-Би нэг удаа халуун савтай цайг яг л хүйтэн ус шиг залгилсан байгаа юм-
 

”Хуагчин удган” бөө мөргөлийн төвийн тэргүүн Ард түмний гавьяат удган Лодойн Загдаатай ярилцлаа. Тэрээр “худлаа үнэн бөө нар хэт олон болсон. Уг нь бөө хүн бол зовсон хүнд л тустай зүйл хийх ёстой доо” хэмээн өгүүлснээр бидний ярилцлага эхэлсэн юм.
 

-Яриагаа шууд эхлэх үү. Сүүлийн үед бөө нар олширчээ. Үнэн худал нь мэдэгдэхгүй Монголоор дүүрэн бөө байна. Удган хүний хувьд юу хэлэх вэ?


-Олшрохоос гадна хэт худлаа бөө нар олон болсон. Уг нь социализмын үед хориотой байсан тэнгэр язгуурын мөн чанарыг ардчиллын буянаар гаргаж ирсэн ч өнөөдөр хэт хатгайруулж, ард олны сэтгэл зүйгээр тоглох боллоо. Ер нь хар шар гэлтгүй шашин маань утгаа алдсан. Монгол Улс ерөөсөө шашины олон урсгалд дарлуулаад байна. 10 дугаар ангийн хүүхэд бөө болоод 150 мянган төгрөгөөр хүний зовлон бэрхшээлийг аргалж өгнө гээд сууж байх юм.
 

-Энэ чухам юунаас болоод байгаа хэрэг вэ. Мэдээж мөнгөний хүчин зүйлс байгаа ч өөр хүчин зүйлс нөлөөлдөг болов уу?

 

-Амар хялбар мөнгө олох гэсэн л арга. Өнөөдөр өвдсөн хүн болгон угийн нэхэлд орлоо, онгод сахиус намайг дуудлаа. Тэнгэр хэлж байна гээд л бөө болдог. Угтаа бол тэд юунаас болоод өвдөөд байгаагаа ч мэддэггүй. Хэт удаан компьютер дээр сууснаас болж ядарчихаад угийн нэхэлд орлоо гэдэг. Эсвэл буруу хоололтоосоо болоод өвдсөн байх жишээтэй.
 

-Бөө болох гэж байгаа хүн заавал нэг бөөд шавь ордог гэсэн. Танд тийм зүйл тохиолдож байв уу?

 

-Би нэг жишээ хэлье. Нэг хүүхэн охиноо дагуулаад над дээр ирсэн юм. Долоон жилийн өмнө над дээр ирж байсан охин мөн гэдгийг би мэдэрсэн. Тэгээд ээж нь манай охин бөө болсон. Та л нэг тус бол гээд ирэхгүй юу. Тэгэхээр нь би бөө мөргөлд хэрэглэдэг толио гаргаад ир гэсэн чинь өнөөх охин чинь нүүр тольддог толь гаргаад ирлээ. Хар шил зүүчихсэн, түүнийг нь хугалж шидээд хөөгөөд гаргасан. Тэнгэр заяа, тэнгэр шүтлэг гэдэг чинь хэн бүхний мэдээд, шүтээд тахиад байдаг эд биш. Маш нарийн дэг жаягтай зүйл. Энэ үеэр ээж нь надад хэлж байгаа юм. Манай охин шөнөөр гарч багштайгаа хамт бөөлдөг юм. Багш нь гэж нэг залуу бий. Өндгөө зүсч, цусаа архинд дусаагаад тэнгэрт өргөдөг гэсэн. Тэд үнэхээр тэнгэр заяа, шүтлэгээ юу ч мэдэхгүй. Өвөг дээдсийн цусаараа, амиараа авч ирсэн нандин эрхэм зүйлийг ингээд шоудчихвал юу болох вэ. Буруу зүйл хийж байгаа хүмүүсийг тэнгэр ниргээсэй.
 

-Нөгөө талд манай хүмүүс бас их хавтгайруулж, тэдний мөн чанарыг ойлгохгүй итгээд байх шиг. Тийм үү?

