Ил харагдах гэмтэл, шарх байхгүй тул ээжээс нь тусгаарлаагүй байна
2015/05/19
Дархан-Уул аймгийн Шарын гол суманд хоёр настай охиноо байнга зодож, шөнөөр орцондоо гаргаж зогсоодог ээжийн талаарх мэдээлэл цахим ертөнцөд олны анхаарлыг татаж байна.
Дээрх бяцхан охины ээж болох Булганаа гэх эмэгтэй хүүхдээ байнга зодож гэрээсээ хөөж гаргаад хаалгаа дотроос нь түгжчихдэг байна. Тэрбээр хүүхдээ яаж ч уйлж байсан гэртээ оруулдаггүй бөгөөд хөршүүд нь хаалгыг нь тогшиж хүүхдээ гэртээ оруулахыг хүсэхэд “Та нарт хүүхдээ яах нь хамаагүй” гээд хаалгаа тайлж өгдөггүй ажээ. Дээрх үйлдлийг удаа дараа харсан хөршүүд нь хэд, хэдэн удаа сумын цагдаад мэдэгдэж байсан боловч цагдаа нар “Хүүхдээ зодож болохгүй” гэсэн анхааруулга өгөхөөс өөр дорвитой арга хэмжээ авдаггүй ажээ.
Харин хэд хонгийн өмнө нэгэн хөрш нь “Хоёр настай хүүхдийг ээж нь зодоод орцонд хөөгөөд гаргачихлаа. Хүүхдийн эрх хамгаалдаг байгууллага байна уу" гээд хөөрхий охины орцонд нүцгэн зогсож байгаа зургийг фейсбүүк хуудаснаа оруулсан нь энэ юм.
Одоогоор тус сумын цагдаа, эмнэлэг, Засаг даргын тамгын газрын бүрэлдэхүүн багтсан Хүүхэд хамгааллын хамтарсан баг дээрх хүүхдээ байнга зоддог гэх мэдээллийн дагуу шалгаж ажиллаж байна. Харин хүүхдийг ээжээс нь тусгаарлаж, хамгаалалтад аваагүй байна. Учир нь хүүхдээ зодож ямар нэгэн байдлаар дарамт шахалт үзүүлдэг гэх дүгнэлт хуулийн байгууллагаар батлагдаагүй учир хүүхдийг ээжээснь шуудтусгаарлах эрхгүй байдаг ажээ. Ямартай ч хүүхдийн байгууллагын төлөөллүүд байнга эргэж тойрч,хараа хяналт тавьж байгаа гэнэ. Түүнчлэн хүүхдийн биед ямар нэгэн ил харагдах гэмтэл, шарх байхгүй байсан тул ээжийг нь шууд буруутгах үндэслэл байхгүй учир охиныг үнэхээр зоддог байсан эсэхийг тогтоолгохоор Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний төв рүү холбогдох материалуудыг явуулжээ.Мөн ээж нь сэтгэцийн ямар нэгэн өөрчлөлттэй эсэхийг тогтоохоор аймгийн Эрүүл мэндийн газрын эмч нар ажиллаж байгаа ажээ.
Л.Баяр
Зочин · 2015/05/19
huwzas umsguhud yadag bnaa uursduu ***ldan yawbal daarna bizde ene algiin chinee amitaniig ewiide
өндөр болгох нууц · 2015/05/19
15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай .Үнэ : 22 000₮
Зочин · 2015/05/19
Яасан ч аймшигтай хүн вэ .Эх хүн мөнүү алмас чинь нялх амьтаны сүнс сүлдийг нь авчихлаа.Яасан ч харгис хатуу улс болчи****** доо..Төрсөн эх нь ингэхээр энэ нялх амьтан яандаа. Сэтгэл өвдөж орхилоо,