Бор гөрөөс агнахгүй байхыг анхааруулж байна
2015/05/14
Яргуй идсэн бор гөрөөсний цус уух нэрээр хууль бусаар ан хийхгүй байхыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газар анхааруулж байна. Тус газрын байгаль орчны хяналтын байцаагч нар хулгайн антай тэмцэх зорилгоор орон нутагт хяналт шалгалт хийж эхэллээ.
Мөн төлбөр төлж, тусгай зөвшөөрөл авалгүйгээр бор гөрөөс агнасан, барьсан тухай мэдээллийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 1800-1286, ажлын 263065 дугаарын утсаар хүлээн авч байна.
Хууль бусаар агнасан иргэн, хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүйгээр бол байгаль орчны хяналтын улсын байцаагч захиргааны хариуцлага ногдуулдаг хуультай. “Ан амьтны экологи-эдийн засгийн үнэлгээ”-гээр:
Гур 330000
Зүр 400000
Эр янзага 231000
Эм янзага 280000 төгрөг байдаг бөгөөд энэ үнэлгээг улсын байцаагчийн актаар хоёр дахин өсгөж нөхөн төлүүлдэг юм.
БОНХАЖ-ын сайдын тушаалаар тогтоосон тухайн жилийн хяналтын тоонд багтаан иргэн эрхийн бичгээр, сум, дүүргийн Засаг даргатай байгуулсан гэрээгээр анчны үнэмлэхтэй иргэн, хуулийн этгээд үйлдвэрлэлийн зориулалтаар бор гөрөөс агнаж, барих тусгай зөвшөөрөл авдаг. Ингэхдээ тодорхой хэмжээний хураамж төлдөг хэмээн МХЕГ-аас мэдээллээ.
Зочин · 2015/05/14
Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
Зочин · 2015/05/14
Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!