АН-ынхан эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаа хүн дахин суудалдаа залардаг жишиг тогтоов уу
2015/05/05
“Эрдэнэс Тавантолгой” компанийн захирал асан Я.Батсуурийг АТГ-аас шалгаж цагдан хориод байсан. Харин Я.Батсуурь хоригдож байхдаа намынхандаа хандан захидал бичиж, тусламж гуйсан байдаг. Тэрбээр захидалдаа "Би ардчиллын төлөө 30 гаруй жил зүтгэхдээ хоёргүй сэтгэлээр ажиллаж ирсэн, энэ хугацаанд сахилгын ч зөрчил гаргаж байгаагүйг намтар минь гэрчилнэ. “Говь повер” компанид үүссэн асуудлыг шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэрлэсэн. 80 настай ижий минь бие өвдөж хэвтэрт орж, миний бие ч муудаж, сэтгэл санааны хямралд ороод байна" хэмээсэн байдаг.
Тэгвэл АН түүний захидлыг намынхаа бүлгийн хурлаар хэлэлцсэн гэдэг. Түүнчлэн Я.Батсуурь батлан даалтад гараад байгаа юм. Түүнийг ийнхүү батлан даалтад гарсныг олон нийт нам нь тусаллаа гэж харж байгаа юм. Тэгвэл АН түүнийг батлан даалтад гаргаад зогсоогүй албан тушаалыг нь ч бас өгөх бололтой. Учир нь “Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Я.Батсуурийг АТГ-аас баривчлан саатуулсантай холбоотойгоор өнгөрсөн дөрөвдүгээр сарын 8-нд тус компанийн ТУЗ-ийнхөн хуралдаж, Ч.Сайнбилэгийг гүйцэтгэх захирлаар томилсон. Гэвч Ч.Сайнбилэг “Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирлаар 20 хүрэхгүй хоног ажилласны дараа ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн юм.
Ч.Сайнбилэг нэгэн ярилцлагадаа "Том хөрөнгө оруулагч орж ирж байгаа энэ үед Я.Батсуурь ажлаа өөрөө хийгээд явах зөв гэж үзэн өргөдлөө өглөө" гэсэн байна. Тэгэхээр АН-ынхан эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаа хүнийг буцааж “суудалд нь залдаг” жишиг тогтоох бололтой. Уг нь тухайн компани төрийн нэрээр овоглосон л бол үйл ажиллагаа нь тасралтгүй явна. Гэтэл өртэй гэгдээд байгаа “Эрдэнэс Тавантолгой” ашигтай ажилласан гэсэн мэдээлэл өнгөрсөн долоо хоногт гарсан.
Тодруулбал, тус компани сүүлийн гурван жилд ашигтай ажиллаж байгаа талаарх тайлангаа хэвлэлүүдэд өгсөн байна. Тайланд тус компани 2012 онд 208 тэрбум төгрөгийн борлуулалт хийж нийт 20 гаруй тэрбумын ашигтай ажилласан бол 2013 онд 17.5 тэрбум, өнгөрсөн онд 23.2 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан гэж дурдсан байна. Өөрөөр хэлбэл, сүүлийн гурван жилийн хугацаанд "Эрдэнэс Тавантолгой" компани 60 тэрбумын ашигтай ажилласан гэсэн үг. Ийнхүү өртэй гэгдэж байсан компани гурван жил ашигтай ажилласан гэх тайлан гэнэт гарч ирсэн нь гайхширмаар үйлдэл шүү.
Түүгээр ч зогсохгүй “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирлаар ажилласан хүн бүр хэрэгт орооцолддог нь ч сонирхолтой. Ч.Сайнбилэг өмнө нь хүргэн Г.Дэнзэнгийн оронд ЗГХЭГ-ын дарга болж байсан. Өдгөө хүргэн Г.Дэнзэнгийн талаар ноцтой асуудал ихээр “яригдаж”, өөрөө гадаадаас ирэхгүй байгаа. Дараа нь захирал Я.Батсуурь нь баригдаад явчихсан “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирлаар томилогдсон. Энэ компанийн өмнөх захирал Б.Энэбиш мөн л асуудалд орсон. Баригдаагүй ч Монголдоо ирж чадахгүй Австралид байгаа гэх сурагтай. Гэтэл өдгөө хэрэг нь шийдэгдээгүй хоригдож байгаад батлан даалтад гарсан Я.Батсуурь дахиад “Эрдэнэс Тавантолгой”-г удирдах нь. Энэ бүхнийг олон нийт АН-ынхан дотроо сэм тохироо хийчихэж, ер нь “Эрдэнэс Тавантолгой” гэж тоглоомын компани уу гэлцэж байгаа юм.
С.НАРАН

Зочин · 2015/05/05
АН хан сонгуулиар эсрэг намыхныгаа хуулийн байгууллагатай нийлж намнасан чинь "мэхт мэхэндээ" гэдэг шиг болчихжээ
Зочин · 2015/05/05
Энэ төсөл АН-ын тоглоомын шоу болж хувирлаа. Ард түмэн сайн сайхан амьдрахыг хүсч байхад АН албан ту******лын өгөө аваагаар ажлаа хийж хөгжлийг гацааж, үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг бужигнаж байх юм даа.
Зочин · 2015/05/05
NAM SHUUKHIIG ZAKHIRDAG BOLJEE
Зочин · 2015/05/05
гэм буруутай нь тогтоогдоогүй хүнийг гэмт хэрэгтэн гэж авж үзэхгүй монгол улсын хууль байна сэтгүүлч бол тэрийгээ мэдмээр юм
Зочин · 2015/05/05
Одоо яая гэхэв Ийм л Монгол орныг минь бусниулдаг намын ард түмэн сонгоод улс орноо сөнөөлгөөд байгаа юм чинь