Амралтын өдөр 160 согтуу жолоочийг саатуулжээ
2015/05/11
2015 оны 5 дугаар сарын 09, 10-ны өдөр буюу амралтын өдрүүдэд Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын МШУЗХ дээр нийт 652 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 432 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс ХАБАЖЭГХэрэг 23 бүртгэгдэж 28 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 2 явган зорчигч 2, Зам тээврийн осолд 7 хүүхэд өртсөн. Үүнээс сургуулийн өмнөх насны 3, сургуулийн насны 4 Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 160 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан .
Тухайлбал: СБД-ийн нутаг Их тойруу Ардын эрхийн автобусны буудлын зогсоолд Автобус-1 ХХК-ны Daewoo маркийн автобусны жолооч М нь зорчигч 61 настай эмэгтэй Б-г унагаж гэмтээсэн.
ХУД-ийн нутаг Зайсангийн гудамж, ХААИС-ийн зүүн хойд уулзварт Yamaha маркийн мотоциклийн жолооч Б нь Т.Марк-2 маркийн Б жолоочтой авто машинтай мөргөлдөж мотоциклийн жолооч 23 настай эрэгтэй Б гэмтсэн.
Бүгд Найрамдах Болгар улсын ерөнхийлөгч Росен Плевнелиев тавдугаар сарын 10-13-ны хооронд манай улсад төрийн айлчлал хийж байгаатайгаар замын хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлаж байгаа тул замын хөдөлгөөнд оролцож буй жолооч, зорчигч та бүхэн нийтийн тээврийн хэрэгслийг сонгож замын хөдөлгөөнд оролцоорой. Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны тавьсан шаардлагыг биелүүлж замын хөдөлгөөнд хүндэтгэлтэй оролцохыг зөвлөж байна.