Б.Лхагвасүрэн: Цонхны ирмэг дээр сууж байгаа хүүхэд хүүтэй минь адилхан харагдаад аврах л ёстой гэж бодогдсон
2015/05/19
Нийслэлийн Баянгол дүүргийн VI хорооны нутагт байдаг 25 дугаар байрны тавдугаар давхрын цонхон дээр өнгөрсөн баасан гаригт бага насны хүүхэд гараад суучихсан нь тэр хавийнхныг сандаргав. 25 дугаар байрныхан болон тэр хавьд явж байсан хүмүүс цуглаж хүүг аврахаар зарим нь онцгой, цагдаад дуудлага өгч, нөгөө хэсэг нь дор нь хөнжил барьж байсан талаар хүмүүс ярьсан. Нэг залуу доод давхрын тагтаар дамжиж байрных нь цонхыг хагалж, хүүг аварчээ.
Онцгой байдлын ерөнхий газраас энэ тухай “Нийслэлийн Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 25 дугаар байрны тавдугаар давхарт бага насны хүүхэд тагтан дээрээ гарчихаад орж чадахгүй, унах гээд байна гэсэн дуудлагыг тавдугаар сарын 15-ны өдрийн 19:55 цагт хүлээн авч Аврах ангийн зургаан албан хаагч, нэг техник хэрэгсэлтэйгээр очиход таван давхарын цонхны тавцан дээр Б (дөрвөн настай, эрэгтэй) гарсан байсныг иргэн Л буулгасан байсныг дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн цагдаа ахлах ахлагчид хүлээлгэн өглөө” гэсэн мэдээллийг ирүүллээ.
Өчигдөр 25 дугаар байранд очиход хэрэг тарих шахсан хүүгийн гэр эзэнгүй байлаа. Хөрш эмэгтэй нь “Сүрхий юм болох шахлаа. Өнгөрсөн баасан гаригт ажлаа тараад иртэл байрны өмнө олон хүн цуглачихсан хашгиралдаад байсан. Дээшээ хартал жаахан хүүхэд цонхны ирмэг дээр суучихсан, уйлж байсан. Тэнд байсан хүмүүс сандарч, хашгиралдаад байхаар хүүхэд айж, улам чанга орилоод болдоггүй. Тэнд байсан залуучууд дор нь хөнжил барьчихаад “Миний хүү хөдөлж болохгүй шүү” гээд л орилоод байлаа. Унавал тосч авах гэж байгаа нь тэр. Хүү хөдөлсөн л бол унах гээд байсан. Тэгтэл азаар нэг залуу дөрөвдүгээр давхрын тагтаар дамжиж, нөгөө айлын цонх хагалж ороод хүүг дотроос нь татаж авсан. Зүрх онгойх шиг л болсон шүү. Тэр хүүхэд цонхныхоо салхивчаар гараад ирмэг дээр нь суучихсан байгаа юм. Дүү нь цонхоор харчихсан зогсч байсан. Аав, ээж нь нэлээд хожуу ирэх шиг болсон” гэлээ.
Дөрөвдүгээр давхрын айлд ороход гэрийн эзэн “Манай дүү ирчихсэн байж таараад тэр хүүг аварсан юм билээ. Манайх эзгүй байсан бол тагтаар дамжиж дээш гарах тун хэцүү байсан. Азаар дүү минь байж таараад хүүг аварсанд баяртай байгаа” гэв.
Ингээд хүүгийн амийг аварсан залуутай ярилцлаа. Түүнийг Б.Лхагвадорж гэдэг. “Тохиолог гэр” сэтгүүлийн эрхлэгчээр ажилладаг юм байна.
-Дөрвөн настай хүүгийн амь аварсанд баяр хүргэе?
-Баярлалаа. Хүүхэдтэй хүн бүр тэр хүүг аврахын төлөө чадах бүхнээ хийх л байсан. Аав хүний хувьд үүргээ л гүйцэтгэсэн гэж бодож байгаа.
-Азаар та тухайн үед доод давхрынх нь айлд байж таарчээ.
