2014 оны жилийн эцсийн Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тайлангаар Татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх, Алдагдлыг ирээдүйд шилжүүлэхээр алдагдалтай тайлан гаргасан Аж ахуй нэгж байгууллагууд “Аж ахуй нэгжийн орлогын албан татварын хууль”-ийн 19, 20-р зүйлд заасны дагуу холбогдох материалын хамт 2015 оны 06-р сарын 30-ны дотор Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн Татвар төлөгчдөд үйлчлэх тасгийн 06-р цонхны байцаагчтай уулзана уу. 
Татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөнд хамрагдахад бүрдүүлэх материал 
1. Аж ахуйн нэгж байгууллагын чөлөөлөлт, хөнгөлөлт эдлэх тухай хүсэлт
2. 2014 онд тухайн байгууллага татварын чөлөөлөлт, хөнгөлөлт эдлэх ямар үйл ажиллагаа явуулсан тухай болон үйл ажиллагааныхаа талаархи танилцуулга 
3.Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар 
4. 2014 оны жилийн эцсийн тайлан баланс, Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тайлан /ТТ-02а/ 
5.ТЕГ-ын даргын 2009 оны 531 тоот тушаалаар баталсан Аж ахуй нэгжийн орлогын албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлүүлэх /ТТ- 02б/ тайлан 
6. Үндэсний статистикийн газар, Үйлдвэр, Хөдөө Аж Ахуйн Яам болон хариуцсан салбар, яам, агентлагын тодорхойлолт 7.Тариалалт хийсэн газрын тодорхойлолт 
8. Дансны хууллага 
9. Бусад шаардлагатай баримтууд
Алдагдал ирээдүйд шилжүүлэхэд бүрдүүлэх материал
1. Татварын тайлангаар гарсан алдагдлыг ирээдүйд шилжүүлэн тооцуулах тухай албан хүсэлт 
2. 2014 оны жилийн эцсийн тайлан баланс, Татварын тайлан /ТТ-02а, ТТ-02в/ 
Дэлгэрэнгүй мэдээллийг 7018-1288 утсаар лавлана уу.