Улсын төсвийн хөрөнгөөр санхүүждэг Батлан Хамгаалахад Туслах Нийлэмлэгийн олон тэрбумаар үнэлэгдэх төрийн өмчийн үл хөдлөх хөрөнгө, олон га газрыг Батлан хамгаалахад туслах нийгэмлэг хэмээх төрийн бус байгууллагын удирдлага болох Д. Дашзэвэг болон түүний хамаатан садан хэсэг этгээд луйврын аргаар хувийн болгосныг АТГ, ЭЦГ шалгаж эхэлсэн ажээ. Гэмт этгээдүүд луйврын нарийн арга хэрэглэн төрийн олон тэрбумын хөрөнгийг хувийн өмч болгон ашиглаж байсныг иргэд битгий хэл Төрийн өмчийн хорооныхон болон харьяа яам, агентлагийнхан хүртэл мэдээгүй байна.

Гэмт этгээдүүд хуурамч, тамга тэмдэг ашиглан Батлан хамгаалах яамны харьяа байсан Батлан Хамгаалахад туслах нийгэмлэгтэй яг адил нэр бүхий төрийн бус байгууллага байгуулан өөрсдийн байгуулсан төрийн бус байгууллагын нэр дээр Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн газар, барилга, үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэн хэнд ч мэдэгдэлгүй хувийн өмч болгожээ.

Хамгийн хачирхалтай нь УИХ хүртэл үүнийг мэдэлгүй тэрхүү төрийн бус байгуулагыг үйл ажиллагааг одоо хүртэл төрийн байгууллага гэж андууран улсын төсвөөс санхүүжүүлсээр байгаа нь сонин. Эх сурвалжийн мэдээлснээр Улсын Батлан Хамгаалахад Туслах Нийгэмлэгийн Авто сургууль (ДОСААФ), Холбооны сургалтын төвийн барилга, улсдаа ганц гэгдэх Буудлага спортын төвийн барилга байгууламж зэргийг мөн төрийн өмчийн газар дээр орон сууц барих зөвшөөрөл олгох зэргээр дур мэдэн улсад 15 орчим тэрбум төгрөгийн хохирол учруулаад байгаа ажээ.

АТГ болон ЭЦГ-аас Батлан Хамгаалахад Туслах Нийгэмлэгийн дарга энэ бүх луйврыг гардан зохион байгуулсан Д.Дашзэвэг нарын этгээдэд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн бөгөөд төрийн бус байгууллагын нэрээр төрийн өмчийг луйвардаж хувийн өмчид шилжүүлсэн өөр хэд хэдэн бүлэг үйлдэл тусдаа байж болзошгүй мөрөөр эрүүгийн цагдаагийхан орсон байна.

Г.Эрдэм