-Манай ахынх дөрөвдүгээр давхарт нь амьдардаг юм. Эхнэр хүүхэдтэйгээ ахындаа иртэл дээд давхрын айлд хүүхдүүд уйлалдаад байсан. Гэр бүлийн маргаан гарч байгаа юм болов уу, хүүхдээ яагаад уйлуулаад байгаа юм бол гэж бодоод ахындаа яваад орчихсон. Гэтэл байрны гадаа хүмүүс шуугилдаад эхэлсэн. Цонхоороо хартал яг манай цонхны доор олон хүн цуглачихсан, дээшээ хараад орилолдоод байсан. Дээшээ хартал жаахан хүү цонхны ирмэг дээр хөлөө унжуулчиж. “Намайг авраарай” гэж орилоод байсан нь л санагдаж байна. Би гэдэг хүн нэг мэдэхэд хүүгээ дагуулаад байрны гадаа гарчихсан байсан. Гаднаас нэг харчихаад ахынх руугээ гүйлээ. Тэгэхэд миний хүү “Ааваа хаачих гээд байгаа юм бэ” гэж орилоод үлдсэн. Хүүгээ орхиод гүйчихэж байгаа нь тэр. Ахынд ороод шууд тагтаар дамжиж дээшээ гарсан. Тэгтэл нөгөө айлын тагт нь бас цоожтой.
-Тагтны хаалт нь жижиг нүхтэй юм билээ. Та яаж багтав?
-Ядаж байхад хаалт цонх нь жижиг зайтай. Нэг нүхнийх нь цонхыг хагалаад орсон санагдаж байна. Тухайн үед юу хийгээд байгаагаа мэдэхээ больчихдог юм билээ. Ямар ч байсан тэр айлд хурдан орох ёстой гэдгээ мэдэрч байсан. Гэрт нь ороод салхивчаар хүүг татаж оруулахад хүмүүс алга ташаад байсан нь сайн санагддаг юм. Кинонд тоглоод байгаа ч юм шиг мэдрэмж төрсөн. Хүүг тэврээд тайвшруулахад яг миний хүүгийн үнэр үнэртсэн. Хүүхэд л бол хүүхэд шүү дээ.
-Таныг ороход хэр хугацаа өнгөрсөн бол?
-Хүүг татаж гаргахад 30-аад секунд л болсон байх.
-Тэр хүү яагаад цонхоороо гараад ирмэг дээр суучихсан гэнэ?
-Аавыгаа ирэхгүй болохоор айгаад цонхоор үсрэх гэж байсан гэж ярьсан. Хүүхдийн л бодол шүү дээ. Цонхоор үсэрвэл айхавтар юм болно гэдгийг мэдэхгүй байгаа хэрэг. Хүүхдүүдээ харгалзах хүнгүй битгий үлдээж байгаач гэж гуймаар байна. Аргагүйдээд гарлаа гэхэд цонхоо сайн бэхэлж баймаар байна. Гай гэдэг хэлж ирэх биш. Хоромхон зуурын л асуудал шүү дээ.
-Хүүгийн аав ээж нь хэзээ ирсэн бэ?
-Аав ээж нь гарахдаа хаалгаа гаднаас нь түгжчихсэн байсан учраас бид гарч чадаагүй. 20-иод минутын дараа аав нь орж ирсэн. Сандарчихсан явна лээ. “Баярлалаа хөгшөөн” гээд гар барьсан. Хүнээс юм авах гэж гарахдаа хоёр хүүдээ хүүхэлдэйн кино тавьж өгчихөөд явсан гэсэн.
-Айхавтар юм болох гэж байсныг аав нь мэдсэн болов уу?
-Гадна байсан хүмүүс хороо, хэсэг рүү нь бас ярьж хэлсэн юм билээ. Цагдаа, хороогоор дамжиж байж ээжтэй нь холбогдож чадсан гэсэн. Тэгээд аав нь сандарч ирсэн нь тэр.
-Онцгойгийнхон хэр удаж ирсэн бэ?
-Намайг орсны дараа цагдаа нар ирсэн гэсэн. Төд удалгүй онцгойгийнхон ирсэн байна лээ.
