“VIP AUTO CLUB”-аас жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг дрифтийн тэмцээн бямба гаригт Скайрезортын төв талбайд зохион байгуулагдлаа. Тус тэмцээний үзэгчдэд "Хар сувдны нууц" кино группээс гэнэтийн бэлэг барилаа. Тодруулбал, Дрифтийн тэмцээнийг жүжигчин Г.Алтаншагай хөтөлсөн бөгөөд энэ үеэр "Хар сувдны нууц" инээдмийн УСК-ны дуу анх удаагаа сонсогчдын хүртээл болсон юм. 

Ийнхүү залуусын хүсэн хүлээдэг тэмцээний үзэгч олонд "Хар сувдны нууц"-д нэвтэрсэн мухар Ганбаа болон түүний нөхдүүд гэнэтийн бэлэг ихэд таалагдсан биз ээ. 

Д.Ана