч замаар юм авч, Зөвлөлт холбоот улсын аргач- лалаар биш барууны аргачлалаар 5.6 тэрбум тонн нөөцийг 8 тэрбум тонн нөөц болгож тооцчихоод бид олон зуун сая долларын хайгуу- лын ажил хийж, 8 тэрбум тонны нөөцтэй орд болгож нэмэгдүүлсэн гэж нэг үгээр хэлэх юм бол хуурсан ч гэх юм уу, эрх мэдэлтэнгүүдтэй хуйвалдсан ч гэх юм уу хүлээн зөвшөөрүүлсэн. Социализмын үед нийт балансын нөөц нь 8 тэрбум, үүнээс үйлдвэрийн аргаар ашиг- лах боломж нь 6 орчим тэрбум гэж тогтоосон байдаг.
-Ухаа худагийн буюу Энержиресурсын төсөл амжилттай хэрэгжиж төрийн өмчийн Тавантолгой төсөл урагшаа нэг их явж өгөхгүй байгаа нь хувийн хэвшлийн менежмент сайн, төрийн менежмент муу гэдэг нь батлагдаж байгаа юм биш үү.
-Төр өөрийнхөө мэдлийн Тавантолгой төслийг санаатай буюу санамсаргүй алийг нь мэдэхгүй ямар ч байсан хойш нь тавьж хувийн хэвшлийн Ухаа худагийн төслийг илүүтэй дэмжиж байгаа нь хэн бүхэнд ил байна шүү дээ. Миний хардаж байгаагаар Энержи Ресурсынхан нэгдүгээрт хууль дүрэм сул, хувьцаа эзэмшигчид нь төр барилцаж байгаа энэ үед тэднээр төр засгийн шийдвэр гар- гуулж хурдхан шиг зөөгөөд өндөр ашиг олох, хоёрдугаарт төр зас- гийн дэмжлэгтэйгээр бий болгосон дэд бүтэц болон бусад хүчин зүйлийг ашиглан Тавантолгойг өөрийн эзэмшилд зугуухан авах бодлого явж байна уу даа. Энержи ресурсынхан хувийн төмөр замтай болчих юм бол нөлөө бүхий улс төрчид төр засгийн өндөр албан тушаалтангуудыг албан бус ТУЗ- дөө оруулчихаад амьдралынх нь асуудлыг шийддэг тэдний хувьд нэг их төвөгтэй асуудал биш л дээ. Гаднаас нь өнгөцхөн харахад Энержи Ресурс буюу Од, Оджаргал тэргүүтэй улс төрчид, бизнесүүд болон Х.Баттулга нарын хооронд бизнесийн өрсөлдөөн яваад байгаа юм шиг харагдаж байгаа боловч үнэн чанартаа бол хэмжээлшгүй шунал мөнгөний төлөө улс орныхоо тусгаар тогтнол, аюулгүй байдлыг юман чинээ боддоггүй Энержи ресурсынхантай бага ч гэсэн эх оронч сэтгэл зүрхтэй Х.Баттулгын хийж буй тэмцэл гэж үзвэл үнэнд ойрхон байх. Эрүүл саруул улс төрчид цөөхөн ч гэсэн байгаа болохоор Ухаа худагаас Нарийн сухайт хүртэл тавих Энержи ресурсын төмөр замын төслийг төр мэдэлдээ авлаа. Энэ чиг-лэлийн төмөр зам ашигтай ашиг-гүй гэдэгтээ биш, улс орны эдийн засгийн аюулгүй байдал, бүс нут-гийн хөгжлийн төлөв, геополитик зэргийг харгалзан төр авч бод-логыг нь тодорхойлох нь зөв байх гэж би бодож байна.
-Тэгвэл Ц.Элбэгдорж архитай тэмцэгч биш, архи сурталчлагч болох нь ээ?
-Нөгөө сүү өргөж ерөөл тавья гэх ерөнхийлөгч уриалгыг нэг сонинд Элбэгдорж сүүгээр далимдуулан архиныхаа компанийн хувьцааны ханшийг өсгөж, архиныхаа борлуулалтыг ахиулж байна гэж бичсэн байсан. Хэтрүүлж ярьсан хүнд бол архи монголчуудын үндсэн хэрэглээ болчихоод байна. Пакеттай сүү бол монголчуудын үндсэн хэрэглээ болж чадаагүй. Монголчууд хэдэн мянган жил задгай сүүг литр литрээр нь хэрэглээд сурчихсан, Европынхон шиг аягаар хэрэглэдэг ард түмэн биш. Тусгайлан савласан сүүг хэрэглэж сураагүй. Энэ үед пакеттай сүү хажуудаа тавьчихаад сүү өргеж, “ерөөл” айлдаж байгаа нь АПУ-г л сурталчилж байгаа асуудал. Үүнийг АПУ-тай холбож хардаж байгаа. Саяхан өдөр тутмын нэгэн сонинд Монгол Улсын хэмжээнд арван тогтвортой байдлын гэрээ байгуулсан гэж бичсэн байна лээ. Энэ арван гэрээний Бороо гоулд, Цайрт Минерал, Скайтел гэх мэт зургаатай нь Ц.Элбэгдорж холбоотой. 5-ыг нь баталсан. Түүний дотор Скайтелийн тогтвортой байдлын гэрээг байгуулаад хожим нь АПУ-гийн Батхүү энэ тэр авсан. Ер нь тэрбээр Скайтел, АПУ-гийн бас нэг хувьцаа эзэмшигч бололтой.
-Үе үеийн ерөнхийлөгч нарын саалийн үнээ бол Эрдэнэт гэж Та нэг биш удаа ярьсан?
-Үнэн шдээ. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд болохын төлөөх өрсөлдөөн бол эцсийн дүндээ Эрдэнэтэд өөрийн хяналтаа тогтоох өрсөлдөөн. Хэн ерөн-хийлөгч, ерөнхий сайд болсон нь Эрдэнэтэд өөрсдийн хүнээ тавьж бизнесийнхээ эрх ашгийг хангадаг нь бичигдээгүй хууль. Одоогийн ерөнхийлөгч гэхэд л Дорлигжав, сүүлд томилогДсон Даваацэрэн нарыг томилж томилуулж эрх ашгаа хангуулж байгаа. Үүнийг нь УИХ мэдсэн ч мэдээгүй юм шиг дуугүй л байж байдаг. Нэг үгээр хэлэх юм бол бие биендээ найр тавьж байгаа явдал.
Х.БАТТУЛГА · 2015/04/17
ЭНЭ МИНИЙ ЗАХИАЛГААР БИЧСЭН ЗҮЙЛ ШҮҮ. Хэхэ
Зочин · 2015/04/17
Одоо төрд байгаа бүх луйварчдыг буудий.
Зочин · 2015/04/17
Ene unen shuu
Зочин · 2015/04/17
za daa unen um shig baina. daa buzar amitad
Зочин · 2015/04/17
Мэдээж Энхбаяр Жигжид MSC гурав. Харин Элбэгээ Мөнхоргил Баярцогт Баяр нар түүний хүүхдүүд ааваасаа илүү авилга авсан хүмүүс
Зочин · 2015/04/17
Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
Зочин · 2015/04/17
Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
Зочин · 2015/04/17
Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!