“Universe best songs” наадмаас урлагийн гараагаа эхэлсэн дуучин Х.Акбота урлагаасаа түр хөндийрсөн. Тэрбээр харийн орныг зорьсон бөгөөд саяхан шинэ хүнээ өлгийдөн авч бүл нэмсэн гэнэ шүү.
 
Анхны амьдралаа “Мотив”-ын Ганбаатай эхлүүлж, хөөрхөн хүүгийн ээж болсон ч хосууд удалгүй хоёр тийш болсон. Гэсэн хэдий ч цоглог бүсгүй шинэ хайр дурлалтай учирч цахим хуудсаараа шинэхэн амрагаа “гайхуулж”, хайрандаа умбаж яваагаа олонд зарлаж байсан удаатай. Тэд өдгөө охинтой болж Австралид амьдарч байгаа гэнэ. 
 
Д.Ана