Мөрөөдлийн театрын жүжигчин Г.Эрхэмбаярыг эс таних хүн ховор. Тэрбээр бага ангидаа маш сайн сурдаг мундаг сурагч байсан гэдэг. Гэтэл боловсролын яамны тушаалаас болж "муу сурагч" гэх нэрийг зүүхээ алджээ. Түүнийг арван жилд суралцаж байхад нь кирилл үсгээр хичээлээ ордог байж. Гэтэл яамны тушаалаар Уйгаржин бичгээр хичэээлээ заах тушаал гарчээ. Үүнээс үүдэн Эрхэмээгийн хичээлийн дүн буурч суралцах эрч нь суларсан тухайгаа хуучилав.

Ийнхүү "хэлмэгдэгсэдийн үеийн сурагч нар" хэмээн цоллуулдаг нөхдийн нэг байсан даа тэр хэзээ ч харамсаж байгаагүй аж.  Жүжигчин залуу маань өвөөгийн "амины хүүхэд" байсан болохоор нэг хэсэг өвөөгөө дагаж  бөхөөр хичээллэж клуб дотроо манлайлдаг хүү байсан гэнэ шүү. Өдгөө тэрбээр "Мөрөөдлийн баг Дэлхийг аварна" хошин шоу тоглолтоороо үзэгчддээ баясгаж яваа.

Д.Ана