Телевизийн шоунд олны танил эрхэмүүд уригдан оролцож 10 хоногийн турш хоорондоо өрсөлддөг. Уншигч та бүхэн тус нэвтрүүлгийг дугаар алгасахгүй үздэг биз ээ. “МN-25 дугаар суваг” телевизийнхний бэлтгэн үзэгчдийн хүртээл болгож байгаа "Хорин нэгэн мянга" реалити шоуны шинэхэн дугаарт дуучин Г.Эрдэнэтунгалаг, жүжигчин Б.Навчаа нар оролцож, тун чиг өрсөлдөөнтэй хүч үзсэн.

Нэвтрүүлгийн оролцогч нар зочид буудалд 10 хоног амьдарч, зөвхөн 21 мянган төгрөгөөс өөр мөнгөний эх үүсвэргүй оролцож өөрсдийн хөдөлмөрөөр мөнгө олох даалгаврыг гүйцэтгэсэн юм. Энэ удаагийн нэвтрүүлэг эхэлсэн цагаасаа багагүй шүүмжийг дагуулаад авсан билээ. Гэхдээ үүнд нэвтрүүлгээ зөв мантожлаагүй гэх яриа ч чих дэлссэн. 

Гэсэн хэдий ч жүжигчин Б.Навчаа гурван сая төгрөгийн эзэн болж чадлаа. 

Өмнө нь  "Маск" продакшны жүжигчин А.Гэрэлцэцэг, дуучин “Sweetymotion” хамтлагийн дуучин Э.Ганболор нар тодорч, 3 сая төгрөгийг авч байсан билээ.

Д.Ана