“Дижитал” хамтлагийн ахлагч Ш.Батбаяр дахин хар тамхины хэрэгт холбогджээ.  Түүнийг Д.Манлайжаргал,  М.Бадрал нарын хамт  энэ сарын 14-нд Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхэд 14.00 цагаас шүүх юм байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192.1, 230.1-т зааснаар тэдэнд ял төлөвлөөд байгаа юм.  Хэрвээ тэдний гэм буруутайг шүүхээс тогтоовол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг наяаас нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, хоёр зуун тавин нэгээс гурван зуун тавин цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заажээ.