90 жилийн одонгоор энгэрээ мялаалаа
2015/04/21
Тусгаар тогтнолын ордон хөл хөдөлгөөнөөр тасрахгүй байна.
Энэ сарын 27-нд үүсэн байгуулагдсаны 90 жилийн ойгоо тэмдэглэх Нийслэлийн МАН-ын хороо энэ сарын туршид оюутан залуус, хүүхэд багачууд, ахмад буурлууд, иргэд рүүгээ чиглэсэн илтгэлийн уралдаан, эрдэм шинжилгээний хурал, урлаг спортын өдөрлөг гэх мэт олон талт үйл ажиллагааг өдөр өнжилгүй зохион байгуулж байна.
Өнөөдөр Баянгол, Хан-Уул дүүргийн намын гишүүдийн төлөөлөл, урлаг, спортын авьяастнууд ойн баяраа тэмдэглэж 90 жилийн ойн медалиа зүүлээ. Нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуй,”... Нийслэлийн МАН-ын байгууллагын туулж ирсэн 90 жилийн хөгжлийн явцад өөрийнхөө хүчин зүтгэх хугацаандаа хоёргүй сэтгэлээр үр бүтээлтэй ажилласан үе үеийн намын гишүүд, дэмжигчиддээ талархлаа илэрхийлж, энэ сарын 25–нд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болох “Зүрхний Улаанбаатар” бүх нийтийн зугаалга, 26-нд Тусгаар тогтнолын ордны гадаа талбайд болох ойн баярын хурал, концертонд хүрэлцэн ирэхийг урилаа.