Сонгон шалгаруулалт бол улс төрчдийн найруулдаг хошин шог
2015/05/07
Олон нийтийн дунд яригдсаар ужиг болсон нэгэн сэдэв бол төрийн албаны сонгон шалгаруулалт юм. Үүнийг нүдээр үзэж биеэр мэдэрсэн хүний баталж байгаагаар бол Хөдөлмөрийн яамны төрийн албаны салбар зөвлөл сонгон шалгаруулалтаа хошин шог болгожээ. Хэн ч орох эрх нь нээлттэй хойно АН, МАН-аас оролцсон байгаа юм. Харин сонгон шалгаруулалттай зэрэгцэн аймгуудаас МАН-ынхан бодлогоор нэг хүнээ ирүүлж оруулцуулсан гэх шуум байсан. Хамгийн гол нь шалгаруулалтаа шударга зөв явуулсан уу гэдэг л асуудал юм.
Уг шалгалтын дүрэм журам ч “шударга”-ын босгыг хаачихдаг юм байна. Учир нь хууль эрх зүйн мэдлэгийг жинхэнэ” нууцлалтай” тестээр аваад бодит дүн нь дороо гарч, босго оноог давсан нь тэнцээд цааш үргэлжлүүлэн өрсөлдөөнд ордог. Хамгийн хачирхалтай нь шударгаар дүгнэгдсэн энэ оноогоо тал хувиар нь үнэлгээндээ тооцох юм. Тодруулбал удирдах албан тушаалын ангилалд шалгуулагч нь сорилын шалгалтанд 40 оноо авах асуулттайгаас З0-ыг зөв хариулж З0 оноо авсан байхад эцсийн дүнгийн үнэлгээг тооцохдоо 15 оноо авсанаар мөрдөөд явчих юм. Яаж ч тайлбарласан хамгийн шударга дүнгээ зориудаар ингэж бууруулдаг дүрэм ТАЗ баталсан юм байна.
Эхлэл нь ийм байхад үргэлжлэл нь яаж “жонхуурах” нь ойлгомжтой. Баримт дурдая. Төрдөө зүтгэхээр биеэ бэлдэж, өөрийгөө цэгнэж баримжаатай хүний урмыг бас л хугална. Сонгон шалгаруулалтад боловсрол, мэргэшил, туршлагаар нь овоо өндөр оноо өгөх ёстой юм байна. Тухайлбал боловсролын түвшинд 10, ажилласан жил хугацаа, туршлагыг харгалзаж 15, мэргэшлээ дээшлүүлсэн байдалд 10 оноо нийт дүнгээрээ 35 оноо өгөх үнэлгээтэй юм. Гэтэл төрд 20 жил ажилласан ч, 5 жил ажилласан ч туршлага адил, Удирдлагын Академи төгссөн ч 3 хоногийн сургалтанд суусан ч мэргэшил дээшлүүлэлтээр ижил үнэлгээ тавьчих юм. Үүнийг шалгалтын комиссын гишүүдийн санаан зоргоор буюу танил тал, нам ламын захиалга, даргын тааллаар шийдэж дурын тоогоо өгч дүгнэсэн саяхан болж өнгөрсөн Хөдөлмөрийн Яамны сонгон шалгаруулалт батлан харууллаа.
Мэдээж мөнгөө төлж дуугаа захиалсан үйл явц өрнөсөн. Яах гэж шударга ёс, хууль дүрэм гэж төрийн байгууллагынхан иргэдээрээ ингэж тоглоом хийдэг юм бэ? Мэдэгдэл ч өгөхгүй гэнэт олноор нь бөөндөөд халчих нь. Түүнийгээ зөв юм хийсэн гэж мэлзэнэ .Одоогийн байдлаар Хөдөлмөрийн яам, харьяа байгууллагуудаас халагдсан ажилтаны тоо 130 гарчлаа. Аймаг дүүргүүдийн хөдөлмөрийн хэлтсийн дарганарыг солихоор дагаад л мэргэжилтнүүдээ халах нь ойлгомжтой.Төрийн ажил цалгардсан хэвээр байна. Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа мэдээллийн үндэсний төв гэх шинээр байгуулагдсан байгууллага одоо хүртэл томилгоо, сандал ширээ, өрөөний асуудлаа шийдэж дуусаагүй байна. Мөн нэгдүгээр сард явуулах байсан БНСУ-д ажиллах хүчний бүртгэрлийг хэзээ хийх нь тодорхойгүй байх жишээний. Түүгээр зогсохгүй ажилтнуудаа судалж ажлаас чөлөөлөөгүйн улмаас эрүүл мэндийн асуудалтай байсан хүнийг урьдчилж мэдэгдэлгүйгээр гэнэт халнаас болж сэтгэл санаагаар унан бие нь гэнэт муудан нас баржээ. Үнэн шударга ёс журмаар нь боллоо гэж зарлаж зохион байгуулж байгаа ажил нь иймэрхүү дур гутмаар хөгийн найруулгатай “шог гараа” байх юм.