 

-Манай хүмүүс их хэцүү. Юу ч гэмээр юм бэ дээ. Нэг хүн дээр очиж, өнөөх нь ганц зүйлийг нь тааруулаад хэлчихвэл их сайн гээд бусаддаа зарлаад явдаг. Өнөөдөр бөө болоход доод тал нь нэг сая төгрөг. Түүнээс дээш бүр 4-5 сая төгрөг хүрэх ч байна. Хүнийг аргалж байна гээд өвлийн шөнө дөлөөр нүцгэн босгоод уул тойруулаад гүйлгэж байна гэнэ. Элдэв зүйл сонсогдох юм. Өнөөх хүн нь түүнээс болж галзуураад байна. Би онгод сахиусаа дуудуулаад 20-иод жил болж байна. Тэгэхэд ийм зүйл үзэх бүү хэл сонссонгүй. Багануурт нэг бөө байна гэнэ. Тэр 800 шавьтай гэж байгаа. Харин шавь нараа 1000 хүрэхээр тэнгэр болж, тэдэндээ ач буянаа өгөх юм байх. Үнэхээр л Монголд тийм олон бөө нар байгаа бол энэ нийгэм сайн сайхан байх нь яасан юм. Ядахад л “Танай хүүхэд авто осолд орох нь байна шүү. Болгоомжлоорой” гэж хэлэх нь яасан юм бэ.
 

-Хар, шар гэлтгүй шашин хавтгайрч байна. Яг л ардын хувьсгалын өмнөх үеийн хандлага бий болчихлоо. Үүнийг яавал дээр вэ?

 

-Би дээр хэлсэн. Хуурамч шоудаж байгаа улсыг нэг п өдөр тэнгэр ниргэнэ шүү. Энэ эмх замбараагүй байдалтай манай төр хүртэл тэмцэх цаг болсон. Одоо айл бүхэнд нэг бөө байна. Заримд нь хоёр ч магадгүй. Манай төр бөөгийн чиглэлээр үйп ажиллагаа явуулдаг албан ёсны байгууллагуудтай  хамтраад энэ бүгдийг цэвэрлэх болсон. Үнэхээр бөө мөн юм бол шалгараад үлдэнэ биз. Манай эцэг эхчүүд ч тэр, бага насныхаа  хүүхдийг баллаж байна. Юуг нь ч мэдэхгүй. Манай хүүхэд бөө болжзэ гээд хөтлөөд явж байдаг мөн ч дүүрсэн хэрэг шүү.
-Таны хувьд аюултай ч юм уу, ямарваа нэг зүйлийг урьдчилж мэддэг үү?
-1980-аад онд юм. Гэнэт хамаг бие хачин болоод, надад газар хөдлөлт, байшин савны нурах чимээ, хүмүүсийн орилолдох дуу сонсогдсон. Тэгээд л ухаан дэн дун нэг мэдсэн нойлын өрөөндөө усны хоолой зуурчихсан зогсч байсан. Тухайн үедээ яагаад байгаагаа ч мэддэггүй байсан. Сүүлд санаж байхад тэр үед гадаадын нэг оронд хүчтэй газар хөдлөлт болж, олон хүн үрэгдэж байшин сав нурсан юм билээ. Нэг удаа миний нүд юм харахаа болиод эмнэлэгт хагалгаанд орох гэж байтал гэнэт хараа орсон. Тухайн үед надад эмчлүүлээгүй үлдсэн эмнэлэг гэж нэг ч байгаагүй. Тархи гэдэг бол асар том генератр юм.
 

-Бөө нарыг удам дагадаг гэдэг. Таны хувьд бас п удмын юм бий биз дээ?

 

-Манай удамд 1937 онд хэлмэгдэж байсан нэг хүн бий. 1937 онд түүнийг ноосоо тушаахаар явсан хойгуур 17 настай хүүг нь До яамнынхан бариад явсан гэдэг. Тэгэхээр эцэг нь очоод хүүгээ суллаж явуулаад өөрөө оронд нь үлдсэн юм бипээ. Тэр өөрөө дээр үеэсээ маш том бөөгиин удамтай хүн байсан. Баригдаад аавыгаа орондоо орхиод гарсан хүү бүр сүүлд Дорнод аймгийн Цагаан-Овоо сум нэгдлийн даргаар олон жил ажиллаж байгаад өөд болсон. Одоо ч үр хүүхэд нь бий. Тэгээд би өөрийнхөө тухай ээжээсээ асуусан юм. Манай төрүүлсэн ээж одоо ч амьд сэрүүн Монгол Улсын гавьяат малчин хүн бий. Ээж маань хэлэхдээ “Чамайг гэдсэнд байхад хотонд чоно ороод, нэг хурга сэрвээн дээрээ тохоод явж байхад нь ээж нь гэрээс гараад хаалга хаатал, чоно гэдэс шүргээд гарсан. Бодоход тэр хэлмэгдэж явсан хүн өлсч, цангаж л нас барсан байлгүй дээ хөөрхий. Тэр чоно учиртай байжээ гэж боддог. Тэгээд буу тавихад гэрийн баруун зүгт маш тайвнаар явж далд орсон гэсэн. Тэр их хүний сүнс чоно болж манай хотонд ирээд явжээ гэж байсан.
 

