Үндсэн хуулийн цэц хуралдана
2015/05/06
Нэр бүхий иргэд Үндсэн хуулийн цэцэд хандаж Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт “Хяналтын шатны шүүхийн тогтоол эцсийнх байна. ...” хэмээн зааж Улсын дээд шүүхийн танхимын шийдвэр эцсийнх байхаар хуульчилсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд ... Хэрэв Улсын дээд шүүхийн шийдвэр хуульд харшилбал түүнийг Улсын дээд шүүх өөрөө хүчингүй болгоно. ...” гэж заасныг зөрчсөн гэж үзэж мэдээлэл ирүүлсэн байна.
Уг мэдээллийн дагуу үүссэн маргааныг хянан хэлэлцэх Дунд суудлын хуралдаан 2015 оны 5 дугаар сарын 13-ны өдөр болох юм. Бид энэ талаар эргэж мэдээлэх болно.