“Боолын гэрээ”, “Сайн уу амьдрал минь”, “Гоёлын даашинз” зэрэг цөөн хэдэн кинонд тоглолсон О.Цэнгэлийг үзэгчид хүүхдийн нэвтрүүлгийн хөтлөгчөөр нь илүүтэй сайн танина. Тэрбээр сүүлийн үед "Үр минь" хэмээн хөл хүнд төрхийг илтгэсэн гэрэл зургуудаа нийтлэх болсон.

Нэг хэсэг хөтлөгч Тэнгистэй хамтран амьдарч байсан ч хайр нь бүтэлгүй салсан. Өдгөө харин түүний хайраар хэн тодорсон нь тодорхой бус. Жүжигчин бүсгүй амьдрал дээр үнэхээр жирэмсэн болсон уу эсвэл уран бүтээлийн дүр үү гэдэг нь тун чиг эргэлзээг олон хүний дунд үүсгээд байна. Баяр хүргэсэн хүмүүсийн хариуд "баярлалаа" гэсэн үгийг ч хэлэхгүй байгаа нь тун хачин. 

Ямартай ч О.Цэнгэлийн "хөл хүнд төрх" хэмээсэн гэрэл зургуудыг хүргэж байна.

Д.Ана