Ж.Оджаргалын ард нуугдсан тэрбумтан хужаа өвгөн!
2015/05/19
Монгол төдийгүй дэлхийд хөрөнгөөрөө нэр нь тодрох хэмжээнд хүрсэн гэгддэг эрхэм бол MCS-ийн Ж.Оджаргал. Тэгвэл түүний төдийгөөс өдийг хүртэлх амжилтад улстөрийн нөмөр нөөлөг ихээхэн бий гэдэг. За мөн гадныхны дэм тус ч их гэдэг. Монголиан Майнинг Корпорацийн ард байдаг гадныхны ашиг сонирхлын асуудал яригддаг. Тухайлбал, “Керри” группыг үндэслэгч, дэлхийн тэрбумтнуудын жагсаалтын 61 дүгээрт бичигддэг Роберт Куок хэмээх 90 дөхсөн хужаа өвгөн Монголиан Майнинг Корпорацийн эздийн нэг гэгддэг билээ.
100 жилийн өмнө Хятадын Фужиань мужаас цагаачлан ирсэн хятад хүний хүү тэрбээр Малайзын хамгийн баян хужаа гэх тодотголтой. Өдгөө Хонгконгд амьдардаг. 1961 оноос эхлэн Энэтхэгийн Засгийн газартай хүч хавсран авсан хямдхан элсэн чихрийг үнэ өсгөн борлуулж анхныхаа том мөнгийг хийж байсан тэрбээр өдгөө Малайзийн элсэн чихрийн зах зээлийн 80 хувийг хянаж, дэлхийн нийт үйлдвэрлэлийн 10 хувийг атгадаг. Тэгвэл түүний замналаас үлгэр дууриал авч ирсэн MCS групп 2000 оноос хойш зарлагдсан нийт тендерийн 84 хувийг авсан байдаг.
Роберт Куокийн мэдэлд Хятадын “China`s Citic Pacific” группын 12.5 хувь, Малайзийн телевизүүдийн 18 хувь, Францын элсэн чихрийн “Sucden Кеrri International” компаний 30 хувь, дэлхийн өдөр тутмын хамгийн том хэвлэлийн нэг “South China Morning Post” сониныг эзэмшдэг “News Corp.” компаний 35 хувь, Германы Гамбургт төвтэй нефтийн компаний 67 хувь, дэлхий даяар сүлжээтэй “Shangri-La” зочид буудлууд жилд 200 орчим сая долларыг түүн рүү урсгадаг бол Монголын MCS-ч түүний угжнуудын нэг гэхээр бас овоо нэгэн. Тэрбээр улс төрийг капиталчлах(санхүүжүүлэх) замаар удирдаж болно гэж сургадаг. Хонгконг, Макаог эх газрын Хятадтай нэгтгэх үйлст онцгой гавъяа байгуулсан гэж БНХАУ-ын төрийн дээд одон медалиар шагнагдсан. “Хонгконг, Макаогийн дараа Тайпэй, Улаанбаатарт хятадын туг мандах ёстой” хэмээх алдарт үгээ Хонгконгийг нэгтгэсэн баярын дайллага дээр хэлж байсан нэгэн.
Түүнчлэн Ройтерс агентлаг Хонгконгийн биржид бүртгэлтэй хамгийн анхны Монгол компани “Mongolian Mining Corp” нь коксжих нүүрсний олборлолт явуулдаг “QGX Coal” компанийг 464 сая ам.доллараар худалдаж авахаар тус компанийн дийлэнх хувийг эзэмшдэг “Kerry Group”-тэй тохиролцсон талаар, “Kerry Group” нь 2008 онд “QGX”-ийн 90 хувийг 259 сая ам.доллараар худалдан авч байсан бизнесмэн Роберт Куокийн холдинг компанийн салбар хэмээн мэдээлж байсныг эргэн сануулахад гэмгүй. Тэгэхээр Монголын толгой компанид том оролцоотой тэрбумтан хужаа өвгөн болоод монголын тэрбумтан хоёрын хооронд нарийн ширийн холбоо байдаг бололтой.
өндөр болгох нууц · 2015/05/19
15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай .Үнэ : 22 000₮
jervis · 2015/05/19
ACEM-d zoriulj barij bui 50 terbumiin geruudiig hen barij baigaa geech.Zugeer taadaa.MCS!!!
vogiочин · 2015/05/19
оджаргал ямар юмных нь баялаг бүтээгч байхав дээ гадныхантай нийлж монгол ах дүү нарынхаа мөнгийг түрээс хэлбэрээр шулан мөлжөж нийт олсон мөнгөнийхөө 75 хувийг энэ хужаа руу шилжүүлдэг түүний нэг томоохон жишээ нь шангрила гээд нэг яйжгар балгас байна шүү дээ одоо ихэнх түрээслэгч нар нь мөнгөө өгч чадахаа байгаад гарцгаасан байна лээ ер нь ийм хувалзнууд монгол хүний нуруун дээр гарч суучхаад шулан мөлжөөд байгаа болохоор улс орон өөдлхгүй байгаа юмшүү дээ
Зочин · 2015/05/19
Odjargal zugeer suuj bgaad mongtei bolson bish uu. Hodolmor ter huniig iim bayan bolgosiin. Zalhuu humuus zugeer suuj mongo avdagiin. Odjargal, Nyamtaishir, Ouyngerel bolon busad ulsad tatvar burduulj bgaa company eztuuded harin bayarlaj yavah yostoi. Zalhuurch hevtesniihee toloo bitgii ene humuust ataarhaj bai manaihaan
Зочин · 2015/05/19
mongol ulsaa l moljson gar baina shuu dee. tenderiin 84 xubi ene bol mash gu***shigtai.bidnii tatbariig tender nereer idchixsen gar baina ene chin
Зочин · 2015/05/19
ЭНЭ НӨГӨӨ ЖЕНКОГИЙН ЯРЬДАГ Л ЗҮЙЛ БАЙНА ШҮҮ ДЭЭ ЭНЭ САЙТ ЧИНЬ ЖЕНКОГИЙН ГАРГАДАГ САЙТ ШҮҮ ДЭЭ
Зочин · 2015/05/19
**** ts****aa buzar mongooos holuur toirog