Үхэхдээ үхэр буугаа тавьсан Герман эрийн үхэл олны анхаарлыг татаж байна
2015/04/30
Манай улсад их хэмжээний буюу 12 сая евротой ирээд ор сураггvй алга болж интерполоор 10 жилийн хугацаанд эрэн сурвалжлагдаж байсан ХБНГУ-ын иргэн асан Максимилян Лёонхард Клойберын цогцосыг энэ сарын 17-ны өдөр СБД-ийн тавдугаар хорооны нутаг дэвсгэрт орших “Голомт” хотхонд оршин суух иргэн Ё.Гантөмөр гэх айлаас цагдаагийнхан олж байсан Талийгаачийг нэгэн хөрөнгө оруулалттай компаниас их хэмжээний мөнгө авсан хэмээн ийнхvv эрэн сурвалжилж байсан юм. Ямартай ч эл хэрэг АТГ-т шалгагдаж хэрэгт холбоотой хvмvvсээс мэдvvлэг авч эхэлсэн байна.
Тухайлбал, Төрийн нууц задруулсан хэргээр шvvхээс ял сонссон Тагнуулын ерөнхий газрын Сөрөх тагнуулын газрын дарга асан Д.Цогтбаатарт хэрэг vvсгэн шалгаж эхлэх тэр vеэс Максимилян Лёонхард Клойберыг монголчууд тvvнийг мэддэг болсон. Ингээд талийгаачийг сураггvй болсны дараа буюу өнгөрсөн 2012 оны аравдугаар сард тvvний хамтран амьдрагч гэх тодотголтой Ё.Гантуяаг цагдан хорьж байгаад жил гаруйн хугацаанд шалгасны эцэст 2013 оны сvvлчээр батлан даалтад гаргаад байжээ.
Тэгвэл эл эмэгтэй энэ хэрэгт дахин сэжиглэгдэж ийнхvv гэр бvлийн дөрвөн хvний хамт Цагдан хорих 461 дvгээр ангид саатуулагдах боллоо. Хамгийн гол нь олон улсад эрэн сурвалжлагдаж байсан дээрх гадаад иргэнийг хамар доор нь байсаар атал яагаад манай тагнуулынхан тухайн vед олж илрvvлэн тогтоогоогvй юм бол гэдэг олон, олон эргэлзээтэй асуултууд гарч ирж буй юм. Уг нь тvvнийг манай улсын чекистvvд олж илрvvлэх бvрэн боломж байсан гэдгийг учир мэдэх хvмvvс ч хэлж байна билээ. Тиймээс л энэ олон жилийн хугацаанд яагаад илрvvлэлгvй ийнхvv нас барсных нь дараа гэнэт олох болов гэдэг нь эрхгvй олны анхаарлыг татах болоод байгаа юм. Хэдийгээр гадаад иргэн өвчний улмаас өөд болсон хэмээн таамаг яригдаж байгаа ч энэ нь задлан шинжилгээний эцсийн хариу гартал тийм ч их баталгаатай биш бололтой.
Мөн энэ хэрэгт хил гааль болон зарим нэг төрийн байгууллагыг ч шалгахаар зэхэж буй талаар эх сурвалжууд мэдээлж байсан. Уг нь тvvнийг энэхvv их хэмжээний мөнгө аваад алга болсон даруйд нь Олон улсын Эрvvгийн цагдаагийн газар буюу интерпол хоёр хоногийн дараа эрэн сурвалжилж буй талаараа хил гаалийн байгууллагад явуулсан атал тэрээр яаж манай улсын хилийг давсан юм бол гэдэг нь ч анхаарал татах асуудлын нэг болоод байгаа юм. Тvvнчлэн германы мөрдөгчид болон манай хууль хяналтын байгууллагынхан уг иргэнийг олох гэж өнгөрсөн хугацаанд хамтран ажилласан гэх мэдээлэл ч байдаг юм билээ. Тодруулбал, тvvнийг алга болсон хэрэгт дэд хурандаа асан Д.Цогтбаатарыг сэжиглэн цагдан хорьж шалгаж байсан юм. Тухайн vед яагаад Д.Цогтбаатар хурандааг шалгах болов гэхээр тэрбээр талийгаачийг эрэн сурвалжлах ажлын хэсэгт багтаж байсан хэмээн мэдээлж байсан юм. Өөрөөр хэлбэл, Д.Цогтбаатарыг 2013 оны тавдугаар сарын 13-ны өдөр Прокурорын дэргэдэх мөрдөн шалгах хэлтсээс тvvнд эрvvгийн хэрэг vvсгэж Эрvvгийн хуулийн 248.2, 251.1, 263.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан шалгаж эхэлжээ. Ингээд vvний дараа Д.Цогтбаатарыг УМБГ-аас шалгаж байхдаа Герман улсаас 12 сая евро залилан, манай улсад орж ирээд алга болсон Герман улсын иргэнийг эрэн сурвалжлах, Германы талд буцаан өгөх vйл ажиллагаа явагдаагvй байна гэдэг vндэслэлээр шалгаж байгаад энэхvv хэргийг АТГ-руу шилжvvлж байсан тvvхтэй.
