MCS  групп хэмээх их айлын нэрийг өдөр бүр Монгол орны өнцөг булан бүрт сурталчилж байдаг брэнд бол MCS нэрийн жижиг савалгаатай ундаа  билээ. Гэтэл өнгөрсөн долоо хоногт нэгэн байгууллагын цайны газрын зарж байсан Fanta  ундаанаас үхсэн ялаа гарсан байна.

Үйлчлүүлж байсан иргэд цочирдохдоо MCS группийн чанарын хэлтэст хандсан байна. Төд удалгүй чанарын менежер уг цайны газарт ирж, байдалтай танилцаад “Эргээд хариу өгнө”  хэмээн явснаас хойш сураггүй болжээ.  

Төрийн бодлогоор үндэсний үйлдвэрлэгчээ дэмжих талаар уриалга гаргах дуртай MCS  групп сүүлийн үед Таван толгойн асуудлаар  “Энержи Ресурс”-ийг тойрсон  маргаан дунд эерэг пиараа идэвхжүүлж,  хариуцлага хийгээд  зөв зүтгэлтэйгээ магтан дуулсаар байгаа.

Гэтэл бодит амьдрал дээр MCS  группийн ажлын хариуцлага, чанарын хяналт иймэрхүү сул түвшинд явдаг бололтой.

Ж.Мядагбадам