Улс орны маань эдийн засаг, улс төр хямаргаантай, ард түмний амьдрал гундуухан байхад ахиж төрийн удирдах байгууллага нь нэрмээс тариад байхаар яаж өөдлөн хөгжих билээ. Төрд итгэх итгэл маш буурч, шударга ёс бүрэн алдагдлаа.
Э.Мөнгөн
Зочин · 2015/07/24
Ямар ч гэмгүй 3 түмэн Монголчуудын толгойг залгисан бузар **************** М,А,Н ба түүний муйхар мулгуу улаан хамгаалагчдыг шудрага ариун байна гэхэд эрүүл ухаантай хүмүүс итгэж болох уу ? Дарга нарын хулгай луйврыг илрүүлж хариуцлагыг нь хүлээлгэж чадсан Ардчилсан Нам л Монгол улсыг өөд нь татаж чадна. Шудрага Үндэстэний хөдөлгөөн 88583399
Зочин · 2015/07/24
1924 оноос өнөөдрийг хүртэл МАН аас Монголын ард түмэнд учруулсан гай гамшгийг тооцвол:
1/ МАН нь Бодоо, Данзан, Сүхбаатар нарыг гүжирдэн гүтгэн хэлмэгдүүлж буудаж алаад МАХН гэгчийг байгуулж энэ дээрх аллагуудыг тухайн үеийн лам,ноёдууд хор өгч алсан мэтээр төрөл бүрийн кино хийж ард түмэнд итгүүлж ард иргэдийн тархи толгойг хордуулдаг байсан.
2/ МАХН нь 1930 аад оны үед ямар ч гэмгүй 30000 Монгол хүнийг хэлмэгдүүлж толгойг нь залгисан.
3/ Мөн ард иргэдийн амжиргааны эх үүсвэр болсон мал хөрөнгийг нь нийгэмчлэх нэрээр, зарим хүнийг буудан алж мал хөрөнгийг нь хураан авч байсан. Тэгээд Монгол улс хөгжсөн баяжчихсан нь хаана байгаа юм ? Монголчууд бид 1990 онд Ардчилсан хувьсгал ялтал наад захын 00-ийн цаас, дамск, скоч гэж юу байдгийг ч мэдэхгүй харанхуй бүдүүлэг чигээрээ байсан биздээ. Хамаг мал хөрөнгөө хураалгачихаад өнчин ишиг ч үгүй хоцорсон улсууд зөндөө байна. Иймд бузар ****************, хулгайч,дээрэмчин МАН-ыг тарааж өмч хөрөнгийг нь дээрх хохирсон иргэдэд хувааж өгвөл зохино.
4/ Амжиргааны эх үүсвэр болсон хамаг мал хөрөнгийг нь хурааж авсан юм бол ард иргэдийг , хойч үеийг нь МАХН зүгээр тэжээж тэтгэх ёстой биз дээ. Өмнөд Солонгосын ард иргэд ээмэг бөгжөө ул******а хандивлаад Азийн бар улс болтлоо хөгжсөн юм гэнэ лээ . Монголчууд ээмэг бөгжтэй харьцуулшгүй амжиргааны эх үүсвэр болсон хамаг мал сүргээ МАХН-д дээрэмдүүлсэн юм чинь Монгол улс Азийн биш ертөнцийн бар улс болчихсон байх ёстой биз дээ. 1990 ээд онд Орос улс хямралд орж түүнийг дагаж МАХН ын балгаар өөрийн өмчгүй болж үхтлээ боолчлогдож байсан Монголын ард иргэд амаараа шороо үмхэж тухайн үеийн МАХН ын удирдлагуудаас бусад нь турж үхэх аюулд орсон. Орос улсаас гадна Хятад болон бусад хөрөнгөтөн орнуудтай дотно харьцаатай байсан бол Монгол улс ингэтлээ доош орохгүй байх боломжтой байсан.
