Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг МАН-ыг Засгийн газраас гарахыг шаардах боллоо
2015/05/07
Монгол улсын Ерөнхий сайдаар ажиллаж байгаад өнгөрөгч 2014 оны сүүлээр огцорсон УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг сүүлийн үед Ч.Сайханбилэгийн удирдсан Засгийн газар болон МАН-аас томилогдсон сайд нарыг хурцаар шүүмжлэх боллоо.
4 сарын 28-нд хуралдсан УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны үеэр тэрээр :
"Ийм хариуцлагагүй байдлаар Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг ярьж болохгүй. Би Д.Лүндээжанцан гишүүнтэй санал нэг байна. Манайхан ажил ярих болохоор бүгд алга болдог. Засгийн газрыг төлөөлөөд энд сууж байгаа хүмүүс гишүүдийн асуултад хариулж чадна гэдэгт эргэлзэж байна. С.Баярцогтод би “Сонгууль болоогүй байхад ядаж төрийн нарийн бичгийн дарга нараа байлгаарай” гээд хэлээд байхад төрийн албан хаагчдаа солиод тавьчихсан. Ийм зүйл хийчихээд өнгөрсөн хоёр жилд юу хийснээ ярина гэж байхгүй. Хуучин сайд нарыг оруулж ирээд ямар ажил төлөвлөөд алийг нь хийсэн, хийгээгүй, заавал хийх ёстой ямар ажил байна, мөнгө төгрөгөө яаж хуваарилах талаар яримаар байгаа юм. Ийм үхээнц, хэлбэрдсэн, цаг нөхцөөсөн байдлаас УИХ гарах хэрэгтэй. Засгийн газар бол тас, няс гээд асуудлаа ярьчихдаг юм. Гэтэл энд хуралдаа цугласан ч юм алга...Д.Оюунхорол сайд ямар бодлого хэрэгжүүлэх гээд сууж байгаа юм. МАН-ын амлалтаас энд нэг их ороогүй биз дээ. Одоо жил хүрэхгүй хугацаанд үүнийг цааш нь яаж үргэлжлүүлж ажиллах юм. Би ойлгохгүй байна. Ер нь бодлогоо ойлгож байна уу гэдэгт эргэлзэж байна. Сэтгэл тавьж хийж чадна гэдэгт ч итгэлгүй байна. Хоёр жил хүмүүсийн хийсэн ажлыг нөхнө гэдэг хэцүү. Ч.Сайханбилэг гарч ирээд “Эдийн засаг, Эдийн засаг, Эдийн засаг” гэж хэлсэн. Үүнийг би ойлгохгүй байгаа юм. Хүнээ хаяж болохгүй биз дээ. Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлээд дуусах ёстой. Эсвэл хамтарсан юм бол мөрийн хөтөлбөрөө боловсруулаад оруулж ир." хэмээсэн юм.
Тэгвэл өчигдөр мөн л УИХ-ын Төрийн Байгуулалтын Байнгын хороо хуралдаж, асгийн газрын мөрийн хөтөлбөрийг эрчимжүүлэх тогтоолын төслийг хэлэлцэх үеэр тэрээр МАН-д шүүмжлэлтэй хандлаа.
Тодруулбал тэрээр:
"МАН засагт хамтарвал хамтарсан шиг, хамтарч чадахгүй бол зайгаа тавиад өг. Хариуцлага хүлээх нь хүлээг. Явж явж АН л хариуцлага хүлээнэ шүү. Хоёр Энхболд дарга нийлээд асуудлаа шийдээч ээ. Хамтраад алаад өгнө л гэсэн биз дээ. Баахан мөнгө ярьсан хүмүүс. Хоёр толгой ярьсан, аль нь ч бүтдэггүй. Битгий ийм хоёрын хооронд өөх ч биш, булчирхай ч биш бай" гэв.
Ийнхүү МАН-ынхныг Засгийн газраас гарахыг шаардсан агуулгатай зүйл ярих болсон тэрээр энэ долоо хоногийн сүүлээр хэвлэлийн бага хурал хийлгэж, Тавантолгойн ордод хөрөнгө оруулагчийг сонгох гэрээтэй холбоотой асуудлаар байр сууриа илэрхийлэх гэж буй аж.
