Монгол улсад хүүхдийн эрх ашгийг боогдуулсан үйл явдал цөөнгүй болдог. Тухайлбал, өвөлдөө хүүхдүүд гадаа гарч тоглох гэхээр "утаа" гэх мангасаас айгаад гарч чадахгүй гэртээ бүгж өнждөг болоод олон жилийн нүүрийг үзэж байгаа. Тэгвэл зун нь гадаа гарч тоглох эрхгүй болсон.

Учир нь хүүхдийн тоглоомын талбайг томчууд нь булаан авснаар цөөн хэдэн талбайтай үлдсэн. Хүүхдийн гэсэн бүгдийг хэл амтайгаараа түрэмгийлж томчууд буюу насан хүрсэн нөхдүүд эзэмшчихдэг. Том хүний өмнөөс үг хэлж, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж чадахгүй дуугүйхэн бүгдээ булаалгадаг тэд хүмүүст сургамж болохоор нэгэн зүйлийг хийжээ. 

Тоглох газар нь машинаа тавьсан иргэний автомашиныг ямархуу төрхтэй болгосныг та дээрх гэрэл зургаас харж болно. Өнөөдөр цахим ертөнцөд шуугиан тариад байгаа гэрэл зураг. Жолооч та нар машинаа зөвхөн зогсоолд тавьж байхгүй бол ийм л явдал тохиолдох нь байна ш дээ. 

Д.Ана