Тэгвэл Д.Цогтбаатарыг талийгаачтай ямар ч холбоо сvлбээ байхгvй тvvнийг эрэн сурвалжах ажлын хэсэгт ч орж байгаагvй гэдгийг тvvний өмгөөлөгчөөр ажиллаж байсан "N&B advocates" хуулийн фирмийн захирал Г.Наранбаатар 2013 оны зургаадугаар сарын 29-ны өдөр хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ийнхvv ярьж байсан байна. Тэрбээр “Анх зургаадугаар сарын 3-нд Улсын мөрдөн байцаах газраас дуудаад Эрvvгийн хуулийн тусгай ангийн 148.3 буюу бусдыг залилан мэхлэх хэрэгг сэжигтнээр тооцон Германы иргэн Максимилян Лёонхард Клойберийн эхнэр гэгдэх Ё. Гантуяагаас их хэмжээний мөнгө, машин авсан гэх vндэслэлээр цагдан хорьсон. Тэгээд ч Д.Цогтбаатартай холбоотой эд, зvйл мөнгөө залилуулж алдсан гэх ямар ч өргөдөл гомдол цагдаагийн байгууллагад ирээгvй байдаг.
Мөрдөн байцаалтын ажиллагаа эхэлснээс хойш бидэнд олдсон мэдээллээр Д.Цогтбаатар нь тухайн vед буюу 2005 онд дээрх Германы иргэнийг эрэн сурвалжлах ажлын хэсэгт орж ажиллаагvй. Тухайн vед ийм ажлын хэсэг огт байгуулагдаж байгаагvй гэдгийг ТЕГ-аас өмгөөлөгчдийн хvсэлтээр тодорхойлолт гаргаж өгсөн. Мөн Д.Цогтбаатар 2004-2005 онд ОХУ-ын Москва хотын Холбооны аюулгvй байдлын академид сурч байсан. Тэнд сурч байсныг нотлох баримтууд байгаа. Тухайлбал, Хил хамгаалах ерөнхий газраас Д.Цогтбаатарыг 2004 оны наймдугаар сарын 27-ны өдөр хилээр гарч, 2005 оны долоодугаар сарын 17-ны өдөр улсын хилээр орсон гэсэн бvртгэлийг гаргаж өгсөн. Сургуулиа төгсөөд ирэхэд нь тухайн vеийн ТЕГ-ын дарга асан Б.Билэгтийн "ОХУ-ын ХАБА төгсөж ирсэн ахмад Д.Цогтбаатарыг Хоёрдугаар газрын хоёрдугаар хэлтсийн даргаар 2005 оны долоодугаар сарын 29-ны өдрөөс томилсугай" гэсэн ажилд томилох тухай тушаал байгаа. Эдгээр нь Д.Цогтбаатарыг тухайн цаг vед Монгол Улсад байгаагvй гэдгийг нотолж байгаа болно. Хэн ч хохироогvй, гомдол гаргаагvй мөн тухайн vед Д.Цогтбаатарыг монголд байгаагvйг нотлох баримтууд байсаар байхад тvvнийг яагаад цагдан хорьж шалгаад байгаа юм бэ. Бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах буюу Эрvvгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зvйлийн 148.3-т заасан хэрэгт манай vйлчлvvлэгчийг яллагдагчаар татаж ял сонсголоо” хэмээж байсан юм. Харин талийгаачийг 2005 онд тусгай онгоц хөлөглөн монголд 12 сая евротой ирсэн хэмээн vнэн худал нь мэдэгдэхгvй яриа гардаг байсан ч тvvний энэхvv мөнгийг одоогоор хэн ч нотлож чадаагvй аж. Тэгвэл их мөнгөтэй ирсэн гэж, тэр мөнгөтэй нь холбогдуулж бусдыг хvртэл шалгаад байсны шалтгаан зэрэг олон асуудлууд гарч ирж байна. Харин учир мэдэх чекистvvдийн хэлж буйгаар манай тагнуулын байгууллага тэр гадаад иргэнийг өнгөрсөн хугацаанд хамар дор нь байсаар атал олж илрvvлэхгvй байна гэж байхгvй. Харин нас барсан гадаад иргэн монголд байгаа хэн нэгний тусламжтайгаар өнгөрсөн хугацаанд маш сайн нуугдаж байж өнөөдрийг хvрсэн байна хэмээж байсан. Яаж ч бодсон бусдыг тагнаж чагнах, мөрдөж мөшгихдөө гарамгай манай тагнуулынхан хэрмэл гадаад эрийг тийм ч амархан алдана гэж байхгvй нь лавтай. Тэгэхээр дээрх хvмvvсийн ярьж байгаачлан талийгаачийг өнгөрсөн хугацаанд хэн гэгч vл мэдэгдэх эрхэм ийнхvv сайн нууж чадав гэдэг нь өөрийн эрхгvй сонирхол татна. Хуулийнхны хэлж буйгаар талийгаачийн энэхvv хэрэгт тvvний хамтран амьдрагч гэх Ё.Гантуяа бvсгvй уг хэргийн учгийг тайлж чадах ганц хvн хэмээн хэлсэн нь яалт ч vгvй vнэний ортой билээ.
Тэгвэл хэргийн учгийг тайлах ёстой Ё.Гантуяа одоо өгч буй мөрдөн байцаалтдаа “Талийгаачийг танихгvй” хэмээн мэдvvлж байгаа аж. Уг нь өнгөрсөн 2013 онд Ё.Гантуяа талийгаачийг алга болсон талаар мэдvvлэг өгөхдөө ийн хэлсэн байдаг юм. Тэрбээр “Урагшаа л явсан шvv дээ. Хаана байгааг нь би мэдэхгvй" гэж байсан аж. Гэтэл одоо би мэдэхгvй, танихгvй гэж байгаа нь хуулийнханд ихээхэн хардлага сэрдлэг төрvvлж ийнхvv гэр бvлээрээ хоригдоход хvргээд байна. Ямартай ч энэ хэргийн vнэний vзvvр нь хамтран амьдрагч Ё.Гантуяа юу, аль эсвэл өөр хэн нэгэн vv гэдэг нь тун удахгvй тайлагдах бололтой.