Төрийн албанд шургалсан нөхдийн “завхрал”
2015/05/06
Монгол улс 3 сая гаруй иргэнтэй. Ард түмнийг төлөөлөн төрийг удирдаж байгаа 76 гишүүнтэй. Ийм атлаа эдийн засаг нь сэхэхгүй улам доройтож буй. Гэтэл төрийн нэрийг барьсан эрх баригчдын хийрхэл хэрээс хэтэрч завхралын байдалд шилжжээ гэж болохоор үйл явдлууд энэ долоо хоногт ар араасаа хөвөрч байна.
Завхрал дугаар нэг: төрийн албан хаагчтай холбоотой асуудал дагуулсан гэрэл зургийг цахим ертөнцөөр тархав. Энэхүү мэдээллийг Салбарын сайд, Төрийн нарийн бичгийн дарга нь энэ асуудалд анхаарлаа хандуулж шийдвэрлэнэ гэдэгт найдаж байна. Чадвартай залуусаа гаргахгүй хуучин бууны хугархай нь дээр гэсээр танхай, хүний аманд хатуу сархадыг цутгаж буйдаа ихэд баясах нэгнийг төрд оруулж байгаа нь зүйд хэрэг нийцтэй вэ.
Завхрал дугаар хоёр: Хэвлэлийн эрх чөлөөний өдрөө телевизийнхээ эфирийг эвдүүлсэн хэрэг олон хүнийг нүд чихийг дэлдийлгээд авав. Үндэсний олон нийтийн Радио, Телевизийн захирал Ц.Оюундарь өөрийн цахим хуудаснаа “Хэвлэлийн эрх чөлөөний өдрийн “бэлэг”. “Эрдэнэс Тавантолгой”-н захиалгат нэвтрүүлгийг надад мэдэгдэхгүйгээр программ эвдэж Үндэсний телевизээр гаргахыг үзэв. Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрөөр супер сюрприз барьсан З.Энхболд, Д.Энхтуяа нартаа баярлалаа.
Хэвлэлийн эрх чөлөөний талаар хэлэлцүүлэгт орж өдөржин ярьж явж ирээд эфирээ үзтэл Boom!. Зарлагдаагүй захиалгат нэвтрүүлэг. Байдал ийм л байна. “Олон нийтийн Радио, телевиз тэнцвэртэй мэдээлэл гарга” гэж З.Энхболд та дандаа хэлдэг. Хянах нэг арга нь хөтөлбөр батлах явдал. Дураараа эвдээд байвал хянах аргагүй. Олон нийтийн Радио, телевизийн Удирдах зөвлөлийг УИХ баталдаг.
Иймд олон нийтийн телевизийн захирал эфир эвдэн дураараа загнасныг таньд дуулгах гэж хаягт тань mention хийсэн байгаа. Постууд үзнэ үү. Зарлагдсан хөтөлбөр гэдэг манайхны хувьд хууль. Эфирт гаргасан зөрчлийнх нь төлөө ажилтныг халдаг. Гэтэл зөрчих нь бүү хэл эвдэж. Нэг их чухал царайлаад олон улсын төлөөлөгчтэй хэвлэлийн эрх чөлөө ярьж байх хооронд халдашгүй хөтөлбөрт маань халдлага оржээ. Батлагдсан хөтөлбөрийг эвдэнэ гэдэг эфирийн хуулийг ноцтой зөрчсөн гэсэн үг. Ийм учраас хууль тогтоогч З.Энхболдын хаягт дурдсан юм” гэсэн юм.
Төрийн тусгай хамгаалалттай газар хамаагүй хүнийг ч нэвтрүүлдэггүй гэтэл төрийн түшээд нь эфирийн цагийг дураараа өөрчилж өөрсдийн нэвтрүүлгээ цацах нь улстөрчдийн завхрал хэрээс хэтэрч ард түмнийг басамжилж буй хэрэг.
