2015 оны 5 дугаар сарын 05-ны  өдөр  Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын МШУЗХ дээр  нийт 376 дуудлага мэдээ мэдээлэл  хүлээн авснаас зам тээврийн ослын  276 дуудлага бүртгэгдсэн байна.  Үүнээс ХАБАЖЭГХэрэг 17  бүртгэгдэж  17 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Зам тээврийн осолд 7 хүүхэд өртсөн үүнээс сургуулийн өмнөх насны 1, сургуулийн насны 6  Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осолд холбогдсон жолооч 1, явган зорчигч 2.  Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс  урьдчилан сэргийлж ажилласан байна.

Тухайлбал: ЧД-ийн нутаг Нуурын 12 дугаар гудамжинд Т.Королла маркийн М жолоочтой авто машиныг унадаг дугуйгаар зорчигч 7 настай эмэгтэй Х, 05 настай Т нар нь мөргөж гэмтсэн. Тодруулбал гудамжнаас гарч явахдаа замаар явж байсныг анхаарал болгоомжгүйгээсээ болж мөргөж гэмтсэн байна.

ЧД-ийн нутаг Самбуугийн гудамж ЧД-ийн ЗДТГ-ын хойд замд Ниссан Ноте маркийн авто машины жолооч  М нь явган зорчигч  07 настай эрэгтэй Ү-г мөргөж гэмтээсэн.

Урин дулааны цаг ирсэнтэй холбоотойгоор замын хөдөлгөөнд хүүхдүүд унадаг дугуйтай оролцох нь эрс нэмэгдэж үүнтэй холбоотой зам тээврийн осол гарч байна. Монгол улсын ЗХДүрэмд 14 наснаас доош насны хүүхдүүд унадаг дугуйгаар замын хөдөлгөөнд оролцохыг хориглох ба зөвхөн тусгайлан бэлтгэсэн зам, хүүхдийн тоглоомын талбай дээр зорчихыг зөвшөөрсөн байдаг. Унадаг дугуйн зам байхгүйгээс хүүхдүүд авто замыг сонгож хөдөлгөөнд оролцдог тул эцэг эхчүүд  та бүхэн онцгой анхаарах хэрэгтэй байна. Эцэг эхчүүдийн хүүхдэдээ тавих хараа хяналт хангалтгүй байгаагаас хүүхэд зам тээврийн осолд олноор өртөх явдал нэмэгдэх хандлагатай байна. Замын хөдөлгөөнд хэрхэн аюулгүй ороцлох, хаана тоглож болох, хаана тоглохгүй байх талаар хүүхдэдээ байнга зөвлөмж өгч, анхааруулж  байхыг зөвлөж байна.