-Та дээр төрүүлсэн ээж гэлээ. Айлын өргөмөл охин байх нь. Хэлмэгдсэн бөө тэгэхээр өргөмөл талынх уу, эсвэл ураг төрлийнх үү?

 

-Хэлмэгдсэн нь өргөмөл талын бөө удмын хүн байсан. Манай ураг талд гэхээр ээжийн аав маань их сайн оточ, бариач мундаг хүн байсан юм билээ. Би өнгөрсөн жил Буриад руу очиж өвөөгийнхөө газар дээр бөөлөөд ирсэн. Буриадад очоод 90 нас дөхсөн нэг өвгөнөөс өвөөгийнхөө газрыг асуусан чинь “Чи тийм мундаг юм бол өөрөө ол” гэхгүй юу. Тэгэхээр нь нэг газар сонгоод бөөллөө. Бид 85 настай нутгийн нэг өвгөн дагуулж явсан юм. Өнөөх өвгөн чинь дуугүй байж, байж бөөлөөд дуусахаар “Танай өвөөг энүүхэнд нутаглуулсан" гээд газрыг нь зааж өгсөн. Гэхдээ л тун ойролцоо очиж бөөлсөн байсан.
 

-Та үе, үе их зүйл мэдэрдэг гэж ярьсан, тэгэхээр яг тэр үедээ өөрийн ухаангүй болдог хэрэг үү?

 

-Онгод орж байгаа нь тэр. Дорнодод байхдаа би 11 дүгээр байшинд амьдардаг байсан. Эсрэг талд аймгийн дарга, намын даргынх байна. Тэднийг өглөө гараад явж байхыг харахад хоёр өрөөсөн гутал өмсөөд явж харагддаг. Ийм л сонин. Нэг удаа би гэнэт хачин болоод жигнэж байсан халуун бууз идээд халуун савтай цайг яг л хүйтэн ус шиг залгилсан байгаа юм. Манай хэд үймж гүйгээд сүйдтэй юм болохгүй юу. Ингэж л онгод ирдэг байж. Би сүүлдээ өвдөөд ямар ч арга чарга байдаггүй. Тухайн үед лам хараар явах нөхцөл байхгүй. Лам хар авчрах гэхээр дарга нарынх хажууд, хараа хяналттай цаг. Арга буюу өвдөхийн эрхэнд өвөөг маань залсан юм билээ. Тэгэхэд өвөө маань шөнөжин ном уншиж, бөөлөөд, онгод сахиус дуудсан. Ингэж байхдаа “Миний охин олонд тустай хүн болно. Манай удамд дөрвөн үеийн цаана маш том бөө байсан. Түүний онгод сахиус байжээ, аргагүй” гэж хэлээд явсан. Үүнээс хойш би Мардайн үйлдвэрт автоматик релейн хамгаалалтын ажиптан байлаа. Манай үйлдвэрийн нэг орос мастер өвдөөд эмч нараар яваад эдгэдэггүй. Би эдгээж байсан. Ураг талын бариа заслын юм надад бас байгаа хэрэг.
 

-Та ингэхэд онцгой тохиолдолд хүний амь аврах ч юм уу, ямар нэг арга хэмжээ авч байсан бол жишээ дурдахгүй юу?

 

-Отгонцэрэн удган бид хоёр огт хараагүй хэвтэрт байсан нэг охиныг босгосон. Тэр охины сэтгэгдэл хүртэл надад бий. Огт хэлгүй байсан хүнийг хэлд оруулж байлаа. Энэ мэт зүйп зөндөө байсан.
 

-Тухайн цагт нийгэм хаалттай байсан. Тэгэхэд тэнд нэг зовлон тээсэн хүн мэдрэгдээд, очоод туслах гэхээр болохгүй ч гэх юм уу, тийм зүйл байсан уу?

 

-Бүр анх хүний бие өвдөөд байгаа ч юм уу, өөрийн бие ч өвдөөд байгаа юм уу мэдэхгүй. Сүүлдээ бол мэдэлгүй яах вэ. Жишээ нь хөл өвдөөд болохгүй. Тэгэхэд тэнд нэг хугархай хөлтэй хүн шаналж байдаг. Дээд тэнгэрээс тэр хүнийг эмчил гэж дохио өгч байгааг тухайн цагт мэддэггүй л байхгүй юу. Харин сүүлд сахиусаа дуудаад залчихсан хойно бол мэддэг болсон.
 

-Бөө нарыг улайссан хутга долоохоос эхлээд хүний хийж боломгүй зүйлийг хийлээ гэдэг. Энэ үнэн үү?