Завхрал дугаар гурав: Хөгжлийн банкны захирал Н.Мөнхбат нэг шөнийг 2150$ үнэтэй буудалд өнгөрүүлэв. Ард түмэн нь ядуурч байхад томчууд нь эдийн засгийн хямралыг тансаглаж өнгөрөөж байна.
Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбатын цалин, хангамж, томилолтод зарцуулсан мөнгөний хэмжээ /Зөвхөн ОХУ-ын Санкт-Петербург хотынх/-г өдрийн сонинд дурджээ. Уг баримтад дурдсанаар Н.Мөнхбат захирал улиралд зургаан сая төгрөгийн цалинтай гэнэ. Тэрбээр онгоцны тийз авахад 8.9 саяыг зарцуулсан бөгөөд энэ нь нэг удаагийнх юм байна. Түүнчлэн зочид буудлын 1 шөнийн зардал нь 3.9 сая төгрөг буюу 2150$ болсон гээд түүний но-той баримтууд дэлгэгджээ. Н.Мөнхбатад өнгөрсөн 2014 онд АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан юм. Эл хэргийн тухай эргэн сөхвөл, "Халзан бүргэдэй, Солонготын давааны чиглэлийн замын гүйцэтгэл ердөө 38 орчим хувьтай байхад тухайн газарт дахин шинээр зам тавих ойлголтыг Засгийн газарт төрүүлж тогтоол батлуулсан. Ингээд нэмж нийт 43.6 тэрбум төгрөгийг гаргуулж аваад "Монроуд" ХХК-д шууд шилжүүлж өгсөн байдаг. Мөн Замын-Үүд хилийн боомтын ачааны шалган нэврүүлэх цогцолборт 8.7 км хатуу хучилттай автозамын ажлыг гүйцэтгэхээр өмнө нь техник, эдийн засгийн үнэлгээ хийж үзэхэд 20 тэрбум төгрөгөөр гүйцэтгэх боломжтой байна гэж байхад 33 тэрбум болгож батлуулсан. Түүнчлэн Халзан бүргэдэй, Солонготын давааны 100 км замыг шинээр тавих асуудлыг шийдсэн тэр өдрийн Засгийн газрын хуралдаанаараа Замын-Үүдийн 20 тэрбумын ТЭЗҮ-тэй автозамыг 33 тэрбум байхаар баталж Хятадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид санхүүжилтийг шууд шилжүүлж олгосон. Эдгээр нь хууль дүрэмд нийцэхгүй, сэжиг бүхий үйлдэл учраас Н.Мөнхбат нарт эрүүгийн хэрэг үүсгээд шалгаж байна" хэмээн АТГ-аас мэдэгдэж байсан билээ.
Ийнхүү төрд шургалсан нөхдийн завхрал үргэлжилнэ үү гэхээс тасрахгүй ээ.
Х.Даваа
Зочин · 2015/05/07
Хөдөлмөрийн яамнаас зарласан сонгон шалгаруулалт төрд 3-аас дээш ажилласан гэж зарласан боловч төрд 1 жил ч ажиллаж үзээгүй хүнийг 1-ээр шалгаруулж даргаар нь томилсон байна лээ. Сайдын хэлж ярьж байгаа нь хийж байгаа үйлдэлтэй нь зөрөөд байгаа юм биш үү
Зочин · 2015/05/06
http://myjobearning.com/?invite=27688 ene haygaar burtguuleed orlogoo nemegduuleerei
Зочин · 2015/05/06
юу хийдэг болоод ингэж тансагладаг пацаан бэ. Алив өнөө авлигатай тэмцдэг газар л энд сүр хүчээ үзүүлмээр биш үү.
Зочин · 2015/05/06
Ан-ын өнөө үед төрийн мэлмий сохорсон бөлгөө. 16 ондоо бүү алдаарай.
Зочин · 2015/05/06
амруу нь архи цутгадаг бол арай л дэндэж байна.
Зочин · 2015/05/06
Naranhuu gishuuniig diildeg huuli gej bna uu arai dendnee
Зочин · 2015/05/06
baaaaasnuud