Шүүхийн байр гэрч, хохирогчийг хамгаалах өрөөтэй боллоо  Гэрч,  хохирогчийг  хамгаалах  тухай  хуулийн  18  дугаар  зүйлд  Гэрч,  хохирогчидсэтгэл зүйн болоод эрүүл мэндийн туслалцаа үзүүлж байхаар заасны дагуу Тахарынерөнхий газраас Сонигонохайрхан дүүрэг дэх Дүүргийн эрүүгийн хэргийн Анхан шатны 2дугаар шүүхийн байранд Гэрч, хохирогчид туслалцаа үзүүлэх өрөөг тохижуулан өнөөдөрашиглалтад орууллаа Өмнө  энэ  чиглэлээр  Дүүргийн  эрүүгийн  хэргийн  анхан шатны  1  дүгээр  шүүхтэйхамтран  тус  шүүхийн  байранд  “Гэрч,  хохирогчид  туслалцаа  үзүүлэх”  өрөөг  тохижуулан2014 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн ашиглаж эхэлсэн байдаг. Энэхүү өрөөг гэмт хэрэг хянан шийдвэрлэх явцад гэрч, хохирогчийн амь нас, эрүүлмэндийг  хамгаалах,  хууль  зүйн  туслалцаа  үзүүлэх,  тэднийг  мэдээллээр  хангах,  шүүххуралдааны  үед  шаардлагатай  тохиолдолд  гэрч,  хохирогчийг  сэтгэл  зүйчтэй  хамтбайлцуулах, шүүх хуралдаанд биечлэн оролцохгүйгээр тус өрөөнөөс мэдүүлэг өгөх, шүүххуралдааны  явцыг  ажиглах  боломжийг  бүрдүүлсэн  бөгөөд  цаашид  Шүүхийн  ерөнхийзөвлөлтэй хамтран хөдөө орон нутагт энэ өрөөг байгуулахаар төлөвлөж байна. Уг өрөөний нээлтийн ёслолын үеэр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2дугаар  шүүхийн  Ерөнхий  шүүгч    Ё.Цогтзандан  “Гэрч,  хохирогчийг  хамгаалах  асуудал  иххэцүү.  Харин  өнөөдөр  ийм  өрөөтэй болсноор  тэдний  айдас  бага  ч  гэсэн  багасч  байна.Учир нь тэд хэрэгт холбогдогч болон түүний хамаатан садан, хамсаатнуудын үг хэл,үйлдлээс бага  ч атугай холдож  байгаа юм.  Гэрч,  хохирогчийг  хамгаалах  тэр дундаа  энэөрөөг байгуулах ажлыг санаачлан зохион байгуулах ажилд идэвх санаачлагатай ажиллаж,амжилттай хэрэгжүүлсэн Тахарын ерөнхий газрын хамт олонд тэдний өмнөөс баярлалаагэж хэлмээр байна” гэж байв. Тэгвэл өмнөх жилд “Гэрч, хохирогчийг хамгаалах” өрөөтэй болж байсан Дүүргийн эрүүгийнхэргийн  анхан шатны  1  дүгээр  шүүхийн  Тамгын  газрын  хэвлэл  мэдээлэл,  олон  нийттэйхарилцах мэргэжилтэн  Л.Мөнхтуяа  “Уг өрөөг  нээснээр эхэндээ  бид  иргэдэд  таньд энэөрөөнд  орох  эрх  байгаа  шүү  гэж  хэлдэг  байсан  бол  одоо  иргэд  маань  өөрсдөө  хүсэлттавьдаг болж байна. Энэ нь бидний хийж буй ажил олон нийтэд хүрч байгаагийн илрэл.Тиймээс  гэрч,  хохирогчид  туслалцаа  үзүүлэх  өрөө  нэгээр  нэмэгдэж  байгаад  баяртайбайна” гэлээ

Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн 18 дугаар зүйлд Гэрч, хохирогчид сэтгэл зүйн болоод эрүүл мэндийн туслалцаа үзүүлж байхаар заасны дагуу Тахарын ерөнхий газраас Сонигонохайрхан дүүрэг дэх Дүүргийн эрүүгийн хэргийн Анхан шатны 2 дугаар шүүхийн байранд Гэрч, хохирогчид туслалцаа үзүүлэх өрөөг тохижуулан өнөөдөр ашиглалтад орууллаа

Өмнө энэ чиглэлээр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхтэй хамтран тус шүүхийн байранд “Гэрч, хохирогчид туслалцаа үзүүлэх” өрөөг тохижуулан 2014 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн ашиглаж эхэлсэн байдаг.

Энэхүү өрөөг гэмт хэрэг хянан шийдвэрлэх явцад гэрч, хохирогчийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, хууль зүйн туслалцаа үзүүлэх, тэднийг мэдээллээр хангах, шүүх хуралдааны үед шаардлагатай тохиолдолд гэрч, хохирогчийг сэтгэл зүйчтэй хамт байлцуулах, шүүх хуралдаанд биечлэн оролцохгүйгээр тус өрөөнөөс мэдүүлэг өгөх, шүүх хуралдааны явцыг ажиглах боломжийг бүрдүүлсэн бөгөөд цаашид Шүүхийн ерөнхий зөвлөлтэй хамтран хөдөө орон нутагт энэ өрөөг байгуулахаар төлөвлөж байна.

Уг өрөөний нээлтийн ёслолын үеэр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн Ерөнхий шүүгч  Ё.Цогтзандан “Гэрч, хохирогчийг хамгаалах асуудал их хэцүү. Харин өнөөдөр ийм өрөөтэй болсноор тэдний айдас бага ч гэсэн багасч байна. Учир нь тэд хэрэгт холбогдогч болон түүний хамаатан садан, хамсаатнуудын үг хэл, үйлдлээс бага ч атугай холдож байгаа юм. Гэрч, хохирогчийг хамгаалах тэр дундаа энэ өрөөг байгуулах ажлыг санаачлан зохион байгуулах ажилд идэвх санаачлагатай ажиллаж, амжилттай хэрэгжүүлсэн Тахарын ерөнхий газрын хамт олонд тэдний өмнөөс баярлалаа гэж хэлмээр байна” гэж байв.

Тэгвэл өмнөх жилд “Гэрч, хохирогчийг хамгаалах” өрөөтэй болж байсан Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн Тамгын газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах мэргэжилтэн Л.Мөнхтуяа “Уг өрөөг нээснээр эхэндээ бид иргэдэд таньд энэ өрөөнд орох эрх байгаа шүү гэж хэлдэг байсан бол одоо иргэд маань өөрсдөө хүсэлт тавьдаг болж байна. Энэ нь бидний хийж буй ажил олон нийтэд хүрч байгаагийн илрэл. Тиймээс гэрч, хохирогчид туслалцаа үзүүлэх өрөө нэгээр нэмэгдэж байгаад баяртай байна” гэлээ.