“Ийгл Ньюс” телевизийн энэ сарын 1-ний “Зочны цаг”-т ярилцлагад БНН-ын дарга Б.Жаргалсайхан оролцох байжээ. Гэтэл тэрбээр цагаасаа 30 минут хоцорч ирсэндээ уучлалт гуйх нь бүү хэл асуудал үүсгэж сэтгүүлчид гар хүрчээ. 

Тухайн өдрийн 17:00 цагт ээлжит “Мэдээний өрөө” хөтөлбөр эхлэх байсан тул 30 минутын ярилцлага явуулах боломжгүй болсон гэдгийг Б.Жаргалсайханд тайлбарлаж хэлсэн боловч студид ийнхүү танхайрчээ. Улс төрд ороод олон жил болж буй хүн телевизийн эфир тодорхой цагийн хуваариар явагддаг гэдгийг мэддэг баймаар.