“Бид чадна” кино наадмын шилдгүүд тодорлоо
2015/05/07
Өнөөдөр олон улсын Бизнес технологийн "Зохиомж" дээд сургууль "Бид чадна" богино хэмжээний кино наадмын шагнал гардуулах ёслол хүндэтгэлийн ажиллагаа боллоо. Энэхүү наадмыг тус сургуулийн захиргаанаас тав дахь жилдээ зохион явуулж байгаа юм.
МУУГЗ, Зохиомж дээд сургуулийн багш Н.Зундуй "Бид чадна" наадмыг арван жилийн сурагчид болон их, дээд сургуулийн нэгдүгээр курст орж ирсэн оюутнуудын дунд зохион явуулдаг. Өөрөөр хэлбэл, дөнгөж эхлэн суралцаж буй оюутнуудыг өрсөлдүүлдэг юм. Дэлгэцээр дамжуулж урлагт сонирхолтой болгох, яавал хүнд өөрсдийн бүтээлээ хүнд хүргэх үү гэдэг анхны сэдлийг төрүүлэх зорилготой. Энэ жил арван жил, сургуулийнхээ оюутнуудын дунд наадмыг зарласан. Хойшдоо тус тусд нь явуулах болно. Урлагийг мэдсэн, сонирхсон хүүхдүүд өөрсдийнхөө хүсэл тэмүүллээр оролцож урлагийн хүн байж чадна гэдэг итгэлийг өгч буй хамгийн том тус дэм болж хүүхдийн авьяасыг тодруулах үйл ажиллагаа юм" гэлээ.
"Зохиомж" дээд сургуулийн доктор, профессор, гавьяат багш Д.Энхжин "Жил болгон дэлхийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан нийт суралцагч оюутнуудынхаа дунд "Бид чадна" богино киноны наадмыг явуулж, шагналыг гардуулдаг уламжлалтай билээ. Энэ жил кино наадамд ЕБС-ийн ахлах ангийн сурагчид өөрсдийн бүтээлээрээ оролцож байгаагаараа онцлог болж байна" хэмээн өөрийн сэтгэгдлээ хуваалцсан юм.
Уг арга хэмжээнд "Зохиомж" дээд сургуулийн ерөнхий захирал Б.Цогтбаяр, ОУ-ын сэтгүүлч, тоймч Б.Дашзэвэг, MGL media Group -ийн захирал Э.Батхүү, МУУГЗ, Зохиомж дээд сургуулийн багш Н.Зундуй, "Зохиомж" дээд сургуулийн доктор, профессор, гавьяат багш Д.Энхжин нар оролцон шилдгүүдийн шагналыг гардуулан өгөв.
Шилдэг найруулагчаар "Эхийн сэтгэл" киног бүтээсэн оюутан н.Сосорбарам
Шилдэг зураглаачаар "Амьдрал" киног бүтээсэн оюутан н.Мөнх-Эрдэнэ
Шилдэг эрэгтэй жүжигчнээр "Нандин" киноны гол дүрийг бүтээсэн н.Цэрэндорж
Шилдэг эмэгтэй жүжигчнээр "Эхийн сэтгэл" киноны гол дүрийг бүтээсэн н.Жавзмаа
Шилдэг реклам "Их там" бүтээлээрээ н.Одмандах
Шилдэг дууны клип номацийн эзнээр ЕБС-ийн 60-р дунд сургуулийн сурагч н.Ариунбаяр тодорлоо.
-Тусгай байр: найруулагч Энхмэндийн бүтээл "Ирээдүй" бүтээл. /Өргөмжлөл мөнгөн шагнал, Зохиомж дээд сургуульд өөрийн хүссэн мэргэжлээрээ суралцах эрхийн бичиг/
-Гутгаар байр: "Эхийн сэтгэл" бүтээлээрээ өрсөлдсөн н.Сосорбарам.
-Дэд байр: "Би түүндээ хайртай байсан" бүтээлээрээ н.Түмэннасан.
-Тэргүүн байр: "Түг Түг" бүтээл найруулагч н.Ванчин нар шалгарч шагналаа гардан авлаа.
Ингээд уншигч та бүхэндээ Дэлхийн хэвлэл мэдээллийн эрхийн өдөр, Монголын кино урлаг үүсч хөгжсөн 80 жилийн ойн баярыг тохиолдуулан зохион байгуулсан "Бид чадна" кино наадмын фотог хүргэж байна.
Зочин · 2015/05/16
ner zow bicheechee humuusee Г.Түмэннаст shdee