Шинэ халаатаа өмсөөд ширээнийхээ бүтээлгийг дэлгээрэй гэх үгийг соц нийгэмд ихээхэн сонсож байсан. Тэгвэл эл үг өдгөө ч халагдаагүй байгаа бололтой. Энэ сарын 11-12-ны хооронд Эрдэнэт хотод БСШУЯ-ны сайд Л.Гантөмөр ажиллажээ. Тэрбээр “Эрдэнэт” цогцолбор сургуулийн хичээлийн өргөтгөлийн байрны шав тавих ёслолын ажиллагаанд оролцсон байна.

 

 

Сургуулийн шав тавих ёслолын ажиллагаанд бага ангийн сурагчдыг оролцуулахаар нэг цаг гаруйн өмнө дан цамцтай нь жагсааснаас хүүхдүүд багагүй даарсан байгаа нь  гэрэл зургаас тод харагдаж байна. Өнөөдөр энэхүү гэрэл зургууд сошиал ертөнцөд тархаж олны шүүмжлэлд өртөв.

Сайдын сургаар багш нар сурагчдаа нимгэн цамцтай гадаа жагсаасан нь тун хачин. Нарлаг зуны өдөр байсан бол яахав гэхсэн. Гэтэл ааш нь олдохгүй хаврын жиндүү салхитай өдөр ингэж сурагчдыг нимгэн цамцтай зогсоолгох нь хэний санаа байв. Багш нар нь өөрсдөө гадуур хувцастай зогссон байж даарсан төрхтэй зогсож байна. 

Ханиад томуу тусвал тэдний эрүүл мэндийн асуудлыг хэн хариуцах вэ.