Э.Мягмардорж
Зочин · 2015/05/07
Алтанхуягаа одоо боль боль.Сайханбилэгийн засгийн газрыг юм хийлгэ.МАН засгаас хэрвээ гарвал Засаг унана шүү дээ. Тийм учраас улс төрийн хувьд тогтвортой байх нь одоо хамгаас чухал байна. Улс төрийн тогтворгүй байдлаас ард түмэн л их хохирно шүү дээ. Одоо ард түмэн яс махаараа мэрдэрч их л ядарч байна даа. Чиний ба**********с болж...
Зочин · 2015/05/07
энэ их сөхрөлийн үрийг чи тавиа биз дээ ичээч ээ чамд одоо хэнч итгэхгүй бхаа
Зочин · 2015/05/07
CHINII TARISAN BALGIIG SAIHANBILEG ZASCH ZALRUULAH GEEDL ZOWJ YWNA DAA YU BODOJ BNA
Зочин · 2015/05/07
АЛТАНХУЯГ ОДОО БОЛИЙ
Зочин · 2015/05/07
ene ***** altanhuyag *****tej uguh nee yugaa yrihaw dee chi odoo chinii yrih vg duusaa blgvi dee yrih ym vldsen gejvv ard tvmen chamd itgehee ban shv
Зочин · 2015/05/07
saihanbilegiig bas buruutgaj gej bolohgvi yagaaad gewel ene uls turiig ediin zasgiin hyamralaas gargah heregtei gej vzeedl ajlaa bvren erhiinhee daguu hiij bga ni ter harin ene niigem bvheldee buruu togtoltsoogoor ywaad bgaag sanah heregteil dee
Зочин · 2015/05/07
Алтанхуяг гэж нэг тэнэг хулгай ч байна аа.Өөрөө 2 жилйн дотор улс орныг ийм байдалд оруулчихаад одоо тэрнийг нь засах гэж нойр хоолгүй ноцолдож байгаа хүмүүсийг баалаад сууж байдаг. Засгийн газрыг унагаж улс орныг нэг мөсөн дампуулах тухай ярьж байгаа энэ хүнийг ерөнхий сайд байсан хүн гэхэд үнэхээр гайхаж байна. Засаг унах юм бол улс орноороо баларна шүү дээ тэнэгхэн минь. Харин яавал улс төрийн хувьд тогтвортой байж энэ хүнд байдлаас гарах тухай ******************* л биш юм бол хэдэн үг хэл. Үгүй бол дугай л сууж бай мал минь. Чи л 2 жилийн дотор улс орныг ийм хүнд байдалд оруулсанаа одоо хүртэл ойлгохгүй яваа юм уу дурак минь. Чиний тарьсан балагийг 2017 оноос Монгол улс жилд нэг их наяд төгрөг зээлийн хүүг төлж эхлэх гэж байгааг мэдэж байна уу Алтанхуягаа. Засгийг унагаж хонозогнохоо больж өөрийн хүмүүсээ засагт дахин гаргах гэсээр байтал сонгуультай золгож нэг мөсөн шалдархаа мэдэж байна уу тэнэгхэн минь. Наад МАН-ынхан чинь чам шиг тэнэг биш учраас дараагийн засгийг байгуулахыг тийм амар шийдэлцэж харагдаач хулгайч минь. Тэгэхэд өөрийгөө өмөөрөөд балайраад байх юм даа. Үнэхээх их гутаж байна.болиод
jervis · 2015/05/07
AH duusah ni duussan.Gevch Almanhu*****n huvid Ur buteeltei ajillasan tsor gants yeronhii saidshuu!!!!!!!!!!!!
Зочин · 2015/05/07
saihanbileg ogtsorooo odoooo
Зочин · 2015/05/07
Алдаа байвал танай намын л алдаа. Ард олон яасан ч байсан танай намыг л дэмжсэн. Даанч таниас эхлээд АН-ынхан бүгд эх орон ч хүмүүс биш шуналын туламнууд гэдгээ харуулж ард түмнээ өлсгөж бүсийг нь чангалуулж одоо бүр түрүүчээсээ бүс нь тасарч байна. Та болон танай нам улс төрөөс зайлах л үлдлээ дээ. АН үнэхээр хэрэг алга.