Гэвч Монголчуд бидэнд их аз дайрч 1990 онд Ардчилсан хувьсгал ялж Э.Бат-Үүлийн санаач**********р зөвхөн дарга нар биш бүх ард иргэд /Е/ паспорттай болох боломжтой болж ард иргэд гадаадруу гарч давснаас өөр бараагүй байсан Монголын дэлгүүрийн лангуу хямд гурил, будаа бусад бараагаар дүүрч Монголчууд бид турж үхэх аюулаас аврагдсан.
5/ Ард түмэнд гай болсон идэж ханадаггүй коммунизмын үлдэгдэл бузар яаргачин МАН түүний улаан хамгаалагчид одоо ч гэсэн Таван толгой, Оюу толгойг гадаадын ломбарданд тавьж улам ихээр хулгай хийх зорилгоор ард иргэдэд хэдэн хүнд сая сая төгрөг тарааж өөрсдөө хэдэн тэр бумаар хээл хахууль авч гадаад улсруу оргон зайлж өөрсдийнхээ хийсэн бузар бүхнийг Ардчилсан намруу чихэж хумсаа нуусан ******р шиг нуусан гэмгүй царайлаад сууж байна .
6/ Бидний Монгол хэл бичгийг МАН хүчээр үгүй хийж өөрсдийгөө Монгол гээд байгаа бидийг үндэсний хэл бичгээ мэдэхээ байсан Хятадаар ярьдаг, харь гүрний бичгээр бичдэг Хятад Монголын *************хурлызууд болгосон нь харамсалтай үнэн. Монголчууд бидний оршин тогтнох гол үндэс болсон эд бая**********с ч илүү үндэсний хэл соёлыг үгүй хийсэн, Монголоо худалдсан бузар **************** МАН-ыг тараахын төлөө Монголоо гэсэн сэтгэлтэй бүх хөдөлгөөн, холбоод, ард иргэдийг манай хөдөлгөөнд нэглэхийг уриалж байна.
Мөн ард иргэд та бүхэн УИХ ын бие даагч гурван гишүүнийг их шудрага ариун улсууд гэж бодож байна уу ?
УИХ ын Болор чулуун Ганбаатар Даваасүрэн нар ч МАН ын арга барилаар худлаа шудрага эх оронч царайлаад эрх мэдэлтэй болж баяжсан дээрээ улам баяжихыг санаархаж явна. Энгийн иргэн бидэнд алгын чинээхэн ч газар олдохгүй байхад Болор чулуун Дорнод аймгийн төв дээр газрыг хэдэн га-гаар нь аваад 20-30 хаус бариулаад улам баяжиж байна.Төр засгийн эрхэнд байсан хулгайч луйварчдыг зөвхөн Ардчилсан нам л илрүүлж хэргийг нь хүлээлгэж байна. Бусад намынхан, бие даагч нар өөрсдийнх нь хулгайн хэрэг илэрчихнэ гэж айгаад хулгайч луйварчидаа илэрүүлж чадахгүй л байгаа биздээ . 88583399 ШҮХөдөлгөөн
Зочин · 2015/05/10
Дээдчүүл биш доогуур нь далданаж гүйдэг хүмүүс хамаг хор булхайг хийж байна.
Зочин · 2015/05/07
хөдөлмөрийн чиглэлээр мэргэшсэн хүнээ тавиач Сайдаа
Зочин · 2015/05/07
АН сонгуульд ялж эрх барингуутаа "амлалтынхаа" өрийг төлөх гэж гэмгүй ажлаа хийж явсан жирийн иргэдийг "санай намын хүн биш" гэсэн шалтгаанаар олноор нь ажлаас хомроголон халж энэхүү завхралыг эхлүүлсэн дээ. Шалгалтын жинхэнэ будлианыг "найруулж" тавьсан нөхдүүд бол энэ АН -ынхан.
Зочин · 2015/05/07
Наад гоншигонолоо эхлүүлсэн Алтанхуягаасаа л асуу