Татвар төлөгчдийн өдрүүдийг тохиолдуулан Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн Нээлттэй хаалганы өдрийг 2015 оны 05-р сарын 12-ны өдөр зохион байгууллаа. Нээлттэй хаалганы өдрийн хүрээнд татварын тайлангаа хоцроосон, татварын албанаас тайлан нь буцаагдсан татвар төлөгчдөд “Татварын тайлан гаргахад анхаарах асуудал” сэдвээр Татварын улсын байцаагч Ч.Оюунцэцэг, “Цахим тайлангийн систем” сэдвээр Татварын улсын байцаагч Б.Жаргалсүрэн нар хичээл зааж, татвар төлөгчдийн гаргадаг гол алдаануудад зөвлөгөө өглөө. Сургалтанд хамрагдсан Татвар төлөгчдөд тасгийн дарга нар тасгийнхаа үйл ажиллагааны чиглэл, онцлогоо танилцуулж, Татвар төлөгчдийн хүлээлгийн танхимд “Төсвийн орлогын бүрдүүлэлт, зарцуулалтын тайланг видео хэлбэрээр үзүүлэн мэдээлэл хийлээ. Мөн Эрүүл мэндийн төвийн чих хамар хоолой, нүд, дотор, мэдрэлийн нарийн мэргэжлийн эмч нар татвар төлөгчдөд үнэ төлбөргүй эмнэлэгийн үзлэг хийж, Татварын улсын байцаагчид зөвлөгөө өгөн ажиллалаа. Нийт давхардсан тоогоор 334 татвар төлөгч эмнэлгийн үзлэгт хамрагдсан бөгөөд татвар төлөгчдийн цаг зав хэмнэсэн үйлчилгээ боллоо.