-Хүүгийн аав, ээжтэй дахин холбогдсон уу?
-Үгүй. Аавыг нь ирэхээр л гараад явсан шүү дээ. Гараад иртэл хүү минь ээжтэйгээ уйлчихсан зогсч байсан. Хүү минь таван настай. Тэр хүү яг л миний үртэй адилхан харагдсан. Хэрвээ тухайн үед би алхам хийж чадаагүй бол хүүгийнхээ өмнө ямар их гэмших байсан бол гэж бодогдоод байгаа. Би бас “Тохилог гэр” сэтгүүлийн эрхлэгчээр ажиллахын хажуугаар “Униварсаль систем” компанид холбоо дохиоллын инженер хийдэг. Камер суурилуулахаар хэд, хэдэн удаа өндөрт гарч байсан туршлага маань их хэрэг боллоо.
Б.ЦЭЦЭГДЭЛГЭР
Зочин · 2015/05/20
mundag, mundag. byar hurie.
Зочин · 2015/05/19
YSTOI MUNDAG BAHARHAJ BNA SHV CHAMAAR
Зочин · 2015/05/19
Авхаалжтай зоригтой хүн таарч дээ.Залуучуудаа ийм л гүйлгээ ухаантай болооч . Амжилт хүсье. Тэр аав ээж хоёр ядахдаа талархсан уу. Танайхыг үгээр хэлэхийн аргагүй аймшигтай юмнаас аварсан бна шүү дээ.
Зочин · 2015/05/19
er xvn
Зочин · 2015/05/19
Энэ залуу Шударга журам медалиар шагнах хэрэгтэй. Бусад залуустаа үлгэр жишээ болмоор жинхэнэ эр хүн байна да. Ийм сайн хүү хүмүүжүүлсэн аав ээжид нь бас баяр хүргэе,
Зочин · 2015/05/19
mongol hvndee
Зочин · 2015/05/19
bayar hurgeyee,saihan setgeltei zalyy baina
Зочин · 2015/05/19
Эр зориг гаргаж хүүхдийн амь нас аварсан сайхан сэтгэлт залуу чамд талархал илэрхийлье Амьдралд чинь аз жаргал ажил үйлс чинь өөдрөг байхыг хүсье.
Зочин · 2015/05/19
ystoi mongol hun baina. bi law huuhdee gantsaarang n gert uldeej bolohgui gdgig n uhaarch bnaa.
Зочин · 2015/05/19
uneheer setgeltei mundag zaluu bnaa. bayar hurgie. mongoliin maani bukh zaluus iim setgeltei bval mongol gedeg uls hugjinuu.
Зочин · 2015/05/19
mundag bna
mongol hun ug ni iim l baidag daa. iim saihan hun chanartai ard tumnee ene tor zasag hairlaj halamjilj chadahgui ni uneheer haramsaltai. ene zaluu iim aguu setgel, zurhtei baihad yag tuuntei adil nasni zaluusin zarim ni yu hiij bna vee . jishee ni MAN iin gensek J.Monkhbat hun mon uu tuunii naanaa yaj hudlaa yarij , tsaanaa yu hiidgiig ard tumen medehgui ni daanch haramsaltai,,,,
Зочин · 2015/05/19
mundag zaluudaa bayar xvrgie sain viliin xariu sainaar irdeg yum. az jargal chamd irnee
Зочин · 2015/05/19
Монгол хүний тусч сайхан сэтгэл энэ залууд байжээ. Энэ залууг шударга журам медалиар шагнамаар юм. Хэн нэгэндээ тус болно гэдэг үнэхээр аугаа чухал асуудал шүү. Залуу минь чамд маш их талархаж байна. Монголчууд бүгд ийм сайхан сэтгэлтэй байгаасай. Монголчууд бид чинь айл шинэ буйранд буухаар нүүж явахад зам тосоод данхтай халуун цай тавгийн идээгээ бариад угтдаг тийм л хүнлэг сайхан чанар эцэг өвгөдийн үед байсан шүү дээ тийм сайхан чанараа л алдахгүй байх юмсан даа