ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү өөрийгөө 8.6 сая төгрөгөөр “эрхлүүлжээ”
2015/05/12
АТГ-аас Халдварт өвчин судлалын үндэсний төвд ажиллаж захирал Д.Нямхүү нь хууль зөрчсөн болохыг тогтоосон байна. Тодруулбал Халдварт өвчин судлалын үндэсний төвийн захирал Д.Нямхүү нь өөртөө удаа дараа нийт 5 сая 500 гаруй мянган төгрөгийн урамшуулал, мөн нийт 3 сая 100 гаруй мянган төгрөгийн илүү цагийн хөлс олгосон байна. Энэ нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн үйлдэл гэдгийг АТГ-аас тайлбарласан. Түүнчлэн Д.Нямсүрэн нь Сүрьеэгийн клиникийн 10 сая 800 мянган төгрөгийн төсөвт өртөг бүхий засварын ажлыг үнийн харьцуулалт хийлгүйгээр “Дойт трейд” ХХК-тай шууд гэрээ байгуулан гүйцэтгүүлсэн байна.
Тиймээс АТГ-аас салбарын сайд Авлигатай тэмцэх газраас Г.Шийлэгдамбад албан бичиг хүргүүлж, Д.Нямхүүд хариуцлага тооцуулан дахин зөрчил гаргуулахгүй байхад ажиллах хэрэгтэйг анхааруулсан байна.
А.Баярмаа
Зочин · 2015/05/12
ene bichig useg ,nairuulga ntr algaa ene setguulch geed bgaa ene garuudiig jaahan tsegtseleh heregtei bna aa ,,,ene hun ii ner nyamhuu yum uu .Nyamsuren yum uu oilgosongui eee jaahan bolowsroltoi humuus heregtei bna sh dee
Зочин · 2015/05/12
хахаха хааа очиж шалихгүй юм идсэн гар байна шд том гаруудаа бариач ээ чадахгүй л дээ 5 тэрбумыг идсэн бол баригдахгүй л байж хахаха
Зочин · 2015/05/12
эмч ,сувилагч нарт цалингийн урамшуулал өгсөн бол арай л дээр байсан байх даа. Тэд нар чинь ар гэрээ орхиод хүн ардынхаа төлөө илүү цаг хийж амьдарч байгаа ш дээ
Зочин · 2015/05/12
эмч нарынхаа цалинг суутгахдаа уургын морь шиг нөхөр шдээ. төсөв хүрэхгүй бн гээд.
Зочин · 2015/05/12
Шууд шоронд хийгээчээ
өндөр болгох нууц · 2015/05/12
15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс АВААРАЙ. ҮНЭ: 22 000₮