Гадны улс орнуудад ажиллаж, амьдарч, сурч байсан монгол залуусын Репат холбооноос өнөөдөр  УИХ-ын гишүүн Р.Амаржаргалтай эдийн засгийн өнөөгийн байдлаар нээлттэй ярилцах уулзалтыг зохион байгууллаа. 

Энэхүү уулзалтанд 60 гаруй зочид хүрэлцэн ирсэн бөгөөд өөрсдийн сонирхсон асуултанд гишүүнээс хариулт авлаа. Уулзалтын гол зорилго нь улс орныхоо эдийн засгийн талаар нээлттэй хэлэлцсэн юм. Учир нь гадаад их, дээд сургууль төгсөж эх орондоо ажиллахаар ирсэн шинэ боловсон хүчнүүд эдийн засгийн ухагдахуун, өнөөгийн төрхийг илүүтэй мэдэхийг хүссэн учраас тус холбооноос уг уулзалтыг зохион байгуулсан гэдгийг зохион байгуулагчид онцлов. 

 

Өнөөдрийн уулзалтанд хүрэлцэн ирсэн зочид 15 мянган төгрөгийн тасалбараар уулзалтанд оролцсон юм. Энэхүү тасалбарын орлогийг сайн үйлсийн аянд зарцуулах ажээ. Тодруулбал, Ээлтэй Ертөнц ТББ нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ харан суудаг хөдөлмөрч ээжүүд нэгдсэн өрхийн үйлдвэрлэлд туслахаар хандивлах юм.