Сэрэмжлүүлэг: Тарианы хуурамч хөвөнг худалдан авахгүй байхыг анхааруулж байна
2015/05/19
“Мон-Адонис” эмийн үйлдвэрийн тарианы хөвөнг хуурамчаар үйлдвэрлэн зах зээлд нийлүүлж байгаа учир худалдан авахгүй байхыг эмийн сан, эм хангамжийн байгууллага, иргэдэд сэрэмжлүүлж байна. Хуурамч тарианы хөвөн нь үйлдвэрлэсэн огноо, цувралын дугаар, тоо, ширхэг зэрэг мэдээлэл агуулаагүйг Мэргэжлийн хяналтын газраас анхааруулж байна.
“Мон –Адонис” эмийн үйлдвэр нь 2001 оноос эхлэн тарианы хөвөн үйлдвэрлэж байгаа бөгөөд эхний савалгаа дараах байдлаар гарч байсан.
Харин 2015 оноос савлагааг нь өөрчлөн өөрчлөн дараах байдлаар гаргаж эхэлжээ.
“Мон-Адонис” эмийн үйлдвэрийн нэрийг ашиглан, савлагааг нь дуурайлган зах зээлд гаргаж байгаа тарианы хөвөн.
Зочин · 2015/05/19
umnuh savalgaatai n hereglehed iluu ewteihen sanagddag