“Аав” уран сайхны кинонд гол дүр бүтээснээр үзэгчдэд танигдах болсон УДЭТ-ийн залуу жүжигчин Шинэбаяр “Учрал” нэртэй инээдмийн, уянгын романтик кинонд ээлжит дүрээ бүтээжээ.

Тэрбээр “Аав” кинонд амьдарлын төлөө тэмцэж буй залуухан аавын дүрийг бүтээсэн бол “Учрал” кинонд дураараа өссөн танхай залуугийн дүрийг бүтээсэн байна. Ийнхүү хоёр өөр кинонд эсрэг тэсрэг дүрийг бүтээсэн хэдий ч аль ч кинон дээрээ дүрээ гайхалтай сайхан амилуулсан хэмээн мэргэжлийн хүмүүс дүгнэжээ.