2015 оны 04-р сарын 28-ны өдөр Баянзүрх дүүрэг дэх Мэргэжлийн Хяналтын хэлтэс,Шөлөндөө ХХК-тай хамтран “Хоол үйлдвэрлэлийг шалгах 1.10 кодтой хяналтын хуудсыг сурталчилан таниулах, хэрэглэж хэвшүүлэх” сэдэвт үзүүлэх сургалт“Шөлөндөө” ХХК-ийн 6-р салбарын байранд зохион явууллаа.

Сургалтанд Баянзүрх дүүрэгт хоол үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, тандалт судалгаанд хамрагдсан 25 аж ахуйн нэгж, байгууллага оролцов.

 

Сургалтаар “тандалт судалгааны ” шалгалтын  дүнг танилцуулж, холбогдох хууль, тогтоомж, стандартуудын хэрэгжилтийн талаар мэдээлэл өглөө.

Үзүүлэх сургалтанд оролцож байгаа  аж ахуйн нэгж байгууллагуудад  “Шөлөндөө” ХХК-ийн Салбар хариуцсан менежер Б.Энхцацралонцлог, ажлын туршлага, шинээр нэвтрүүлж байгаа үйлчилгээ, хоол үйлдвэрлэлийг шалгах хяналтын хуудасны дагуу холбогдох бүрдэлүүдийг танилцуулав. 

Мөн “Хяналтын хуудас”-аар нийт оролцогчдоос санал асуулга авч, гарын авлага, ашиглах материалаар хангав.