 

-Бөөгийн онгод орно гэдэг өөрийн мэдэлгүй юуг ч хийлгэдэг. Ерөөсөө энэ мэт тухайн үйлдэл бол дээрээс онгод сахиус хийлгэж байгаа зүйл юм. Би ямар ч эмнэлэгт үзүүлж болдоггүй. Дотор эрхтнээ компьютерт харуулах гэж гурван удаа үзсэн. Дандаа компьютер нь гацаад, унтраад болоогүй. Хүний юмыг эвдээд яах вэ гээд үзүүлэхээ бүр больсон. Энэ дээд тэнгэрээс хайрласан энергийг зөв зарцуулах хэрэгтэй. Гэтэл одоо 50 вт-ын энерги авчихаад 300 вт-ын энерги авсан юм шиг аашилж байгаа нь даанч боломгүй зүйл.
 

-Бөө нарыг хараал хийдэг гэдэг. Энэ бол бүр ард түмний айж бэргэж явдаг зүйлийн нэг. Энэ талаар юу гэхсэн бол?

 

-Дээд тэнгэрээс өгч байгаа их хүчийг бид буруу мэдэрдэг. Түүнээс биш тэнгэр огт хараадаггүй. Хүн өөрөө буруу бодоод, муу санаалаад байхаар тэр нь хараал шиг санагдаж, түүндээ итгээд явдаг. Хүн ер нь бусдаас болж өвддөг, бусдаас болж ажил үйлс нь бурууддаг юм л ярина. Угтаа бол түүний өөрийнх нь л буруу, өөрийнх нь л сэтгэл санаа байдаг. “Миний буруу өршөө” гэдэг хүн тун ч ховор доо. Ажил нь бүтэхгүй болохоор энэ Загдаа хараачихлаа. Бие нь өвдвөл энэ Загдаа хараалаа л гэнэ. Хамгийн гол нь сэтгэл санаагаа ариун байлгах нь чухал. Өнөөдөр сэтгэлийн ариун цэвэр гэдэг алга болжээ. Үүнээсээ л болж байгаа юм. Өөрсдөө шатрын нүүдэл шиг зовлон сэтгэлдээ бий болгочихоод түүнээ нүүх гэж, хожих гээд зовдог.
 

-Хараал жатга хариулна гээд сэржим өргүүлж байдаг. Тэгэхээр бас л хараал хариулна гэдэг хараал хийхийн нэг хэлбэр биш үү?

 

-Яалаа гэж хараал хийх вэ. Хараал хариулна гэдэг чинь тэр хүний сэтгэл санааг ариусгаж, засахад л байдаг. Тэр өргөөд байдаг сэржим ч буруу. Миний хувьд хар сэржим өргөдөггүй. Тэнгэртээ, нарандаа сүү өргөдөг юм. Арга буюу дөрвөн хайрхандаа л архи хаа нэг өргөдөг. Буруу үйл хийвэл дээд тэнгэр цээрлэнэ. Дээд тэнгэр хүртэл шоронтой байдаг. Гэтэл манайхан хар, шаргүй сэржим өргөөд асуудал шийдчих юм шиг санах юм. Бүр цустай архи өргөж байна гээд бод. Хар юмаар сэржим өргөнө гэдэг хаа нэгтээ байгаа хүнд өчүүхэн ч атугай хор учруулж байдаг зүйл. Сэржим өргөж байгаа үед тэнд нэг хүүхдээ хөтлөөд явж байгаа эмэгтэйд хүрэх ч юм уу гээд зөндөө зүйл бий. Үүнийгээ л мэдэхгүй юм. Хар юм бол хар л байдаг шүү дээ. Миний хувьд энэ мэт зүйлээс болоод бухимдал дээд цэгтээ тулаад байна. Би бол сэтгэл зүйн маш их дайнтай байна даа.
 

-Архийг ус болгодог, нисдэг бөө гээд л ярьдаг. Одоо бол үгүй биз дээ?

 

-Дээр үеийнх шиг мундаг бөө цөөн ч гэсэн бий. Архийг ус болгох бол байлгүй яах вэ. Дээд тэнгэрийн их увдис байна. Тэгээд тэр тэнгэрийн их увидаст эзэмдүүлж байгаа хүн юу ч хийж чадна.
 

-Бөөгийн шашинт эртний хаадаас эхлээд уул усандаа хөх тэнгэртээ мөргөж, уул усаа тахидаг байсан түүхтэй, өнөөдөр уул усны тахилга хэрээс хэтэрлээ гэх боллоо. Энэ талаар?

