Төрийн албан хаагчдын цомхтголд иргэд бухимдалтай байна
2015/05/14
Төрийн албаны цомхотгол, иргэдийн гомдол санал хийгээд сонгуулийн тогтолцоо, хууль бус үйлдлүүдийн талаар иргэд ихээхэн шүүмжлэх болсон. Төрийн албаныхны цомхотголын асуудлаар Өргөдлийн байнгын хороонд цөөнгүй гомдол ирсэн талаар тус байнгын хорооны дарга О.Баасанхүү өмнө нь мэдээлж байсан.
Улмаар шүүхийн шийдвэр халагдсан ажилтны талд гарчхаад байхад шийдвэрийг биелүүлэхгүй байгаа гэх мэдээлэл байгаа. Тэгвэл Өргөдлийн байнгын хороо анх удаагаа УИХ дээр төрийн албан хаагчдыг үндэслэлгүй ажлаас чөлөөлсөн асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг хийсэн байна. Ерөнхийдөө 500 орчим иргэд ӨБХ-нд өргөдөл гомдол ирүүлсэн. Энэ тоо нэмэгдэх хандлагатай байна. Мөн намын ялгаварлаар үндэслэлгүй ажлаас халлаа гэх асуудлуудыг онцолж байгаа.
Ялангуяа ийм гомдол Эрдэнэт, Дарханаас цөөнгүй ирсэн гэнэ. Энэ талаар өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү “Бид ирэх долоо хоногт дөрвөн янзын шийдвэрийг гаргахаар зэхэж байна. Нэгдүгээрт, шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийг биелүүлж, хууль хэрэгжүүлж ажилла гэсэн албан бичиг хүргүүлнэ. Хоёрдугаарт, санаатайгаар Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчсөн албан хаагч байвал тухайн албан тушаалтнаа өөрчил гэсэн санал тавина. Ялангуяа агентлагийн дарга нар дээр. Мөн сайдууд улс төрийн бодлого хэрэгжүүлж байгаа нэрийдлээр бусдыг үндэслэлгүй ажлаас халж байгаа нь хууль зөрчсөн асуудал. Өөрөөр хэлбэл, хууль зөрчинө гэдэг тэр албан тушаалтан уг албан тушаалд тогтохгүй л гэсэн үг. МАХН, МАН, АН байхаас үл хамаарна. Тиймээс бид энэ хүмүүсээ соль гэдэг саналыг Ерөнхий сайдад тавина. Ерөнхий сайдад өөрчлөх, томилох бүрэн эрх нь бий. Хэрэв Ерөнхий сайд үүнийг биелүүлэхгүй бол бидний зүгээс хууль биелүүлэх шаардлагыг тавина. Мэдээж шаардлагыг хүлээж авахгүй бол бид Ерөнхий сайдыг өргөн барьж болно” хэмээн мэдэгдсэн билээ.
Мөн өргөдлийн байнгын хороонд Хотын дарга Э.Бат-Үүлтэй холбоотой өргөдөл гомдол ихээхэн ирсэн байна. Тиймээс тус байнгын хороо Улаанбаатар хотын дарга Э.Бат-Үүлтэй олон нийтийн өмнө ажил хэрэгч уулзалт зохион байгуулна гэнэ. Э.Бат-Үүл даргатай холбоотой маш олон өргөгдлүүд ирсэн.
Тухайлбал, газар чөлөөлөлт, олголт, зам түгжрэл, сургуулийн асуудлууд их байна. Хэдхэн жишээ татахад, Чингэлтэй, Баянзүрх, орон нутгийн сургуулиудаас өргөдөл ирсэн гэнэ. Улмаар иргэдээс ирсэн өргөдлийн дагуу Хан-Уул, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн засаг дарга дээр шалгалт оруулахаар болжээ.
Г.Мягмарсүх
Зочин · 2015/05/14
Төмөр замын гурван угсармалаас гаралтай Ландаг Батцэнгэл, Гомо Мөнхжаргал гэж алдартай хоёр хулгайч бий. Ландаг нь аяга хоолноос болж төрсөн эхийнхээ эсрэг зуудаг нохой тавьж явсан бол Мөнхөө нь шоронд байхдаа эр эмэлдэг байсан гаж зуршлаа наранд гарч ирсэн хойноо мартаж чадалгүй байрныхаа залуухан хөвгүүдийг оролдоод энэнээсээ болж Гомо Мөнхөө, доошоо орсон хулгайч нэр авсан хүн байгаан. Одоо Мөнхжаргал нь Төв цэнгэлдэхийн хажууд байдаг Нархан хотхоны 51-р байрны нэгдүгээр орцны таван давхарт амьдардаг бөгөөд бас зүгээр байж чадалгүй энэ хавийн хөвгүүдийг татаж чангаадаг сурагтай. Энэ хоёр хулгайчийн талаар илүү ихийг мэдье гэвэл Youtube дээр Mongoliin ijil huistnii holboo гэсэн аудио бичлэг байгаа.