2014 оны 11 дүгээр сард “Монголын мэдээ” сонин болон “Оллоо.мн” сайтад “Сураггүй болсон байлдааны нисэх онгоц “казино” Д.Энхбаатарын гараар оров бололтой” гарчигтай нийтлэл гарсан. Уг нийтлэлд нэр нь гарсан  Д.Энхбаатар худал мэдээлэл гаргаж нэр хүнд, алдарыг гутаан доромжилсон хэргээр Дүүргийн иргэний хэргийн  1-р шүүхэд хандаад байсан юм.  Тодруулбал  Д.Энхбаатар нэхэмжлэлдээ уг нийтлэлийг бичсэн сэтгүүлч, нийтлэлийг гаргасан  оллоо.мн сайт болон Монголын мэдээ сониноос тус бүр 100 сая төгрөг  нийт 300 сая төгрөгийг  нэхэмжлээд байсан юм:   

Д.Энхбаатарын нэхэмжлэлийн дагуу Дүүргийн иргэний хэргийн нэгдүгээр шүүх дээр уржигдар шүүх хурал боллоо.  Улмаар шүүхээс “казино” Д.Энхбаатарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгожээ. Дашрамд дурдахад, шүүх хуралд сэтгүүлчдын өмгөөлөгчөөр Г.Батбаяр оролцсон байна.