Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Хөтөл дэх сум дундын Цагдаагийн хэсгийн цагдаа жолооч Ц.Ууганбаатар нь албаны “Х.Элентра” маркийн 00-23 СЭҮ дугаарын автомашин жолоодож Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэсгэр  таваэ буудлын замд 12 настай сурагч охиныг дайрч хөнөөсөн хэрэг гарсан. Замын хөдөлгөөний дүрмийн:

  • 1.5 “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болохгүйгээр зорчино”,
  • 8.4 “Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал зөрчихийг хориглоно”,
  • 9.3 “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гаднах замд цагт 80 км, тууш замд 100 км-ээс хэтрүүлэхгүйгээр сонгож явна. Харин дараах тохиолдолд тээврийн хэрэгслийн хурдыг дор дурьдсанаас хэтрүүлэхгүйгээр сонгож явбал зохино” гэсэн заалтуудыг зөрчсөнөөс насанд хүрээгүй явган зорчигч С-ийг дайрч амь насыг нь хохироосон гэмт хэрэг үйлдсэн. Энэ хэргийг Тээврийн прокурорын газраас 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 336 тоот яллах дүгнэлт үйлдэж харьяаллын дагуу шүүхэд шилжүүлсэн.   

Хэргийг  Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхэд өнөөдөр болж  Ц.Ууганбаатарт дөрвөн жилийн хорих ял оноолоо.