Монголын  хошин урлаг, тайз, дэлгэцийн чадварлаг эрэгтэй жүжигчдийн нэг МУСТА М. Баярмагнайг танихгүй хүн ховор. Түүнийг харсан хүний инээд өөрийн эрхгүй хүрдэг хэмээдэг. Олны хайр хүндлэлийг татсан жүжигчин маань залуу байхдаа "гоймон баатар" байсан тухайгаа олон нийтэд дэлгэж байсан удаатай. 

Сүүлийн үед тэрбээр өөрийгөө их царайлаг төржээ бүсгүйчүүд хамт зургаа авахуулья гэж хоргоох боллоо гэж цахим найзууддаа дуулгав. Тэгвэл түүнийг нэгэн сэргэлэн бүсгүй гуйсаар байгаад хамт зургаа авахуулжээ. Энэхүү зураг нь 16 мянга гаруй хүнд таалагдсан байна шүү. 

Д.Ана