Үзэгчдийн дунд хүлээлт үүсгээд байсан "Хар Сувдны Нууц" энэ сарын 1-нд нээлтээ хийсэн билээ. Хар сувдны нууц тайлагдаж уригдан ирсэн зочид болоод үзэгчдийн инээдээр цалгисан үдэш болсон.

Тус киноны ихэнхи үйл явдал Вьетнам өрнөх бөгөөд байгальд зураг авалтаа хийсэн нь киноны өнгийг илүүтэй тодотгож өгсөн нь илүүтэй таалагдсан.  Урьд өмнө нь инээдмийн кинонд сөхөгдөж байгаагүй сэдэв байсан бөгөөд монголынхоо үнэт өвийг хадгалан хайрлах хэрэгтэй гэдгийг инээдмийн жанраар товойлгон гарахад жүжигчид чадварлаг тоглосон нь танхим дүүрэн алга ташилт илтгэж өгсөн юм.

Өдөр болгон төрөн гарч буй кинонууд өөр өөрсдийн гэсэн өнгө аястай хийгдэж байгаа нь мэдээж. Миний хувьд кино болгоныг үзэж, шинэлэг өнгийг хайхыг эрмэлздэг үзэгчийн нэг. Харин энэ удаад инээдмийн жанрт шинэ салхи оруулсан нь ихэд таалагдсаныг нуугаад яахав. 

Монголын түүхийн үнэт олдвор Вьетнамд олдож түүнийг эх орондоо авчирах нууц захиалга авсан дөрвөн хулгайч тус улсыг нууц ноёнтны тушаалаар зорино. Үзэсгэлэнт үнэг Цоомоо, бүтэлгүй мухар Ганбаа, дүлий Чинбаа, генерал Батаа нар хар сувдыг хулгайлах ажлаа өрсөлдөөн дунд эхлүүлдэг юм. Цаашаа хэрхэхийг та кино театрыг зорин үзсэнээр сувдны учигийг тайлна. 

"Хар сувдны нууц"-ыг бүтээсэн киноны баг хамт олон нээлтийн дараах "After Party"-ийгаа хийлээ. Энэхүү партинд урлаг, спортын өнгийг тодорхойлж яваа авьяаслаг уран бүтээлчид болон тамирчид уригдан ирэв. Тухайлбал, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Ганхуяг, найруулагч Д.Галбаяр, жүжигчин Н.Цолмонбаяр, Б.Отгонтуяа, МУГТ П.Сэрдамба нар баярыг хуваалцжээ.

Ингээд уншигч та бүхэндээ үдэшлэгийн фотог сонирхуулж байна.

Д.Ана