“Хан ресурс”-ын Жим Доак Монголд нас баржээ
Ураны хайгуул болон орборлолтын компани болох  "Хан ресурс"-ын дарга Жим Доак Монголд нас барсан тухай гадны хэвлэлүүд мэдээлсэн байна. http://www.winnipegfreepress.com цахим сайтад бичсэнээр, 59 настай Жим Доак зочид буудлын өрөөндөө нас барсан байдалтай олдсон байна. Канадын талаас нарийн мэдээлэл өгөөгүй ч  тус улсын иргэн Монголд нас барсныг баталсан хэмээн бичжээ. Харин одоогоор "Хан ресурс" компанийн зүгээс энэ хэрэгт мэдэгдэл хийгээгүй байгаа юм. “Хан ресурс” компани  Дорнод дахь ураны олборлолт явуулахаар ажиллаж байсан бөгөөд Монгол Улсын Засгийн газрыг Олон улсын арбитрын шүүхэд өгч байсан юм. 
 

С.НАРАН