“Ёодол” төрлөөр дуу дуулдаг монголын анхны дуучин П.Баярцэнгэл аль хэдийнэ өөрийн гэсэн сонсогч фенүүдтэй болсон. Дан ганц дуу гэлтгүй дэлгэцийн уран бүтээлд хүч сорьж яваа. КУДС-д жүжигчин мэргэжлийг эзэмшиж байх үедээ UBS телевизийн  "Universe Best Songs" наадамд оролцож олны танил болсон билээ.

Тэрбээр хайр дурлалдаа үнэнч нэгэн. Урлагт хөл тавихаасаа өмнө арван жилээсээ үерхсэн Соёлоо гэх бүсгүйг ханиа болгосон.

 

Хосууд өдгөө Б.Есөндэй хэмээх гурван настай хөөрхөн охинтой. Тэгвэл П.Баярцэнгэлийнх гурван хоногийн өмнө бүл нэмжээ. Түүний гэргий амаржиж дахин охинтой болсон гэнэ. Ингээд дуучин залуугийнхаа гэр бүлд эрүүл энхийг хүсье. 

Д.Ана