Сүүлийн үед чих нь халууцах шар мэдээ эзнээр Хөгжлийн банкны ерөнхийлөгч Н.Мөнхбат тодроод хэвлэлүүдийн болоод эдийн засаг, улстөрчдийн амны зугаа болж байна уу. Монголд бол ингээд л ОД болчихдог нь жам ёсны асуудал.

Гэхдээ "хүн нэрээ тогос өдөө" гэгчээр сайнаар дурсгагдаж од болох хэрэгтэй л болов уу?  Хүн амьтны хар хэл амны бай болж ОД болох тийм ч таатай зүйл биш гэдгийг сүүлийн өдрүүдэд Хөгжлийн банкны ерөнхийлөгч Н.Мөнхбат сэтгэл зүрхээрээ мэдэрч байгаа гэдэг нь тодорхой. 

Энэхүү хэвлэлийн бай болсондоо сандарсан уу Ямартаа ч хэвлэлийн бага хурал хийж өөрийгөө өмгөөлөх гэсэн биш бүр дордуулж орхисон. Учир нь сэтгүүлчдийн өмнө тулгамдаж сандарсан уу? өнөө бэлдэж ирсэн материалдаа төөрсөн үү? алин болохыг мэдэхгүй баахан буруу зөрүү ярьж журмын нөхөр гэгдэх АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатарын "Монроуд" ХХК-д гүйцэтгэлээс нь үл хамаараад замын ажлын хөлс гээд 40 гаруй тэрбум төгрөгийг шилжүүлсэн хэмээн ам алдчихлаа. 

Харин энэхүү мэдээллийн хариултыг АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар одоо хүртэл үгүйсгэж гүрийсээр байгаа нь чухамдаа олон түмний дунд хэн нь үнэн яриад байгаа нь таавар болж үлдлээ.

Гэтэл бас нэгэн бакт гэх үү Хөгжлийн банкны ерөнхийлөгч Н.Мөнхбатын тансаг байшингийн тухай дуулиан олны чихэнд хүрлээ. Энэ бүхэнд чухам ямар хариулт өгөх бол...

Ингэхээр Шинэчилсэн засгийн газар Хөгжлийн банкийг байгуулж ерөнхийлөгчөөр Н.Мөнхбатыг томилсон нь "Чингис", Самурай" БОНД-оо ёстой л хонио чононд хадгалуулсантай адил хэрэг болсон гэдгийг нотлох мэт. Ер нь "ФОРТУНА" Н.Батбаярын уяаны нохой гэгдэх Н.Мөнхбат төсвийн мөнгөөр өөрийнхөө амьдралыг дээшлүүлснээс биш ард олны амьдрал, цаашлаад улсынхаа эдийн засгийг бодоогүй гэдэг нь тодорхой ажээ. Харин унахдаа ганцаараа унахгүй гэсэн эрийн шийр зааж УИХ-ын гишүүн АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатарыг татаж унах гэсэн дээ "Монроуд" ХХК-д их хнэмжээний мөнгө өгсөн гэж зүтгүүлээд ч байж магадгүй бололтой. Ямартаа ч Улсын эдийн засаг хямарч байхад түүний амьдрал дээшилсэн нь энэхүү эргэлзээг төрүүлээд л байгаа юм.

ЧОЙ