"Miss Mongolia-2013” наадмын титмийн эзэн Н.Ануг загварынхан андахгүй сайн танина. ШУТИС-ийн Үйлдвэрлэл технологи, дизайны сургуулийг компьютер графикийн чиглэлээр сурч төгссөн бөгөөд өдгөө “Монгол Модель” агентлагт загвар өмсдөг юм. Тэрбээр “Говь” компанийн нүүр царай болж дэлхийд алдартай брэнд бүтээгдэхүүнийг нь сурталчлах болсон төдийгүй загварын тайзнаа чамгүй олон амжилтуудыг гаргаж яваа авьяаслаг бүсгүй. 

Сайхан бүсгүйчүүдийн нэр мөнгөтэй эртэй холбогдохгүй байна гэж үгүй. Эл асуудал ч мөн түүнийг тойрч гарахгүй нь бололтой. Саяхан түүнийг нэгэн хэвлэлд мөнгөтэй эрийг дагасан гэх шар мэдээлэл цацагдаж хариуд тэрбээр "Би тайз нь дээр хүссэнээрээ байж, эрх чөлөөг мэдэрдэг. Тайз нь дээр гарахад зөвхөн энэ мэдрэмжийг маш хүчтэй мэдэрч чаддаг. Өдий болтол хийж бүтээж, хөлс хөдөлмөрөө шингээсэн ололт амжилтыг минь хэн нэгний хэтэвчинд багтааж, бялдуучтай холбохгүй байхыг хүсье. Шударга шулуун занг л хамгийн сайн сурсан. Тиймээс шуудхан л хэлий" хэмээн ширүүхэн хариуг өглөө. 

Д.Ана