“Дижитал” хамтлагийн ахлагч Ш.Батбаяр дахин хар тамхины хэрэгт холбогджээ гэх мэдээлэл шар хэвлэлийн хуудаснаа нийтлэгдэх болсон билээ. Тэгвэл эл хэргийн талаар Баавар өөрийн цахим хуудаснаа тайлбар хийв. 

"Намайг Ш.Батбаяр гэдэг бас Баавар ч гэдэг. Хүмүүс намайг хип хоп холбооны ернхийлөгч гэдгээр нь бас Дижитал хамтлагийг үүсгэн байгуулагч, ахлагч гэдгээр нь мэдэх байхаа. Гэхдээ би залуу хүн, бас аав хүн. Залуу насандаа алдаж оносоноор минь битгий намайг дүгнээч. Хүн залуу насандаа алдаж болно, харин алдаагаа давтаж болохгүй гэдгийг би сайн мэднэ. Одоо би гурван хүүхэдтэй энгийн нэгэн аав хүн. Зарим нэг TV, сэтгүүл, сайтууд учрыг нь мэдэхгүй юм аа яагаад ингэж дураараа бичдэг юм бэ. Бичмээр байвал надтай уулзаад юу болсон талаар асууж мэдэж болно шүү дээ.

Би тавдугаар сарын 14-нд шүүх хуралтай, гэхдээ хар тамхины хэргээр биш. Энд юу болсон бэ гэвэл төрийн хувцастай бол хүнийг дээрэлхэж болно гэж боддог, зарим нэг хүмүүсээс болсон үйлдэл. Нэг алдсан алдаагаар минь дүгнэж, үргэлж тийм байх юм шиг боддог хүмүүст хэлэхэд би та бүхэнтэй адилхан хүн, уурлах үедээ уурлаж, баярлах үедээ баярлаж явдаг залуу хүн. Надад цаашдаа хийх уран бүтээл, мөрөөдөл бүгд бий. Энэ үлдлээрээ шүүхийн шийдвэрт нөлөөлж, миний эрх зүйн байдлыг болон хувийн байдлыг доройтуулж болохгүй биздээ. Шүүхийн эцсийн дүгнэлт гараагүй байхад ингэж дүгнэлт хийх нь өөрөө хууль бус үйлдэл шүү" хэмээн тайлбар хийсэн юм. 

Ямартай ч цаг хугацаа түүнийг хар тамхины хэрэгт холбогдсон уу эсхүл төрийн хувцастай нэгэнтэй маргалдсанаас болж шүүхийн хаалга татсан уу гэдгийг харуулах биз ээ.

Д.Ана