 

-Энэ үнэн. Манай ард түмэн уул усаа шүтэхгүй байна, Шүтэж байгаа нэг нь буруу тахилга хийж байна. Олон хүн цуглаад л баахан хог новш, шил хөглөрүүпээд  орхидог. Хүүхдүүд аав, ээжээ хайрладаггүй. Тэднийг зүгээр п мөнгө өгөх ёстой мэтээр ойлгодог. Тэгсэн хэрнээ бурхан гэж ярьдаг. Аав ээж чинь л бурхан байхгүй юу. Ингэж бүх зүйпээ буруу хийж байгаагаас доройтож байна. Хэнгэрэг бариад хашгирахаар мөнгө олно гэсэн бодолтой хүн олон байхад өөдлөхгүй.
 

-Хар, шарууд хоорондоо их муу байдаг тухай ярьдаг. Буддизм, бөө хоёрт харшлаад, муудаад байх зүйл юу байна вэ?

 

-Хүмүүс л тэгж ойлгодог. Түүнээс биш бид лам нартайгаа ч уулздаг. Ялгарах юм нь гэвэл лам нар нэг ном уншаад орхидог бол бөө нар тэр хүний төлөө өөрсдөө өвдөж, зовж бүх бие сэтгэлээрээ туулж байж аргалдаг онцлогтой. Миний нэг шавь гэнэт алга болсон чинь гандан дээр лам хувцас өмсчихсөн явж таарлаа. Би ч чи яагаад гэнэт алга болов гэхэд багшаа тэр бөөгийн эрдэм чадал гэдэг чинь тусдаа зүйл шиг байна. Түүнийг эзэмшихэд их урт хутацаа орно гэж хэлж байсан. Байдал ийм л байна. Мөн чанарыг нь ойлгоод л явсан хэрэг.
-Бөө, будда хоёрт харшлаад сүйд болох юмгүй ч удган хүн шарын шашны гандангийн хашаан дотор явж байсан гэхээр сонин санагдаж байна?
-Би жилдээ нэг удаа ганданд очиж, Жанрайсэгт мөргөдөг, мөргөж яваад дотор байрлуулсан хүрдэнд нэг алхам ойртоход л хамаг бие хачин болоод салгалаад ирдэг юм.
 

-Тэр нь яаж байгаа ЮМ?

 

-Тэнд дандаа зовлон тээсэн хүмүүс очиж өнөөх хүрдэнд хамаг зовлонгоо шившиж, эргүүлдэг байхгүй юу. Тэр муу муухай бүхэн түүнд шингэн үлдсэн байдаг. Түүнийг нь миний онгод сахиус мэдэрч байгаа хэрэг. Үнэн хэрэгтээ бол тийм газарт хүн сэтгэлээ ариусгах гэж очно гэдэг хэцүү.
 

-Шарилын газар ч юм уу, өөр бусад газарт ингэж мэдрэмж ирэх үү?

 

-Миний хувьд нэг сонин зүйл байдаг юм,Төрийн хувцастай хүн харахаар огт онгод ордоггүй юм. Бас нэг хууч дэлгэхэд би нэг удаа найзынхаа охиныг машиндаа суулгаад эмнэлэг дээрээс явж байтал нөгөө охин “До яам"-аар нэг ороод гаръя" гээд хэлчихсэн чинь гар хөл салганаад нүүр ам улайгаад жигтэйхэн болсон. Өмнө нь Хууль зүйн яам гээд хүмүүстэй зөндөө л ярьдаг байсан, Тэгэхэд ямар нэг зүйл мэдэгдэггүй л байсан. Тэр удаад “До яам” гээд хэлсэн чинь бүр хачин болж билээ.
 

-Энэ нь ямар нэг онгод сахиустай холбоотой юу?

 

-Би боддог юм. Миний онгод сахиусыг нь авсан удмын бөөг мэдээж “До яам”-нынхан цаазласан. Тэгээд л "До яам” гэж сонсохоор ийн онгод сахиус маань эвгүйрхэж байгаа юм. Төрийн хувцастай хүн хараад онгод ордоггүй нь болохоор тэр хүмүүс цаазлуулахдаа төр намайг шийтгэлээ. Төрийн сүлд өршөө гэж цаазлуулж байсан бопов уу гэж бодогддог юм. “Төрийн минь сүлд өршөө" гэсний учир энэ биз. Төрөө дээдлэх, шашнаа хүндэтгэх ухагдахуун ч том ухагдахуун юм даа. Миний хувьд төрийн есөн хөлт цагаан тугандаа дандаа мөргөж дээдэлж явдаг. Төр гэдэг маш том зүйл юм.

 

 

С.Ууганбаяр