Үзэгчдийг гайхшруулсан “Mongolian art show” -ны нүүр будалтын үзүүлбэр
2015/05/12
Тайз дэлгэцийн зураач, нүүр хувиргагч Л.Цэрэндулам "Mongolian Art Show" нэртэй нэгэн өвөрмөц шоуг амжилттай зохион байгууллаа. Шоу энэ сарын 9-ны үдэш "Marque"-27 club-д болж өнгөрсөн юм. "Mongolian art show" нь "Body art", "Make up", "Мodern and Art", "Songs and dance" гэсэн үзүүлбэрүүдийг нэг дор хослуулан харуулснаараа онцлог болсон юм.
Тус шоуны "Маke up" үзүүлбэрийг олны танил бүсгүйчүүд үзүүлсэн нь үзэгчдийн сонирхлыг ихэд татаж байсан юм. Үзүүлбэрийг МУСТА Д.Ганцэцэг, "Андра" модель агентлагийн захирал, Топ модель Х.Бадамгэрэл, Модель Т.Оюун-Эрдэнэ, Мисс, жүжигчин Х.Баярмаа, Мисс, жүжигчин П.Шүүдэрцэцэг зэрэг монголын нүүр царай болсон шилдэг бүсгүйчүүд тайзнаа амилуулжээ. Ингээд тус шоуны "Make up" үзүүлбэрийн зургаас хүргэж байна.